УЛС ТӨР

Консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчийн СУГАНД ХАВЧУУЛАГДСАНЫ учир

Энэ долоо хоногийн ажлын эхний өдөр БНТУ-ын Стамбул хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх болсон нь олон нийтэд зарлагдсан.

Эл үйл явдал нь зарим талаараа ихээхэн анхаарал татав. Хамгийн наад зах нь, тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Булган аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан СӨРӨГ ХҮЧНИЙ хүн юм. Ийм хүн Ерөнхийлөгчид зөвлөнө гэхэд гайхаш төрөх нь ойлгомжтой.

Э.Мөнх-Очирын хувьд, УИХ-ын гишүүнийхээ суудлын дараа консулын албан тушаалд томилогдсон нэгэн. Консулаар томилогдсон нь ихээхэн адармаатай. Тодруулбал, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар тухайн үеийн МАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан тэрээр намынхаа эсрэг ажилласан гэх зэмлэлийг хүртэж байсан юм. Улмаар үүнийхээ хариуд Монгол Улсаас БНТУ-ын Станбул хотод суух Ерөнхий консул болон дэвшсэн байдаг.

2017 оноос одоогийн ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнийг “миалж” “Тэр Л.Оюун-Эрдэнэ л У.Хүрэлсүхээр тоглочихлоо” хэмээж байв. Мөн “Гудамжны хөдөлгөөнүүд нам дотор ороод ирчихлээ” хэмээн шүүмжлэлтэй хандаж, намаасаа хөөгдөөгүй ч, удирдах зөвлөлийн хэмжээнд яригдсан тэрслүү хүн юм. Гэвч намынхаа буянаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг томоохон албан тушаалуудыг хашиж байсан билээ. 

Хамгийн сүүлд, түүний толгойлж байсан консулын газрын хоёр ажилтан ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны машинаар 70кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан явдал гарсан, одоо ч шийдэгдээгүй үргэлжилж байна. Стамбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар хар тамхины хэрэгт холбогдоход, Э.Мөнх-Очир дөрөвдүгээр сард дуудагдаад ажлаа өгчихсөн байсан гэсэн.

Тэрбээр, “Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм явдал болсонд харамсаж байна. Гуравдугаар сарын 8-ны Засгийн газрын тогтоолоор дуудагдаад дөрөвдүгээр сарын 3-нд Монголд ирсэн. Тэрнээс хойш юу болж байсныг сайн мэдэхгүй байна. Энэ хоёр хүн баригдангуутаа над руу холбогдсон нь үнэн. Би Улаанбаатарт байсан учраас Германд байсан Элчин сайд руу яриад манай төлөөлөгчийн газрын хоёр хүн асуудал гаргасан байна. Анхаарал хандуулаарай гэж ярьсан” гэсэн тайлбарыг өгч байсан удаатай.

Энэ мэтчилэн будлиантай СӨРӨГ ХҮЧНИЙ гар Ерөнхийлөгчийн суганд нуугдах болсны учир юу вэ гэдэг асуулт эргэлзээ дагуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-01-21 13:45

Ерөнхийлөгч өө, энэ үнэн үү? Үнэн бол ийм хүн монгол төрийн тэргүүний зөвлөх боллоо гэж үү дээ? Юу болж байна вэ?

Үнэн ч
Үнэн ч
2020-01-21 14:05

Хэцүү хүн дээ ..

Зочин
Зочин
2020-01-21 14:16

энэ нохор их танхаи архичин торд ойртуулаж болохгуй

Бүрэн
Бүрэн
2020-01-21 14:40

Ерөнхийлөгчөө би Туркэд амьдарч байсан. Таны сонголт тун тааруу байна шүү. Хатуухан хэлэхэд хар тамхины наймаачинг та дэргэдээ авсан байна.

Зочин
Зочин
2020-01-21 16:15

ene Jenko buur sapirchlaa shuu

өвгөн
өвгөн
2020-01-21 19:40

Ерөнхилөгчид хар тамхины зөвлөх тутаж дээ �######�уул...Германудын нээсэн гд бга эвдэрсэн гар утсанаас их юм гарна шүү. Энэ нөхөр холботой л бга

С сүхбат
С сүхбат
2020-01-21 20:30

Энэ овилогогүй д�##�чигнуур боловсролгүй хүн шүү доор бичсэн хүн хар тамхичин гэж бн хутага буу сэлэм буу цус үзэх хопитой гэж яридаг маш тэнэ

С сүхбат
С сүхбат
2020-01-21 20:33

Эсэргээрээ ш�##�гаж үзэх хэрэгтэй янз янзын гэмт хэрэг нуугдаж бж магадгүй тэр 2 дипломат хар тамхичидтай хамтрагч байж болзошгүй

Холбоотой мэдээ

Back to top button