Нийгэм мэдээ

Зэрлэг амьтанд хөнөөлтэй стандартгүй хашаанууд нийслэлд байсаар байна

2025 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эмх замбараагүй, стандартгүй хашаа ихээр барьснаас үүдэн амьтад хүнээс, зэрлэгшсэн нохдоос үргэх, идэш тэжээл хайх үедээ хашаанд сүлбүүлэх, хавчуулагдаж хорогдох тохиолдол ихээхэн гарч байгаа асуудлыг Нийслэлийн байгаль орчны газраас хөндсөн билээ.

Тодруулбал, 2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогдсон тоо бий. Тиймээс НБОГ-аас Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг батлуулж, 2025 оны 10-р сарын 1-нээс хэрэгжүүлсэн.

Гэтэл саяхан цахим орчинд уулын буга эзгүй хашаа давах гэж байхдаа сүлбэгдсэн зураг тархаж эхэлсэн бөгөөд нийслэлээс хэрэгжүүлж байгаа стандартын хэрэгжилтийг салбарын сайд Б.Батбаатараас шаардав.

Мөн уулын амыг хааж барьсан хашааны эзнийг олж хариуцлага тооцох асуудлыг давхар хөндсөн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button