НИЙГЭМНийгэм мэдээ
Ирэх бямба гараг хүртэл хүйтний эрч хадгалагдана

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарсан. Тэгвэл энэ сарын 23-ныг хүртэл хүйтний эрч хадгалагдах урьдчилсан мэдээ гарчээ. Иймд жолооч, тээвэрчдэд цочир хүйтний үед дараах зөвлөмжийг Цаг уурын байгууллагаас өглөө.
Иргэн, жолооч та бүхэн,
- Та тээврийн хэрэгслээ гадаа, ил зогсоолд байршуулах бол заавал хучлагаар хучиж хөлдөхөөс сэргийлэх
- Авто замд мөстөлт үүсч, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул гэнэт огцом тормозлох, хурд хэтрүүлэхээс зайлхийх
- Хүйтний улиралд таны тээврийн хэрэгслийн аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг хангаж, шалгах
- Хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг авч явах
- Хөдөө орон нутагт зорчих бол цасны гинж, хүрз, хэрэгсэл болон багаж, тоног төхөөрөмжийг базаахыг анхаарууллаа.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.