Нийгэм мэдээ

Ботгоны урамшууллыг сэргээн олгохоор болжээ

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод боллоо.

Наадамд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа 20 гаруй орны Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, 15 аймгийн тэмээчид оролцжээ. Засгийн газраас 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж, зөвхөн урин дулаан цагт бус жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. 

Өвлийн их наадмын үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Тэмээний наадмыг жил бүр зохион байгуулахаар болж, тэмээчдийн өдөртэй боллоо. Ерөнхийлөгч уриалга гаргаж сайхан наадам зохион байгууллаа. Өмнө нь ботгоны урамшуулал олгож байгаад зогссон байсныг сэргээхээр шийдвэрлэсэнд тэмээчдийнхээ өмнөөс талархаж байна” гэсэн байна. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button