НИЙГЭМ

ФОТО: 2020 онд нийслэлчүүдийн зорчих дүүжин гүүр, цахилгаан автобусыг танилцуулав

Өнөөдөр /2020.01.21/ Сүхбаатарын талбай дээр Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн талаар олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудаа ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт тайлагнасан юм.

Үүгээр, агаарын дүүжин тээвэр болон соронзон галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардлагатай техник эдийн засгийн үнэлгээг хийж дууссан ба уг төслийг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болсон гэдгийг хэлж байв.

Үүнээс онцолбол, дүүжин тээвэр нь +50-аас -50 хэмийн хэлбэлзэл бүхий нөхцөлд ажиллах боломжтой бөгөөд,

  • 157 кабинтай
  • Кабин тус бүр нь 8-10 хүнний багтаамжтай
  • Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут
  • Цагт 3000, жилд 3,2 сая хүртэлх зорчигч тээвэрлэх бололцоотой
  • Нэг талдаа хамгийн ихдээ 4 м/cек хурдтайгаар 16 минут зорчих нь одоогийн авто замын урсгалаас даруй дөрөв дахин илүү үзүүлэлт юм байна.

Х.ЭРХЭС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-30 16:49

Ямар ямар чиглэлд явах в

Холбоотой мэдээ

Back to top button