Нийгэм мэдээ

Хилийн боомтууд 18-наас эхлэн амарна

Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтууд дараах хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, БНХАУ-тай хиллэдэг Булган, Баянхошуу, Шивээхүрэн боомтууд хоёрдугаар сарын 17,18,19,20-ны өдрүүдэд түр хаана.

Харин Гашуунсухайт, Бичигт, Ханги, Хавирга, Бургастай, Сүмбэр боомтууд хоёрдугаар сарын 18,19,20-нд түр хаана. ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх боомтууд мөн хоёрдугаар сарын 18,19,20-н буюу цагаан сарын шинийн 1,2,3-нд түр хаана.

Чингис хаан олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн Сүхбаатар, Эрээнцав төмөр замын боомтууд олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button