Зохиомлоор үнэ хөөрөгдвөл худалдаачдыг торгох хуультай
Сар шинийн баяр болох гэж буй энэ өдрүүдэд зах худалдааны төвүүдээр бараа бүтээгдэхүүний үнэ үндэслэлгүй өсөх тохиолдол гардаг.
Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмсэн тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохиомлоор үнэ нэмсэн этгээдэд хариуцлага тооцох заалттай юм.
Үйлдвэрлэгч болоод импортлогч харилцагчид нь үнийг нэмээгүй байхад дур мэдэн лангууны өсгөж байгаа худалдаачдад зөрчлийн тухай хууль үйлчилэх ёстой.
Тухайлбал,
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж”,
- Зөрчлийн тухай хуулын 18/10.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус хуулинд заасан байна.
Монголд түгээмэл ажиглагддаг нэг зүйл нь жил бүр баяр дагасан зохиомол үнийн хөөрөгдөл бий болдог.
Зохиомол үнийн хөөрөгдлөөс сэргийлж Монополын эсрэг газрын зүгээс аж ахуй эрхлэгчдэд лангуу болон үйлчилгээний хэсэгт үнийн мэдээллийг байршуулж хэвших, үнийн өөрчлөлттэй холбоотой үндэслэл бүхий бодит мэдээллийг нээлттэй өгөх.
Мөн төлбөрийн баримтыг хэрэглэгчдэд өгөх, баталгаат хэмжих хэрэгсэл ашиглах, хэмжих нэгж болон хэмжээний талаар мэдээлэл өгч хэвших, хэрэглэгчийн гомдол хүлээн авч шийдвэрлэх журамтай байх, үйлчилгээний соёл, хандлагыг дээшлүүлж ажиллах зэрэг чиглэлээр шаардлага, зөвлөмж өгчээ.
Э.БАЯНМӨНХ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаана хэнийг торговоо????хоосон ам шалдан гуя...юмны үнэ тэнгэрт хадсан унтаж бга бол сэрээрэй...
бүгд үгсээд үнээ нэмдэг дээ ялангуяа баярын өмнө зах маягийн газраар явалтгүй.тэрний оронд ойр хавийн жижиг дэлгүүрээр явсан нь дээр