Нийгэм мэдээ
Техникийн шалтгаанаар Улаанбаатар-Хо Ши Мин чиглэлийн нислэгийг цуцалжээ

"МИАТ" ТӨХК-аас цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд"МИАТ ТӨХК-ийн ОМ711/712 аяллын дугаартай Улаанбаатар-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн /2026.01.27/ нислэг техникийн шалтгааны улмаас цуцлагдаж байгааг үүгээр мэдэгдье. МИАТ компанийн зүгээс уг нислэгээр зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын нислэгийн цагийг өөрчлөх, бусад хотоор дамжуулан тээвэрлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд та бүхэн МИАТ компанийн лавлах утас +11 333999 дугаарт хандана уу. Зорчигч та бүхний аяллын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, хүндрэл учруулж буйдаа хүлцэл өчье" гэжээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МИАТ чинь дөнгөж саяхан л мундаг эрдэм чадалтай шинэ захиралтай болоо биз дээ
Тэгээд яасан онгоц нь эвдрээд, доголдоод бүр маш хариуцлагатай хийх ёстой гадаад нислэгүүдээ цуцалдаг болсон уу
САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН ЗАХИРЛЫГ НЬ ЯВУУЛСАН