Хэрэгжүүлэх гэж таван жил дуншсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг ХҮЧИНГҮЙ болгожээ

“Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль 2015 онд батлагдсанаар Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих боломж нээгдэж байсан билээ.
Тодруулбал, энэ хуулиар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрийн судалгаа хөгжүүлэлтийн зардлын 75 хүртэлх хувийн дэмжлэгийг төрөөс үзүүлэх, технологийн шинэчлэлтэд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн зөрүүг олгох гэх мэт дэмжлэгүүд тусгагдсан байсан юм.
Харамсалтай нь баталсан хуулиа ТАВЫН ТАВАН жил хэрэгжүүлэхгүй байсаар 2020 он гарахаас өмнөхөн чимээгүйхэн ХҮЧИНГҮЙ болгочихсон байгаа юм. Ингээд эл хууль 2020 он гарангуут нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих боломжгүй болсон.
ЖДҮ-чдийн балгаар Засгийн газрын 29 тусгай санг 21 болгосон. Тухайн үед Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮ-ийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгээд Үйлдвэрлэлийг дэмжих сан болгохоор яригдаж байв.
Гэвч олны эсэргүүцэлтэй тулгарч, УИХ хууль батлахдаа ЖДҮ-ийг дэмжих санг хэвээр үлдээгээд Үйлдвэрлэлийг дэмжих санг нь татан буулгасан. Үүний хоморгонд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэлмэгдүүлжээ гэж харагдаж байна.
Ингэхдээ хүчингүй болгох тухай яриагүй ч чоно борооноор дайрсан нь энэ аж. Түүнчлэн батлагдчихаад буй Засгийн гарын тусгай сангийн тухай хуультай холбоотой дагаж өөрчлөгдөх хуулиудын жагсаалтад ч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн нэрийг оруулаагүй хачирхалтай.
Хамгийн но-той нь хууль батлагдан, хэрэгжиж эхэлснээс хойш нэг ч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлээгүй байна.
Гадагшаа экспорт хийдэг цөөн хэдхэн аж ахуйн нэгж хүсэлт гаргаж, хөөцөлдсөн боловч Сангийн яам татгалзсаар өнөөг хүрч иржээ. Үүнээс үүдэж хаалгаа барьсан ААН-үүд олон бий.
Ийнхүү өөрсдөөсөө бусдыг боддоггүй улс төрчдийн балаг жижиг, том үндэсний үйлдвэрлэгчдийг ч дэвсэлсний тод жишээ. Цаашлаад экспорт, импортыг дэмжсэн төрийн бодлого үндэсний үйлдвэрлэлд хамгийн чухал үүд хаалга болох учиртай билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-д ямар улсын иргэд суугаад байнаа.Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг хүчингүй болгоно гэдэг чинь монголыг хөгжүүлэхгүй гэсэн санаа бишүү.Яанаа
үйлдвэр дэмжих хуулыг устгана гэдэг юу гэсэн санаа вэ. үйлдвэрлэл хөгжиж байж улс орон хөгжих ёстойг мэдэдгүй хэргүү. оронд нь казиногийн ху