Иргэдийн 17 бод, есөн бог малыг бэлчээрт нь нядалсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулсан арга хэмжээний хүрээнд иргэдийн малыг хулгайлж, бэлчээрт нядалсан гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.
Тодруулбал, А нарын бүлэг этгээдийг 2025 оны 11 дүгээр сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг бэлчээрт нь нядалж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.
Уг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд:
1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.олон тооны мал хулгайлж;
2.2.бүлэглэж;
2.3.улсын хилээр нэвтрүүлж;
2.4.машин механизм ашиглаж;
2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;
2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан.
Мал хулгайлах гэмт хэрэг нь малчдын амьжиргаа, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг тул иргэд, малчид Та бүхэн малаа хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээд, тээврийн хэрэгслийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, гарал үүсэл тодорхойгүй мах, мал худалдан авах, тээвэрлэхээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СҮХБААТАР АЙМГИЙН ХУЛГАЙЧ НАР ЮМ УУ? ЭНЭ ЛАЛАРУУД ГӨЛӨГНҮҮДИЙГ МАЛЫН БИЛЧЭЭР ДЭЭР НЬ БӨНДИЙТӨЛ БУУДЧИХГҮЙ ЯАСЫН БИД ХЭДЭН МАЛАА ӨСГӨЧИЙ ГЭЭД ХАЛУУНД НЬ ХАЛЖ ХҮЙТЭНД НЬ ХӨРЧ ҮЙЛ ТАМАА ЭДЛЭН ЗОВЖ БАЙХАД ЗҮГЭЭР НЭГ МУУ ХЭДЭН АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН ТЭНЭГ ХУЛГАЙЧУУД ИНГЭЭД БАЙХААР ЯАХ БОЛЖ БАЙНА.МАЛЫН ХУЛГАЙЧУУДЫГ ӨЧИГГҮЙ ГАРЫГ НЬ ТАЙРАХ ХУУЛЬ БАТЛУУЛЬЯА ЭНЭ АРАЙ АРАЙ.МОНГОЛЫН МАЛЧДЫН НЭГДСЭН НАМ БАЙГУУЛЬЯА ЭНЭ НАМЫН ДАРГААР НЬ УЯАЧ БОЛОН МЯНГАТ МАЛЧИН ХАРВААЧ НАРЫГ ОРУУЛАХГҮЙГЭЭР ЦӨӨХӨН МАЛЫН АРААС ҮХЭНГЭЭ АЛДАН ТЭМЦЭЖ ЯВАА УЛНЫ МАЛЧНАА СОНГОЁОО МАЛЧИД МААНЬ АЛИНГАА АЛДЛАА.НЭГ УДАА ХУЛГАЙЛАХАД ТАВАН ХУРУУГ НЬ ТАЙРНА ХОЁР УДАА ХУЛГАЙЛАХАД ТОХОЙГООР НЬ ТААРНА ГУРАВДАХИА БАРИГДАХАД МӨРӨӨР НЬ ТАЙРАХ ХУУЛЬ САНААЧЛАН ОРУУЛНАА.ГАРЫГ НЬ ТАЙРЧХААД БҮХ НАСААР НЬ ТУСЛАХ МАЛЧИН ХИЙЛГЭЖ НОХОЙНЫ АМБААРТ УНТУУЛЬЯА ЛАЛАРУУДЫГ.