НИЙГЭМ

ГЕГ: Ё.Бат-Эрдэнэ ажлаасаа халагдсанаас хойш нэг ч удаа ИРЭЭГҮЙ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ ” ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарын мөрийтэй тоглосон гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн билээ. Тодруулбал, “Тэдний казино тоглосон нь тогтоогдсон тул ийнхүү ажлаас нь чөлөөлж байна” гэж ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ сүр дуулиантайгаар мэдээлж байв.

Тэгвэл, Казино тоглож ажлаасаа чөлөөлөгдсөн ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ ажлаа нууцаар хийгээд байгаа гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлээд байна. Улмаар Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байгаа юу гэх эргэлзээг нийгэмд үүсгэж орхиод байгаа юм.

Энэ эргэлзээг тус байгууллагын угтагч бүсгүйн “Өнөөдөр ажилдаа ирээгүй” гэх өгүүлбэрээс үүдэн гараад байгаа.

Ингээд ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ ажлаа хийж байгаа эсэхийг тус байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад, “Ё.Бат-Эрдэнэ дарга ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ажилдаа нэг ч удаа ирээгүй. Харин одоогийн байдлаар орных нь хүн томилогдож ирээгүй байна. Манайх хоёр дэд даргатай. н.Батхишиг дарга ажлаа хийж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.

Мөн ГЕГ-ын хүний нөөцийн албанаас тодруулахад, “Ё.Бат-Эрдэнэ ажилдаа ирэхгүй байгаа. Харагдаагүй. Нөгөө дэд дарга буюу н.Батхишиг ажлаа хийж байгаа” гэсэн мэдээллээс өөр зүйл хэлсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button