Top StoriesТойм, анализУлс төрийн халуун сэдэв

Г.Занданшатарын зөв, гэхдээ "Монгол Улс бүхэлдээ нэг тал юм"

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюунтолгойн ТУЗ дахь монголын талын төлөөлөл хэрэгжүүлж буй гурван гишүүнийг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг үүрэгджээ. Засгийн газрын тэргүүн шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ ч танхимын тэргүүн болонгуутаа Оюутолгойн ТУЗ-өөс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ноцолдсоор байж унагаад, өөрийн томилгоогоо явуулсан түүхтэй.

Өөрийнхөө үгэнд орох, тодорхой үзэл санааг нь дэмжих, хэрэгжүүлэхэд түлхэц болох дүрүүдээ Засгийн газрын тэргүүн бүр томилуулахаар зүтгэдэг. Энэ жимээр л Г.Занданшатар яваа. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн томилуулсан хүмүүстэй ажиллахгүй байх эрхээ Г.Занданшатар Ерөнхий сайдын хувиар эдлэх гэж байна.

Оюутолгойн ТУЗ нийт есөн гишүүнээс бүрдэх бөгөөд монголын эрх ашгийг төлөөлөгсөд ямагт цөөнх болсоор ирсэн. Цаашдаа ч ийм байна. Санал хураалтаар тэд цөөнх болдог. Гэхдээ маргаж, мэтгэсээр, уйгагүй хэлцэлд суусаар, хөрөнгө оруулагчдын дургүйг сайтар хүргэж явааг нь ТУЗ-өөс хүчээр хасагдсан Э.Баясгалангийн кэйсээс харж болно.

Эдүгээх гурван ТУЗ-ийн гишүүдээс тухайлбал, Н.Цэрэнбат Оюутолгойн 34 хувьд ногдох өрийг тэглэх гол хэлцлийг Х.Нямбаатараар ахлуулсан баг хийх үед "Эрдэнэс Оюутолгой"-г удирдаж байв. ТУЗ-өөс Ерөнхийлөгч байсан хүнийг буулгахдаа ранкаа их буулгахгүйн тулд сайд байсан Н.Цэрэнбатаар сольсон нюанс энд харагддаг.

Одоо Н.Цэрэнбатын оронд Г.Занданшатар дахиад нөлөөллөө нэг их алдахгүй дүр, пауэр олж тавихаар шаардлага үүсчхэж байна гэсэн үг. Ер нь МАК-т нэгэн үес Ерөнхий сайд асан Ч.Содном зөвлөхөөр ажиллаж байгаа нэрээр төрийнх нь ажлыг пауэраараа болгож өгсөн шиг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зөвлөхүүд ч хууль, хүчний байгууллагууд тэргүүлэгсэд зэргээс бүрддэг байсан жишиг саяхных аа. Тэдний өмнөх нөлөөлөл, хүч нь өөрөө ирээдүйн босгох ажилд хүч болж өгдөг гэсэн үг.

Намрын чуулганаар УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны сонсголоор Оюу Толгойн гэрээг илүү сайжруулах, хүүг бууруулах, Онтрэ-гийн хоёр лицензэд АМНАТ авах зэрэг олон агуулгуудыг нэгтгэж дүгнэлт гаргасан. Зээлийн хүүг бууруулах эсэх асуудлыг талууд хэлэлцэж дуусах хугацаа нь ердөө хоёр хоногийн дараа буюу 1-р сарын 31-нээр дуусч байгаа. Монголын талаас уг хэлцлийг сунгах хүсэлтээ өгчихсөн.

Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд сүүлийн долоон жилд хүүг бууруулах хэлцэл хийгээгүй өмнөх Засгийн газрынхаа алдааг засах чухал сорилттой тулгарсан үеэрээ шуудхан олон нийтэд ил тодоор "Монгол Улс Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүдээ солино" гэж зарласан нь зөв мессеж байв уу гэдэг харин бодох асуудал юм.

Рио Тинтотой явуулах хэлцэлд Монгол Улс бүхэлдээ нэг талын ширээний ард суугсад. Л.Оюун-Эрдэнэ ч биш, Г.Занданшатар ч биш. Монгол Улсын байр суурь гэсэн нэг л үндсэн чиг бий.

Төрийн ажлыг авч болдог. Өгч болдог. Мөнх биш. Ялангуяа Монгол Улсыг төлөөлж, Дэлхийн үндэстэн дамнасан корпорацитай ажиллаж буй нөхөдтэйгөө Засгийн газар паблик орчноор биш, хаалттай уулзалтаар "Ажлаа өг" гээд л эрх хэмжээгээ сануулчхаж болох асуудал юм.

Г.Зандашатар Ерөнхий сайдын хувиар өмнө нь Оюутолгойн Гүйцэтгэх захирлаар монгол хүн томилох тулгалтыг олон нийтэд нээлттэй байдлаар хөрөнгө оруулагч талдаа тавьсан. Сайд нараас нь бас чиг ажил машинддаг дүртэй С.Бямбацогтоор Оюутолгойн ажлын хэсгийг удирдуулсан. Зөв байсан, сайн ч тооцсон.

Гэхдээ Рио-Тинто "Энэ ч бас еэвэнгийн нөгөө тал мөн" гэдэг егөөдлөөр хар залуугаасаа Рио-Тинто талд бэлтгэгдсэн С.Мөнхсүхийг "Харж байна уу, энэ бол Монгол хүн" гэж байгаад томилуулсан. Өнөөх нь сонсголоор үнэхээр Монгол хүн ч монголчуудын эрх ашгийг хамгаалахгүй дүр болтлоо бүүдийсэн нэгэн гэдгээ бидэнд нээлттэй харуулсан билээ.

Нэг харахад Ерөнхий сайдын үгэнд хөрөнгө оруулагч тал орсон. Нөгөө талаас үгэнд нь орсон дүрээр хөөрхөн монжсоныг эл томилгоо бидэнд харуулсан юм, сонсголын үеэрх С.Мөнхсүхийн байдлаар.

Мөнхүү сонсголын үеэр Засгийн газар, О.Батнайрамдал нар нэг монгол бус, хоорондоо үзэлцэж буй дүрээр харагдаж, Арбитрын маргааны асуудал хүртэл хөндөгдснийг бодох л асуудал байв. Гадныхан нь ирээгүй байхад монголчууд нь л дотооддоо хоёр тал болоод жаал хэрэлдсэн. Энэ хэрүүлээ бид урт хугацаанд чирээд л давхиад баймааргүй байгаа юм.

Тэгэхээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалт гэхээс илүү яг Ерөнхий сайдынхаа үзэл баримтлалыг хамгаалах хүмүүсийг тэр бүрэн эрхийнхээ хүрээнд шуудхан томилуулах. Хуучин гишүүдийг өрөөндөө дуудаад "Ажлаа өг" гээд авчхаж болох, ийм л бодлогын ажил баймаар харагдлаа. Г.Занданшатарын өмнөх хүмүүсийг явуулах санал нь зөв, гэхдээ "Монгол Улс бүхэлдээ нэг тал юм".

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ асуудлыг харахаар яг л нэг сандал тойрсон зодоон шиг санагдаад байна улс орны эрх ашиг яригдаж байгаа юм бол дотроо ингэж задрах нь зөв үү гэдэг эргэлзээ төрж байна

Зочин
Зочин

Zandanshatar erunhii said bolood shuud ingej zarlaad baigaag harahaar heltsliin ued mongoliin tal oorsdoo l ner hundee unagaaj baigaam shig sanagdaj baina

Зочин
Зочин

Оюутолгойн ТУЗ-д хэн суух нь чухал ч түүнээс илүү нэг бодлого нэг дуу хоолой хэрэгтэй байхад дахин дахин солих нь ашигтай юу гэдгийг ойлгохгүй л байна

Зочин
Зочин

Neg hun soligdohod asuudal shiideg bol bid ali ert ene geree sain bolgochih baisan baih daa odоо bol hun bish systemiin asuudal bolson shuu

Зочин
Зочин

Засгийн газар болгон өмнөхөө буруутгаад л өөрийн хүмүүсээ шахаад байхаар гадаад тал биднийг яаж харах нь ойлгомжтой санагддаг

Зочин
Зочин

Ard irged bidend bol hen said boloh ni hamaagui gol ni ur bagasah ashig mongold uldeh l chuhal baihgui yu

Зочин
Зочин

Засгийн газар болгон өмнөхөө буруутгаад л өөрийн хүмүүсээ шахаад байхаар гадаад тал биднийг яаж харах нь ойлгомжтой санагддаг

Зочин
Зочин

Songon shalgaruulalt nertei tomilgoo hiideg jishig manaid mash olon harsan shuu tegeheer hun bur ergelzeh ni zuv

Зочин
Зочин

Засгийн газар болгон өмнөхөө буруутгаад л өөрийн хүмүүсээ шахаад байхаар гадаад тал биднийг яаж харах нь ойлгомжтой санагддаг

Зочин
Зочин

Засгийн газар болгон өмнөхөө буруутгаад л өөрийн хүмүүсээ шахаад байхаар гадаад тал биднийг яаж харах нь ойлгомжтой санагддаг

Зочин
Зочин

Ерөнхий сайд хүн олон нийтийн өмнө ингэж мэдэгдэл хийхээсээ өмнө хаалттайгаар асуудлаа шийдэх боломж байсан юм шиг санагдана

Зочин
Зочин

Neg l ih medegdeh durtai bolchihson tsag ue yum uu esvel onoondoo songuulit baisan bolohoor ingej baina uu

Зочин
Зочин

Оюутолгойн гэрээ сайжрах ёстой гэдэгтэй маргах хүн байхгүй харин арга барил нь л дандаа асуудал дагуулж байна

Зочин
Зочин

Hun soliod l buh yum saijirdag bol mash amarhan baih baisan daa getel bodit baidal deer tiim bish

Зочин
Зочин

Занданшатар өмнөх алдааг засах гэж оролдож байгаа байж магадгүй ч хэлэх цаг хэлбэр нь оновчгүй санагдаж байна

Зочин
Зочин

Ene buhniig harsaar baigaad irgediin itgel l alga bolj baina hen negentei bur itgehgui bolchihloo

Зочин
Зочин

Монгол Улс нэг тал гэдэг үг хамгийн зөв сонсогдож байна гэтэл бодит байдал дээрээ бид олон талд хуваагдчихсан юм шиг

Зочин
Зочин

Neg said garaad neg tomilgoo hiih bolgond bodlogo oorchlogdood baival urt hugatsaanii heltsliig yaj hiih yum be

Зочин
Зочин

Оюутолгойн ТУЗ-д сууж байгаа хүмүүс үнэхээр Монголын талд хатуу зогсож чаддаг уу гэдэг асуулт байнга л төрдөг

Зочин
Зочин

Zovhon ner soligdood baigaagaas bish bodlogo n uurchlugduhgui baigaag ard irged harsaar l baina

Зочин
Зочин

Э.Баясгалангийн жишээ шиг хатуу маргадаг хүмүүс хэрэгтэй ч тэднийг дэмжих улс төрийн нуруу байгаасай гэж хүсэж байна

Зочин
Зочин

Hunee solihdoo bish zorilgoo togtoohdoo anhaarah tsag аль хэдийн bolson shuu dee

Зочин
Зочин

Сонсголын үеэр монголчууд нь хоорондоо маргалдаад сууж байсныг харахаар үнэхээр эвгүй байсан

Зочин
Зочин

Bid dotoroo negduugee olohgui bol gadaad tal bol hezee ch bidnii sanaag unshij toglood l baina

Зочин
Зочин

Ерөнхий сайд бүр өөрийн багийг бүрдүүлэхийг хүсдэг нь ойлгомжтой ч стратегийн орд дээр ингэж хандах нь эрсдэлтэй

Зочин
Зочин

Ene asuudal deer irgediin sanaliig iluu sonsvol zugeer sanagdaad baina bugd l neg ym mederch baigaa

Зочин
Зочин

Оюутолгойн ашиг ирээдүйд мэдрэгдэнэ гэдэг үгийг олон жил сонслоо одоо бодит өөрчлөлт л хармаар байна

Зочин
Зочин

Hun solij show hiih bish bodit too barimt ur dun yarij ogvol itgeh baisan

Зочин
Зочин

Занданшатарын санал буруу гэж хэлэхэд эрт ч яг одоо хэлж буй хэлбэр нь эргэлзээ төрүүлж байна

Зочин
Зочин

Ene metchilen irgediin dund yalgaa uusgeed baival ard tumen l hojigdono

Зочин
Зочин

Монголын талын төлөөлөл цөөнх гэдгийг бид мэднэ тиймээс тэднийг ил тод шүүмжлэхээсээ илүү хамгаалах хэрэгтэй

Зочин
Зочин

Bidend baahan tom ug bish harin togтвortoi ajil l heregtei

Зочин
Зочин

Ажил бүтээж бна уу.Нурааж бж ч блзошгүй зүйл Их блолтой

Зочин
Зочин

Цэрэнбат байхад нэг их буруудахгүй . Баясгаланг АН-ын угшилтай гээд чөлөөлсөн үү. Энэ хурган баньд хэрэггүй . Цолмон гэж нэг хүүхэн байна. Тэр бол дэмий

Зочин
Зочин

Буцаагаад Э.Баясгалангаа тавьмаар юм биш үү дээ.

Рож
Рож
Reply to  Зочин

АН-ын угшилтай

Зочин
Зочин

олигтойхон ажлаа мэддэг хүн ч олдоход хэцүү л болов уу, дарга нарын цүнх баригч, угсаа залгамжлагч нар очвол маш хэцүү юм болно. би чадна гэсэн залуучууд бүр ч хэрэггүй, тэнцвэр хамгаас чухал. 7 хэмжиж 1 огтол.

Зочин
Зочин

Учрал өөрийнхөө зөвлөх Цолмон гэгч дүф хүүхнийг бас шургуулжээ. Энэ хүн тэгэхээр их хурлын шугамаар мэдсэн мэдээллээ тэнд аваачиж задлан компанийн эрх ашгийн төлөө ажиллах уу, эсвэл компанийн мэдээллийг Учралд ирж хэлж ажиллах уу

Зочин
Зочин

Сонгон шалгаруулалт гэж хүүхэд нохойн доог юм хийдэг дээ. Тэр жил Эрдэнэс Монголын сонгон шалгаруулалт дээр хийсэн Наранцогтын жонхуу бол ТӨК-дад хийх шинэчлэлийг шууд гутаасан

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

irgen
irgen

шал худлаа шүү, зүгээр л тойрон хүрээлэгчдээ л хоолонд оруулж бгаа гдгийг бүү март. Үнэхээр бол гэрээг хүчингүй болгох ядаж хувийг 34-с 51 хувь болгох бүх боломж байна, үүнийг хийхгүй бж .................. Боломж гдг нь хахууль авилга өгсөн нь тогтоогдсон ямар ч гэрээ хүчингүй болдог нөхцөлтэй , үүнийг л хийхгүй бна даа МАН

irgen
irgen

Л.Оюун-Эрдэнэ ч танхимын тэргүүн болонгуутаа Оюутолгойн ТУЗ-өөс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ноцолдсоор байж унагаад, өөрийн томилгоогоо явуулсан түүхтэй........................ гэж зүгээр л хүмүүёээ хоолонд оруулж бна доо

irgen
irgen

АВИЛГАЛ ӨГСӨН АВСАН НЬ ТОГТООГДСОН БҮХ ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛДОГ ХУУЛЬТАЙ ШҮҮҮ.......МАН МАЛНУУДАА..............БУСАД ОЛОН ОРНУУДЫН ЖИШГЭЭР ОТ ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГООЧ ..........

зочин
зочин

Өндөр цалин пүнлүү авах гэж л очдог. Багабанди мэтийг хувиа бодсон хувалзнууд л байдаг шүү. Манжийн хааны пүнлүүнд худалдагсан ноёдууд улсаа худалдаж байсан

Холбоотой мэдээ

Back to top button