Нийгэм мэдээ

12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас энэ сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасныг мэдээлэв. Үүнд:

  • БНХАУ-ын 53
  • ОХУ -ын 11
  • Узбекистан гурав
  • Вьетнам хоёр
  • Киргиз хоёр болон бусад улсын долоон иргэн байна.

Эдгээр иргэнийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргав. Өнгөрсөн онд нийт 1,222 гадаадын иргэнийг албадан гаргасан бөгөөд албадан гаргасан иргэдийн тоо өмнөх оноос 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн өөрийн харьяалах улсдаа залилангийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г харьяалах улсын хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх, хуяглан хүргэх ажиллагааг энэ сарын 26–27-ны өдрүүдэд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран зохион байгуулжээ. Тухайн иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг холбогдох хуульд заасны дагуу хүчингүй болгож, гарах сануулгаар харьяалах улсад нь шилжүүлсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button