НИЙГЭМНийгэм мэдээ

Цахилгаан хэлбэлзлээс үүдэн ахуйн бараа шатсан бол төлүүлэх эрхтэй

Сүүлийн өдрүүдэд эрчим хүчний хомсдолтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд цахилгаан хязгаарлаж буй. Үүнтэй холбоотойгоор цахилгаан тасрах, ирэх үед хэлбэлзэл үүсэж цахилгаан хэрэгсэл шатах тохиолдол их байдаг. Хэрэв цахилгаан таслахтай холбоотойгоор иргэн таны хөргөгч, хөлдөөгч зэрэг шатвал 24 цагийн дотор оршин суух харьяа дүүргийн цахилгаан түгээх газарт утсаар бүртгүүлж улмаар өргөдөл өгснөөр тухайн барааг бүрэн төлүүлэх боломжтой байдаг аж.

Тодруулбал, та цахилгаан хэрэглэхдээ "УБЦТС ТӨХК"-тай гэрээ хийдэг. Гэрээ нь цаанаас баталсан загвар гэрээ байдаг бөгөөд тогны мөнгө тушаахдаа хэрэглэдэг код нь гэрээний дугаар болох юм. Тус гэрээнд цаанаас ирж байгаа цахилгааны хэлбэлзлээс болж юм шатсан бол "УБЦТС" хариуцна гэж заасан байдаг аж.

Таны гаргасан өргөдлийн дагуу гурав хоногт УБЦТС-ын ажилтан ирж цахилгаан хэрэгсэл ямар шалтгаанаар шатсан болохыг тогтоодог байна. Шалгалтаар цахилгаан түгээхийн буруу болбол засах буюу сольж өгөх үүрэгтэй юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button