Номхорсон Н.Номтойбаяр гэлбэлзэж байна

Эцэг эхээс өвлөсөн хөрөнгөндөө туйлж, дулдуйдаж яваа УИХ-ын Н.Номтойбаярын суудал нь өнцөгдөөд удаж буй. Энд, тэнд элдэв хэрэгт орооцолдон, аавынхаа чихийг мөн ч их халууцуулдаг нэгэн билээ. Тэглээ гээд хаширна гэж харин ч нэг үгүй.
Аанай л өнөөх аархадгаараа, арыг нь даах бэл бэнчин, аавынхаа нэр, нөлөөгөөр түрий барьсаар ирсэн. Гэхдээ сүүлийн үед Н.Номтойбаяр хачин их томоожоод буй. Ямар сайндаа цахим хуудсандаа “Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж, тараасан нь онцгүй ч надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй” гэж бичих вэ дээ. Тэр уг нь ингэж бичих хүн бил үү.

Түүнийг юу ингэж номхруулав гэдэгт гайхах хүн олон бий. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор түүнийг эгүүлэн татахыг хэлэлцэх эсэх цаг хугацааны асуудал болоод буй. 2020 он сонгуулийн жил. Ийм чухал жил нэр төрөө сэвтүүлэхгүйг хичээж байгаа нь мэдээж.
Даарин дээр давс нэмэв гэгчээр тэрээр Г.Батхүү агсны үхэлтэй нэр холбогдоод нилээн хэдэн сар болж байна. Түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах гурван гол шалтгааны нэг нь энэ. Н.Номтойбаяр Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн гэгдэж буй.
Г.Батхүү агсны хүү Б.Гөнхөлөг, охин Б.Цэлмэг нар нь өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэрээ аавынхаа амиа алдсантай холбоотой зураг, захидлыг дэлгэсэнд Н.Номтойбаяр ихэд хилэгнэв. Хилэгнэв гэхээсээ илүү сандарсан гэж тодотговол илүү таарна.
Өнөөдрийн хурлаар түүний тухай байтугай хэн нэгний нэрийг онцолж цохоогүй. Гэтэл Н.Номтойбаяр яагаад үүнд эгдүүцэн, АПУ-ийн NTV кино зохиол бичлээ, сэтгүүлчийг нь цагдаагийн байгууллагад өгнө” гэж сандрав.

Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг. Номхорч, ханд нь хага дарагдсан Н.Номтойбаяр гэлбэлзэв үү.
Н.ГАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэвлэлийн хурлаас х�##�ьт дүгнэлт хийвэл эзэн нь тодорхой бишүү,Гэвч УИХ-ын 70-аас доошгүй хувь нь эрүү болон эдийн засгийн гэмт хэрэгтэнгүүд
Nomtoibayr ooriih ni ner garaagvi bhd sandraad bgaa ni bi altsiimaa gej heleed bgaam bishv
Ovolson gej etseg ni hurtel toroos hulgai hiij horongojoo biz dee.
Номтбаяр бишээ байхоо
Nomtoibayariin neriig ogt durdaagui. Teneg khun ym daa!
bathvvgiin vildberlesen arhiig uuj hichneen mongolchuud vhlee hichneen ger bvl onchrob hichneen hvn shorond orob odoo bathvvg hamgaalaad bn
Номт шударга омголон т�##�даа з�##�уу байж магадгүй. Тэр лав л пялдагадах, долоох гэдгийг мэддэгүйн билээ. Тийм дээ ч адлуулж, хэлмэгдэж яваа ч
Сонгууль дөхөөгүй бол номтой тэгж миний буруу гэх мэт юм бичихгүй л дээ.
Гэлбэлзийшд угаасаа зүгээр булганд хүн дайрж �##�сан нь л 5 -10 жил байх ёстой хүн.За тгд танхай хүчин нийлээд б�##�рах нөхөр гишүүн ч гэх шиг
neriin heleeguuch hen hund oilgohdohoor helsiin bish uu , shuuh tsagdaagiin shiidver garaagui bhad ingeh ni buruu Zorchliin huuliar bolohgui
Аав их нүгэл үйлдсэн. Байг�##�ийн баялаг ухсаны гор/гай/ үр хүүхдэд буюу Энэ нөхөрт ирсэн нь энэ. Энэ нөхөр "их" муугаар дуусна. Болоогүй ээ и