НИЙГЭМНийгэм мэдээ

Ч.Батчимэг: Манай хүүхдийг үг дуугүй цээж рүү нь цохиод эхэлсэн байна

Энэ сарын 24-ний 00.10 цагт “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “...Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон юм. Тэгвэл тус зодуулсан цэргийн ээж Ч.Батчимэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний хүүхдийн эрүү гурав хугарсан, хоол идэж чадахгүй биеийн байдал хүнд байна. Ирэх лхагва гарагт яаралтайгаар мэс засалд орно. Эрүүл саруул хүүгээ ДЦ-ийн 05 ангид өгсөн атал эрэмдэг болчихсон байна. Манай хүүхдийг зодуулсан гэдгийг дарга нар надад хэлээгүй. Өөрөө утсаар лавлаж байж мэдсэн. Маш их гомдолтой байгаа, миний хүүхдийн эрүү зүгээр болох эсэх нь эргэлзээтэй, хагалгаа хийж байж мэднэ гэж эмч нар нь хэллээ. Хүүхдийнхээ залуу насыг эрэмдэг болгосондоо үнэхээр их харамсаж байна. Манай хүүхдийг үг дуугүй цээж рүү нь цохиод эхэлсэн байсан. Эрүүг нь хугартал хүнийг зодоод байхдаа яах вэ дээ. Зодсон хүүхэд нь дөрвөн сард татагдаж очсон хал цэрэг нь гэсэн. Оюутан хүүгээ өөрийнх нь хүсэлтээр цэрэгт явуулсан. Дөнгөж очоод гурван сар болж байхад ийм зүйл боллоо. Цаашдаа хэдэн хүүхэд зодуулж эрэмдэг болохыг хэлж мэдэхгүй юм. Цэргийн ангийн удирдлагууд надтай уулзаж уучлал гуйгаагүй. Цэрэг зодуулдаг байдал манай хүүхдээр дуусаасай гэж бодож байна" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mongold zevsegt huchin armi gej baihgui horih angi

зочин
зочин

Хайран залуу. Цэрэгт яваад л тахир дутуу болж байна. Хариуцлага хүлээх хүн байна уу?

Зочин
Зочин

Odoo ailiin huuhed zodoj ene ter boloho bolihguim bh da dendlee shte

Зочин
Зочин

Эхлээд хүүхдээ хүмүүжүүл хэрүүлч авгай минь

Back to top button