Нийгэм мэдээ

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: 

17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 

2026 оны 02-р сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар их төлөв цэлмэг байна.  

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх,  Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр -15...-20 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,  Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button