Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 360 орчим сая төгрөгийн эд зүйлсийг авч хохирол учруулсан байж болзошгүй 22-24 насны сэжигтэй хоёр этгээдийг олж тогтоон, алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Хаяагаа хадрахгүй..." гээд бдаг чинь нутаг орондоо хулгай хийхгүй,адуу хөөхгүй гэсэн үг мөн биддээ.????
ЗАГАСАН НҮДЭТ ШАНДЫН ЦАГДААГУУД БРАВО ТА НАРЫГ САЙН БАЙНА ГЭЖ МАГТАН ДУУЛЬЯА
Цагдаагийн байгууллагынхан сайн ажиллажээ. Баяр хүргэе.
Цонхоор нь орохыг бодоход, хариугүй муу байшинд тийм үнэтэй зүйлс зарж байдаг.Мэддэг хүмүүс л авчээ дээ.
Мундаг бна, ажлын амжилт хүсье ээ
Nice
Одоо ийм хулгай гардаг л юм байхдаа. Бараг банкных нь апп-г нь хакердах илүү амархан болсон үе шдээ
Олсон нь сайн хэрэг гэхдээ арай ял эдлүүлж хорихгүйн байгаа биздээ!ард түмний баялаг үр хүүхдүүдийнх нь ирээдүйг хэдэн тэр бум,их наядаар нь хулгайлж идсэн гөхдүүдийг зүгээр л өнгөрөөдөг шүү дээ хууль эрх тэгш үйлчлэх байлгүй дээ????
Жүжиг каймер бхад
Azgui yum be sain tootsoolohgui kkk