Хэн хэнийхээ ажлыг хийчихдэг гурав
УИХ-ын дарга Н.Учрал нар+батарей хосолсон цахилгаан станцтай танилцаад, жаал явлаа. Өчигдөр Төрийн тэргүүн У.Хүрэлсүх ТӨХК-иуд, сайд нарыг дуудаж, эрчим хүчний асуудлаар хуралдлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Давост АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд Монгол Улсаа нэгтгэж, үүсгэн байгуулагч статусаар бүртгүүлэв.
Ер нь хэн хэнийхээ ажлыг хэн нь ч хамаагүй хийгээд явчихдаг хэвшил тогтох нь уу гэмээр аяс хандлага ажиглагдах болов, У.Хүрэлсүх, Н.Учрал, Г.Занданшатар нарын хоршлоос. Сайн ч биз, муу ч биз.
Улс төр талаасаа харвал, тэд нэг баг. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар МАН-ын Зүүний хүчний холбооны нэг гарвалтай. УИХ-ын сонгуульд бүдрэнгүүт нь маргааш нь ЕТГ-ын даргаар томилж, Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийн хэмжээ хэтрээд иргэнгүүт, огцруулж байгаад Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилуулсан хүн нь У.Хүрэлсүх. Үндсэндээ ЕТГ-аас Засгийн газар бүрдсэн.
Харин Н.Учрал бол У.Хүрэлсүхийн туслахаас ажлын гараагаа эхэлж, дэвшин ажилласаар УИХ-ын даргын өндөр сэнтийд суусан. Түүнд Г.Занданшатар гэнэтийн шийдвэрээр МАН-ын даргын суудлыг өгчихсөн. Н.Учрал аль ч утгаар Г.Занданшатарын танхимыг ямагт дэмжин ажиллана гэдгээ илэрхийлээд буй. Тэр хэзээд ч Ерөнхийлөгчөөс зөрөхгүй дүр.
Ийм эв санааны нэгдэл байна гэдэг төрийн ажил гацахгүй, дээд түвшиндээ сайн урагшлах нэг алтан боломж. Ерөнхийлөгчийн инстутицтэйгээ таарамжгүй Засгийн газрын хувь заяа ер нь мухардсаар унадаг. Үүнийг маш ойрын жишээнээс Ц.Элбэгдоржтой таараагүй Н.Алтанхуягийн Засгийн газрын кэйс байна. УИХ-тайгаа ямагт түнжин муутай Төрийн тэргүүний зовлонг Х.Баттулгын ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдээс харж болно.
Хэн хэнийгээ ялах гэсэн инстутиц хоорондын толхилцоон төрийн чадамжийг бууруулж байдаг урвуу хамааралтай. Ийм зовлон У.Хүрэлсүх, Н.Учрал, Г.Занданшатар нарын тэргүүлсэн инстутицэд алга. Харин нэгнийхээ ажилд жаал оролцох хэв маягтай болж буй нь анхаарч харах өнцөг болжээ.
Төрт ёсоороо Г.Занданшатар Гүйцэтгэх засаглалаа, Н.Учрал хууль тогтоох хэсгээ, Төрийн тэргүүн нь улсын нүүр царай, харилцан тэнцвэрт дүрээ хадгалах ёстой.
Г.Занданшатар бол Гүйцэтгэх засаглалын тэргүүн. Тийн атал Ерөнхийлөгчийн дэргэд "Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Илгээлтийн эзэд", "Тэрбум мод" зэрэг бүхэл бүтэн яамдын чиг үүрэг хамарсан үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Хөдөө аж ахуй, Байгаль орчин зэрэг салбарууд Засгийн газрын бодлого гэхээс илүү Ерөнхийлөгчийн нөмөр нөөлөг дор амьдарч, төрийн тэргүүний санаачилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүтэц болов.
Сайн нь Ерөнхийлөгчийн хөтөлбөрүүд ажил хэрэгч. Яг ААН-дээ очиж, үйлдвэрлэлүүд тэлсэн. "Тэрбум мод" хөтөлбөр жаахан саараад ирэнгүүт нь У.Хүрэлсүх угийн мэдрэмжтэй хүний зангаар ийм чиг үүргээр дэд сайд томилуулчхаж байна. Ингэж тэр ажлынхаа араас явдаг сайн талтай. Гэвчиг Ерөөсөө л гадаад айлчлалаас гаднах ихэнх цагаа Төрийн тэргүүн аж ахуйн ажилд зарцуулж, явж танилцахгүй үйлдвэр хоршоогүй болов. Уг нь тэнд Г.Занданшатар алхаж явах ёстой л доо.
Одоо Ерөнхийлөгчийн энэ байдал руу Н.Учрал УИХ-ын даргын индрээс орж элхэх нь үү гэж ажиглагдах болов. Тэр Засгийн газрын танхимд байсан. Ажил хаана унадгийг, яагаад явдаггүйг мэднэ. Тэгэхээр спикерийн индрээс аж ахуйн зарим ажлуудыг явуулах шунал, ард нь гарах гэсэн зөв тэмүүлэл байж мэднэ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэг хэсэг дан төмөр зам л ярьдаг болсон байв. Ерөнхий сайдын суудлаас түүнийг ингэж ажиллах эрхийг тухайн үедээ У.Хүрэлсүх нь ч сайн өгсөн харагддаг. Баахан төмөр замуудыг зэрэг бариулахдаа тэр ЕТГ-аа яг Ардчилсан Нам шиг ажиллуулж, намын үүрийн гишүүдийг өртөө хэсүүлдэг танилцах ажлуудыг ч ихээр хийсэн.
Одоо яаж байна. Төмөр зам барьсан Н.Удаанжаргал тэргүүтэй хүмүүс нь дүрвэгч болж, санхүүжилтийг нь хийж явсан Б.Ганхуягийг аавынд суулгачхаад байна. Х.Баттулга өөрөө ч нам гүм, сэрүүлэгт цагандаа түүртэж явна. Ер нь Гүйцэтгэх засаглалаасаа "Эрдэнэт үйлдвэр" зэргээ бүр тасдаж аваад дураараа дургиж явсан Ц.Элбэгдоржийн нэр өнөө цагт ямар байна.
Эрх мэдлийн суудлыг хааш нь ч сунгаад, ямар ч хэлбэрт оруулаад зажилж болдог, бохь шиг уян налархай-хүний хүслээрх эд юм шиг байгаа юм. Гэхдээ хэтрээд ирснийг нь цаг хугацаа шүүдэг, тийм аюултай гэдгээ тэр үедээ мартуулдаг ид шидтэй шиг санагдах. Төрийн суудлууд гэдэг...












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд ерөнхийлөгч гэдэг гоё нэртэй ямар ч үүрэггүй хариуцлага хүлээхгүй, бөөн зардал гаргаж төсвийн мөнгийг үрдэг зөвхөн л улс төрд холион бантан хутгаж явдаг хүн хэрэггүй. Одоо салах цаг болсон
Өмнөх удирдагчдын алдааг давтахгүй байх хамгийн сайн арга нь хуулийнхаа хүрээнд л ажиллах тэр заагийг давахгүй байх гэж боддог доо
Өндөр албан тушаалтан бүр өөрийн хил хязгаарыг мэдэж байж л төр хүчтэй байдаг тэгэхгүй бол нэг хүний тоглоом болж хувирах эрсдэлтэй
Ийм нийтлэлүүд гарч байгаад зарим нь дургүйцдэг ч бодож эргэцүүлэх хэрэгтэй дохио өгч байгаа юм шиг надад санагддаг
Zasgiin gazar ajlaa hiihgui bol yronhiilogch esvel spiker yavj shalgah ni argagui l baih gehdee iim baidal urt hugatsaand heviin bolbol hariutslaga gedeg yum bur alga boloh vii gej bodogdoj baina
Улс төрийн өндөр албан тушаалтнууд ингэж эвтэй харагдах нь сайхан ч хэт нэг баг мэт байвал шүүмжлэл дуугарах орон зай хаагдах вий гэдэг болгоомжлол байна ард түмэн харж суух биш асууж нэхэх эрхтэй шүү дээ
Ard irged bidend bol hen yamar nam yamar frakts bh n chuhal bish gol n amidral deer yu oorchlogdov gedeg l chuhal tsahilgaan dulaan une nemegdej bhd hural taniltsuulga ih hiigeed bh ni nervtei sanagddag
Нэг ажлыг гурван инстуци булаацалдаад хийж байгаа юм шиг харагдахаар хариуцлага алдсан үед хэн нь хариуцах вэ гэдэг асуулт гарч ирдэг үүнийг өмнөх жишээнүүд хангалттай харуулсан санагддаг
Bi huviaraa bodohdoo yronhiilogch ni strategia gadaad hariltsaa ruu anhaarah yostoi harin dotoodi uildver aj ahuin ajil bol said erunhii said n hariutslaga huleeh ni zuitei l dee
Эв нэгдэлтэй байгааг муулах гэсэнгүй гэхдээ эрх мэдэл ингэж уян болчихоор маргааш хэн нэг нь хэтрэхэд хязгаар тогтоох механизм үлдэх үү гэдэг нь л айдас төрүүлж байна
Zarimdaa ene gurav ni neg hun shig l yavj baina uu gej haraad suudag ard tumnii nuden deer bol yalgaa ni medegdehgui bolood baina iim baidal demjikh uu shuumjlekh uu gedeg ch todорхой bish
Ерөнхий сайд байж ерөнхийлөгчийн дэргэдэх хөтөлбөрүүдийг дагаад яваад байхаар засгийн газар өөрөө бодлогын төв биш болсон мэт санагддаг энэ нь төрийн бүтэц алдагдаж байгаагийн шинж ч байж магадгүй
Bid odoo hen negniig magtaad l suugaad baih tsag bish bodit ur dun n yu bna ter l chuhal hudlaa taniltsuulga shalgalt ih hiigeed amidral deer nemer baihgui bol utgagui
Улс төрчид өнөөдөр зөв юм шиг санагдсан алхмаа маргааш өөрсдөө тайлбарлаж чадахгүйд хүрдэг түүх олон байгаа болохоор иргэд болгоомжтой хандах нь зөв гэж бодож байна
Odoo ene erchim huchnii asuudal deer hen ni bodlogo gargaj hen ni shalgaj hen ni hariutsah n todорхой bish bolson yum shig haragdaj baina ene bol eruul system bish
Хэт ойр харилцаа хэт их итгэлцэл нь алдаа гаргах хөрс болдог гэдгийг бид өмнөх ерөнхийлөгч нарын үед хангалттай харсан санагдана түүх давтагдах вий гэдгээс айж байна
Zarim humuus ene gurviig magtaad bgaa ch bi bol bolgoomjtoi haraad bgaa tor gedeg togloomiin talbar bish bodit amidral shuu dee bidend nuluulj bna
Эрх мэдэл гэдэг үнэхээр бохь шиг суналттай юм байна хэн нь илүү санаачилгатай нь нөгөөгийнхөө орон зайд орчихдог энэ нь эхэндээ сайхан ч эцэстээ асуудал дагуулдаг юм шиг
Ireeduid ene buhen yaj duusah bol gej bodhoor sonirholtoi bas jaahan aij baina odoo bol bugd evtei baina gehdee erunhi said soligdohod yu boloh n todорхой bish
Tor barij bgaa humuus negneesee urd ajlaa hiigeed bgaa yum shig haragddag n ard irgeded itgel toruulehgui baigaa shuu neg l emkh zambaraagui sanagdaj baina
Иргэдийн нүдээр бол дарга нарын хоорондын эв найрамдал бодит амьдралд төдийлөн мэдрэгдэхгүй байна цахилгаан тасарна үнэ өснө ажил амьдрал хэцүү хэвээрээ л байна
Засаглалын гурван салаа мөчир тэнцвэртэй байх ёстой гэдгийг бид сургуульд хүртэл заалгасан гэтэл бодит амьдрал дээр энэ зарчим алдагдаад байгааг харахаар харамсалтай
Bi huvi huniihee huvid ene olon taniltsuulga shalgalt n PR l yum shig haragdaj baina ajil hiij bgaa bol chimeegui hiigeed ur dungee haruulval hurne shuu dee
Нэг хүний нөлөө хэт ихсэхэд дараагийн хүмүүс нь бурууг нь үүрдэг жишээ олон байсан учраас өнөөдрийн удирдлагууд маргаашийн эрсдэлийг бодолцох хэрэгтэй санагдана
Ard tumen bugd uhaantai bolson tsag shuu hen ymar ajil hiij bgaa hen kamer barij yavaa n ilt haragdaj bgaa iim ued dur esgeh ajil ihdeh n l sul tal
Ерөнхийлөгч сайд спикер гурав нэг баг байж болно гэхдээ хэн нь ямар хариуцлага хүлээж байгааг ил тод байлгахгүй бол итгэл алдах эрсдэл их байгаа санагддаг
Bi ene buhnii ard nam dotroh l togtoltsoo shiljiltiig harj baina erkh medel henees hamaarch bnaa zohitsuulj bgaa ni ilt bolson shig sanagdaj baina
Zarimdaa ene tor ni hedhen hunii hoorond shatar togloj bgaa yum shig l sanagddag bid harin talbariin zahad suuj uzdeg l humuus bolchihson
Сайн ч бай муу ч бай ийм ойр хамтрал удаан үргэлжилбэл заавал нэг газраа хагарал үүсдэг гэдгийг амьдрал өөрөө харуулдаг одоохондоо нам гүм байгаа нь л сонин
Tor barigchid bugd sain niit humuus bish gehdee system n buruu bol sain hun ch buruu ajil hiih nuhtsul burddag ene l hamgiin ayultai
Ер нь бол иргэд бид шүүмжлэхээ болихгүй байх ёстой хэн нэгнийг тахин шүтэх биш хийсэн ажлаар нь дүгнэх л зөв зам гэж бодож байна
Bi ene gurviig hoorondoo muudaltsahgui bgaad bayartai ch gehdee ard tumnii duug sonsoh tsag n bagasah vii gej emzeej baina
Odoo bol bugd neg chigluulalttai yum shig sanagdaj baina gehdee olon chigluulaltai ni ardchilsan niigemd eruul baih yosnii bish uu
Эцэст нь хэн ялж хэн ялагдах нь чухал биш харин улс орон хожиж байна уу гэдэг л хамгийн чухал асуулт хэвээр үлдэж байна
Tor gedeg neg hunii sanaachilgaarga bus huuli durem systemeer yavah yostoi gej bodдог iim baidal udaan urgeljleh bol asuudal bolno
Bi asuumaар baina ene olon hural taniltsuulgiin etsest bidnii amidral deer yag yu oorchlogdoh ve gej
Ene buhen odoo bol urgun tsaraitai ev negdel shig haragdaj magadgui gehdee tsag hugatsa l hen ni zuv baisniig haruulna shuu dee
өөр өөрийнээ ажлыг хий
Хүрэлсүх гуай Занданшатарын өмнөөс ЭХ-ий сайдаар томилсон Чойжилсүрэнг ээ зайлуулахгүй бол хөтлөлцөөд зайлаарай. Мөнгө төгрөг авсан ч гэх шиг...тэдийг эдийг төлж сайд болсон ч гэх шиг...үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриандаа цэг тавиачээ.
САЙЛ
ҮНЭХЭЭР БИЕ БИЕНЭЭ ОРЛОН АЖИЛЛААД БАЙГАА ЮМ БОЛ САЙН Л БАЙНА Ш ДЭ
Хүрэлсүх ерөнхийлөгч авилга хулгайтай огт тэмцэхгүй байсаар ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үеээс шудрагын дүр шуурхай шоуудахаар орж байх шиг бн!! Гэхдээ одоо үүнээс цааш Монголчууд Хулих Хурандаа Хүрэлсүхэд хуурдах гэдэг нь тодорхой болсон шүү!!! Улам муут угаасаа явцгүй гэж Хүрэлсүх хөөрхий бас нөгөө луйварчидаасаа ялгаагүй ойрын зайн улс төрч байжээ!!!
Eр нь засаглал хуваах онол зарчим мэт өнгөрсөн хорвоо болоод байна дөө. Ингэж дүвчигнэж байж нэг юм ч болноо энэ гурав
Eрөнхийлөгчийг парламeнтаас сонгон эрх хэмжээг нь хумихгүй бол байнга л төр самарсан, хэмжээгүй эрхт хаан мэт авирласан eрөнхийлөгч нартай байсаар ирлээ. Eр нь нэг сайхан тохьтой тулхтай, өндөр боловсролтой eрөнхийлөгчтэй болж үзэх юмсан
Засаглал хоорондын зааг алдагдсан энэ сэдэв бол уг нь ингэсгээд шальдир бульдирхан юм хэлээд орхих сэдэв биш л дээ. Энэ талаар онолын үндэстэй томхон нийтлэл бичих хэмжээний сэтгүүлч монголд байхгүй бололтой. Энэ холилдсон зааг ялгаагүй холион бантан нь алсуураа бол төрт ёсонд маш хортой байдалтай болчихоод байгаа
Ха ха ха хэн хэнийхээ ажилыг хийчдэг хоншоортой багаар ажилдаг хөгжилтэй 3 бороо юмаа амжилт хүсье
Шал балай 3-н гар. Хүрэлсүх хурдан зайлж Монгол төр нэг амсхийж хариуцсан хариуцсан ажилдаа л анхаардаг болоосой
Энэ 3 чинь 1 хүн л дээ.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud