Төрсөн ээжийгээ хөнөөсөн эмэгтэйд 13.6 жилийн ял оноожээ
Өөрийн асрамжид байсан төрсөн ээжийгээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоолойг нь боож хөнөөсөн хэрэг гарсан байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна
Тодруулбал уг хэрэг нь Улаанбаатар хот 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 18-19 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ .... байрны подвалын давхарт түрээслэн амьдарч байсан байранд урьдын таарамжгүй харилцааны улмаас, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх “Х”-тэй хэрүүл, маргаан үүсгэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж түүний хоолойг гараар боож хөнөөжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг: “Х” нь миний төрсөн эх, “Б”нь миний төрсөн эгч. Би 2025 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цаг 06 минутад гэртээ байхад миний төрсөн эгч залгаад ээж өнгөрчих шиг боллоо гэхээр нь би түргэн дуудаач гээд гэрээс гарах гэтэл манай бэр эгч залгаад юу болоод байна гэсэн. Бид хоёр Улаанбаатар хотоос хөдлөөд 21 цагийн орчим дүүрэгт ээж, эгч хоёр дээрээ ирэхэд цагдаа нар байрыг хамгаалсан байсан ба ээжийг нас барсныг мэдсэн. Шөнө 00 цагийн үед утсаа шалгахад эгчийн гэх фейсбүүк хаягаас чатаар нэг бичлэг ирсэн байсныг үзэхэд эгч ээжийн хажууд суугаад нэг гараа утсаа барьсан ээжийн эрүүнээс багалзуурдсан байдалтай, ээж аягүй амь бөхтэй юм гэж хэлж байсан, би шууд айгаад устгасан. Манай ээж 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цус харвасан учир асаргаанд байдаг. Би харах боломжгүй тул манай эгч Хятадаас ирсэн байсан хэмээжээ.
Харин уг гэмт хэргийг үйлдсэн “Б” нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Д.Март нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй хэмээжээ.
Шүүхээс уг хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Холбогдсон хэргийн хуулийн заалт- Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Э.БАЯНМӨНХ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө лаларын пяздаг шүүх бараг шагнацын биш үү?харвасан ээжийгээ боож алаад байхдаа яадын.Тэртэй тэргүй муу байсан байнашт энэ алуурчинг хөөрхий эх ангир цагаан уургаа хөхүүлж хайрлан өсгөсөн байж таараашт.Гөлөгийг халхын шоронгийн хулгайч нар банди болгоод юмыг нь амсуулнаа угаасаа шоронд хүчин,эхийгээ бас хүүхдээ алсан лаларуудад нар үзүүлэхгүй дарамталж хашраадаг бичигдээгүй хууль байдаг.
Eejiigee Aawiigaa alsan hereg zunduu bdag amid Burhadaa nuhaad bn shu alsanaas tangarag tasarsan n dr bdag ym sh de
Ээ муу тэмбүүрсэн үмхий алаа тэмбүүндээ алных нь үс арьстайгаа зулгарч унамараа чи эхийгээ боож алдаг хэн бэ?Манай Луусангийн маанууд чамайг 'Ванлий",дууг аялан хүлээж авнаа энэ дууны утгыг мэдэж аваарай чи нар үзэхгүй.Хэлний дасгал сайн хийгээрэй хэлээрээ хагсарсан манийхаа дур тачаалыг тайлнаа сарын тэмдэгэнд бохирдсон дотоожийг нэг ч толбогүй болтол угаанаа.Харин чи дотоожоо солихгүй 3 сар явнаа 00 цаас хэрэглэхгүй үсээ самнахгүй явнаа овоо муу гичий юмдаа чи өнгөрчээ.Ангир уургаа шимүүлсэн ачит эхээ боож ална гэнээ за яах вэ?,ал минь хүрээд л ир жангаа гудрана даа муу гичий минээ
Ийм хөгийн хүн чононуудыг бүх насаар нь тарчлааж гэрэл гэгээгүй харанхуй орчинд нохой шиг угаадсаар хоолоод хүйтэн цементэн дээр унтуулж хорих хэрэгтэй. эхээс төрөөгүй юм шиг яадаг хар өлгчин бэ.