Нийгэм мэдээ

11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай буюу бэлчээр их хэмжээний цасанд хучигдсан байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай, 15 аймгийн 56 сумын нутаг цагаанаар зудархуу нөхцөлтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Цагаан зуд Намар, өвөл, хаврын цагт их хэмжээний цас орж бэлчээр цас хучигдсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй болно. Ердийн зуншлагатай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай цасны дундаж зузаан хангайн бүсэд 2-15см хээрийн бүсэд 8-10см говийн бүсэд 5-6см болоход мал бэлчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна.

ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ОНЦЛОГ

  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дунджаас -1.1...-2.2 градусаар хүйтэн, төвийн аймгуудын өмнө болон говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр 1.1...5.9 градус дулаан бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим ба түүнээс бага орсон байна.
  • Архангай, Өвөрхангайн ихэнх, Дундговийн зарим сумдын нутгаар өдөртөө 0-7 градусаар дулаарч цасан бүрхүүл хайлж багассан байна.
  • Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
  • Цас болон хүйтрэлтийн улмаас малын бэлчээрлэлт Увсын Ховд, Түргэн, Цагаанхайрхан, Хяргас, Хөвсгөлийн Цагааннуур,, Өвөрхангайн Баянгол, Сант, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар 7-10 хоногоор хүндэрсэн бол Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Ерөө, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Адаацаг сумдын нутгаар 2-10 хоногоор саатсан байна.
  • МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, мал оторлох зэрэг ажлууд хийгдэж байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button