Гэр бүлийн хүчирхийлэл, хууль бусаар мөрдөн мөшгисөн гэх Б.Эрдэнэсүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ хүчирхийлсэн гэх хэрэгт буруутган цагдан хориод буй. Тодруулбал, гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, харгис хэрцгий хандсан, дээрх гэмт хэргийг хүүхдүүдийн эсрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Холбогдсон хэргийн зүйл анги
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих
1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
muu p g shorongiin banid bolgo
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Эрдэнэсүрээн миний хамаа эхнэр чинь,хамгаалалтанд орсон гээл байсан ёстой гоё бавалцдаг юм билээ.Дур тавихаараа хоёр жавьж руу гараа хийгээд татдаг юм билээ тийм гоё амьтныг чи гамгүй эдэлжээ одоо минийх болсон за гэжаавал алаваа
Төр гэр бүлийг салгаж үл болно. Төр гэр бүлийн асуудал, хөнжил дотор орж болохгүй.