Нийгэм мэдээ

Онц ноцтой хэргээс амьд үлдсэн 3 настай охины бие сайжирчээ

Жирэмсэн эмэгтэйг охинтой нь хөнөөсөн хэрэг нэгдүгээр сарын 04-ний өдөр гарсан. Тодруулбал, БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэг үйлдэгдсэн. 19:55 цагаас 22:54 цагийн хооронд 30 настай жирэмсэн байсан М, түүний охин 4 настай А нар хутгалагдсан байдалтай нас барсан. Түүнчлэн 3 настай А-ийн гар, сарвуу, нуруундаа хутгалагдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон.

Онц ноцтой хүн амины хэргээс амьд үлдсэн гурван настай охиныг Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн ба, өнөөдрийг хүртэл гурван ч удаа яаралтай хагалгаанд оруулаад байсан билээ. Улмаар түүний бие сайжирч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Уг хэргийг үйлдсэн Б гэх этгээд нь сэтгэцийн эмгэгтэй, өмнө нь хүн амины хэрэг үйлдэж байсан нь тогтоогдоод буй. Түүнийг 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. 30 хоногийн хугацаатай цагдан хориод байгаа билээ.

Уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх талаар бид эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээ эвий минь гэж. Амийг нь аварсан эмч нартаа талархаад баршгүй. Үнэхээр их баярлалаа. Нялх амьтан яаж үхэлтэй тэмцэлдэж зовоо бол. Хамгийн хайртай бүхнийг нь нүдэн дээр нь хүйс тэмтэрсэн аймшгийг харсан энэ жаахан амьтны зүрх яаж эмтэрч байгаа бол... Тэднийгээ санаж яаж бэтгэрч байгаа бол...

Зочин
Зочин

бурхан ивээг, галзуу солиотой хүнээр ноцтой хэрэг хийх боломж бүрдүүлж олон хүний амь хохирох нөхцлийг бзрдүүлсэн засаг төр учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой, дараа нь галзуу хүнээ зарна уу, задална уу төр өөрөө тэрүүгээрээ учраа олно биз.

Зочин
Зочин

Eэ эвий дээ, хурдан эдгэрэх болтугай

Зочин
Зочин

Муухай хүүхэд эвий ус уух хувьтай юм байна шүү дээ одоо л монгол түмэн минь гараа сунгаж хөөрхий охинд амьдралын баталгаа олгох ёстой биш үү?Эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхтэй биз дээ? одоо тэр айдас цочролыг мэрэгжлийн сэтгэл зүйчид үнэ төлбөргүй эмчлэх ёстой байхаа.Харин тэр алуурчин лаларыг хорооёо тариа хийж унтуульяа иймэрхүү сэтгэцийн галзуучуудын дотор эрхтэн эрүүл байдаг гэсэн эрүүл эрхтэн байвал зараад мөнгийг нь энэ нялх хүүхдэд өгч эмчлүүлье.Сэтгэцийн өвчнөөрөө далимдуулж хүн алаад байдаг нь сонин байгаа юм хорооё лаларыг

Zochin
Zochin

Eviide burhan harj baigaa ta 2iig zaluu min ohiniihoo tuluu changa bn shu odoo ene huuhded gsntshan chi l bga shu smjilt

Холбоотой мэдээ

Back to top button