НИЙГЭМНийгэм мэдээ

Англи хэлтэй малчин Б.Орхон: 100 мянган дагагчтай болсноор мөрөөдөлдөө ганц алхам ойртлоо

Одоогоос найман сарын өмнө буюу дөрөвдүгээр сард малчны хотноос дэлхийн хэмжээний нөлөөлөгч болох хүсэлтэй эхэлсэн Б.Орхон өөрийн цахим хуудаснаа 100 мянган дагагчтай болжээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин юм.

Энэ тухай Б.Орхон өөрийн цахим хуудаснаа "Найман сарын өмнө монгол малчны өдөр тутмын амьдралын дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой эхэлж байлаа. Дэлхийн хэмжээний нөлөөлөгч болж малчны амьдралыг таниулах нь миний мөрөөдөл. Тэр мөрөөдөлдөө ганц болов алхам ойртож цахим хуудаснаа 100 мянган дагагчтай болжээ. Та бүхэндээ баярлалаа, цаашид улам сонирхолтой контентыг хүргэх болно" гэлээ.

Ташрамд дурдахад Б.Орхон англи хэлтэй малчин гэх нэрээр анх олонд танигдсан юм. Түүнчлэн хөдөө цэвэр агаарт малчны хотонд хүүхдүүдэд англи хэл заах сургалт явуулдаг билээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн байна гэхдээ ёс зүйтэй,өөрийн гэсэн хэм хэмжээтэй байгаарай. Тэнэгрэлд битгий ороорой. Монголд тэнэгрэл замаа алдлаж байгаа шүү.

хүннү
хүннү
Reply to  Зочин

Зөв санаа байна. Манайхан олон дагачтай болмогцоо “тэнэг, солиотой”
болцгоодог.

Зочин
Зочин

Гоё шүү гоё жуулчин ирэхэд англиар яриад инээгээд ханиагаад жинхэнэ гайхшруулна шүү дээ амжилт мисс

Back to top button