Нийгэм мэдээ

“Зэрлэг адууг дахин нутагшуулах” төсөл хэрэгжинэ

Чехийн Праг хотын амьтны хүрээлэн, Монголын ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Ингэснээр Прагийн амьтны хүрээлэнгийн тахийг Монголын зүүн хэсэгт дахин нутагшуулах юм. Санамж бичигт гарын үсэг зурснаар уг чухал ажилд шинэ шат нээж байгааг БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил онцлов. 

Энэхүү төслийн гол бүрэлдэхүүн хэсэг нь Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолой дахь судалгаанд төвлөрч, Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагаагаа шинээр бэхжүүлж буй явдал юм. 

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийг захирал Д.Гантулга, “Хамтарсан судалгаа нь тухайн нутгийн амьтны аймаг, байгаль орчны шинж чанар, түүнийг хамгаалах арга замын талаар нэн чухал ойлголтыг өгч байна. Мөн Чех, Монголын мэргэжилтнүүдийн хооронд үнэ цэнтэй туршлага солилцох, байгаль хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно” гэв. 

Прагийн амьтны хүрээлэн тахийг Монголд нутагшуулах ажлыг анх 2011 онд эхлүүлж байв. Одоогийн байдлаар тус улсад буй сүргийн тоо толгой ойролцоогоор 800-д хүрсэн байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button