"Халуун тогоо залгуураасаа болж шатдаг шиг л зүйл болсон, дэлбэрэлт болоогүй"

Сүхбаатар дүүргийн 22 хорооны айлд нийслэлээс айлуудад суурилуулж буй хийн түлшний зуух өчигдөр дэлбэрч шатсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ асуудалд НЗД-ын орлогч А.Амартүвшин тайлбар мэдээлэл өглөө.
Ингэхдээ “Хийн зуух дэлбэрчээ гэдэг худал цуурхалд залруулга хийе. Ингэхгүй бол том ажлыг жижиг шалтгаар гацаах гэж адгасан, эрх ашигтаа хөтлөгдсөн хүмүүст өчигдөр болсон зүйл олз болж байна. Улмаар олон нийтийг төөрөгдүүлж, ор үндэсгүй зүйлээр айдаст автуулж буй нь нийслэлийн утааг бууруулж, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг хийж буй санаатай явуулга юм. Өчигдөр орой Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны айлд суурилуулсан хийн түлшний зууханд суурилуулалтын улмаас багахан гэмтэл гарсан. Зуухыг суурилуулахдаа угсралтын баг хяналт дутуу хийсэн нь алдаа байсан.

Зуухны плитканы хийн хоолойн жийрэг резин нь тээвэрлэлтийн явцад унасан байсныг анзааралгүй угсарсан байна. Үүний улмаас плитка асааж зөвхөн турших явцад буюу эхний удаа угсарчхаад асаахад бага зэргийн гал гарсан. Өнөөдөр айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь хий алдагдахаас хамгаалсан, өндөр түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Тиймээс санаа зовох зүйлгүй, хийн зуухны автомат хаалт ажиллаж, бага зэргийн галыг тэр дор нь унтраасан.
Айлын халуун тогоо залгуураасаа болж шатдаг шиг л зүйл болсон гэсэн үг. Түүнээс өөр ямар нэг дэлбэрэлт гэх мэт болоогүй. Тийм зүйл болохгүй. Учир байдлыг ойлгож, асуудалд зөвөөр хандаасай.
Нийслэлээс айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь:
- Олон улсын NFPA норм, ASME стандарт, шаардлагын дагуу монгол инженерүүд бүтээсэн.
- Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай.
- Яндан нь хоёр давхар хийцтэй.
- Агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргах зориулалттай учраас хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй.
- Хийн алдагдал гарсан тохиолдолд “Lorawan” системээр дамжуулан Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шуурхай мэдээлэл дамжуулдаг.
- Ажиллагааны хэвийн, эко горимтой. Температур тохируулах боломжтой бөгөөд ашиглахад хялбар.
- Агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай.
Харин хийн баллон нь:
- Олон улсын NFPA нормын шаардлага хангасан.
- Аюулгүй хавхлагатай.
- Хамгаалах хавхлагатай.
- Хэт дүүргэлтийн хавхлагатай.
Хийн зуух, хийн баллондоо аюулгүй ажиллагааны норм дүрмийг хамгийн сайн мөрдөж, баримталж ажиллаж байгааг дахин хэлье. Бид зуух угсралтын явцад илүү сайн анхаарч, нарийн хяналт тавьж ажиллах болно” гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene neg soliison sdak buuz hiigd yavaad bsn uu aild
Хөөш чи харин гайгүй хоолойтой юм билээ манай радиод ирээд мэдээ уншаа Нямбаатартай бууз хийж гурил элдэж явснаас хавьгүй дээр шүү.
Зуух угсарч байгаа хүмүүсдээ зааварчилга өгөөч.Хариуцлага гэж дээр доороо байхгүй.
Юу хуцаад байгаа юм бэ. Шатамхай хий цахилгаан биш. Агаари дэгдэнэ тунана. Дүнжингаравыг мартаа юу. Газан плитка асааж чаддагүй хөдөөнийхөн яаж наад байнгын хэрэглээтэй зуухыг чинь ажиллуулах юм. Хамгаалалтгүй шалдан хөөс чинь хавар зун намар өвөл гэхэд хойтон намар биш гэхэд 2 жилийн дараа үйрээд юу ч биш болно. Энэ төслийг санаачилж хийж гүйцэтгэсэн бүгдийг авилагаар шалгамаар байна. Ямар үндэслэлээр энэ төсийг сонгов.найдваржилт нь юу байна. АТГ ажлаа хий. Засгийн газрын төсөл хэрэгжүүлжх агентлаг ажлаа хий. Иргэдийн эм авах мөнгөнөөсөө танаж өгсөн татвар хийсээд үнэгүйдээд үрэгдээд байна.
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Xamgin gol ni zov sn xaaj untraaxdaal bga europin ulsuud bvgdel gazan pilitak xalaaguurtai bga shvv de manaid l shine zvil bxoos
Дэлбэрсэн л байнашдээ бага зэргийн гээд байсан зургийг нь сайн хар л даа бага зэргийн галд плетик сууринаасаа салахуу худал ярихаа боль
Та нарын ажилд хандах хандлага энэ! Анх удаа, туршилт энэ тэр болж байхад л ийм байна! Цаашлах тусам сулрана!!