Ерөнхий сайд хэдий ч Ерөнхийлөгчийн суудалд мөрөөдлөөрөө суув
Сар шинийн өдрүүд бүхэлдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд зориулагдаж, АН-ынхан яаж ийгээд эв нэгдлээ сахисан арга хэмжээ олноор зохион байгуулав. Үүнтэй зэрэгцээд монголд Ерөнхий сайд байхдаа Ерөнхийлөгчийн суудалд мөрөөдлөөрөө суучихсан нэг хүнтэй болов. Тэр нь Г.Занданшатар.
Саяхан МЕС гэж улс төрчдийн захиалгаар хүссэн үр дүнг нь гаргаж өгдөг байгууллага МАН-аас Г.Занданшатарыг, АН-аас Н.Алтанхуягийг нэр дэвшвэл ялах магадлал буйг зарлажээ. Ер нь захиалагч нь тодорхой л доо. Лавтай хэлэхэд, Хөгжлийн банкны хэрэг нь шүүх дээр задрахаар буй Н.Алтанхуяг "Намайг Ерөнхийлөгч болохоор байна гэсэн үр дүн харуулаатхаач" гэж утас цохихгүй нь ойлгомжтой логик.
Жишээ нь, АН-аас Н.Алтанхуягийг судалгааны эхэнд дэслэхдээ Б.Пүрэвдорж, Д.Ганбат нарыг удаалж буйгаар зарлав. Ингэхдээ С.Баярцогтыг хоёр эмэгтэй нэрийн өмнө өрж харуулсан байна. Энд АН-аас Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, З.Энхболд нар алга. Х.Тэмүүжин жишээ нь судалгаанд орвол ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мөрөөдлөөрөө л идэр насаа туулж буй Д.Ганбат, Б.Пүрэвдорж нараас доор жагсана гэж үү. Олон нийтэд тэрслүү дүрээрээ дажгүй хоногшсон дүрүүдийг тандалтаас зориуд хасжээ.
МАН-аас Г.Занданшатарыг "түрүүлгэх" гэхдээ Б.Энхбаярыг хоёрдугаарт эрэмбэлж давхар шидсэнийг харж болно. С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг, Б.Жавхлан нар өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Боль" команд өгвөл шуудхан л дагах дүрүүд. Одоогийн паувераар эрх биш Г.Занданшатар сөрөх биз ээ. Одоо тэр Ерөнхий сайдын суудлаа тэр чигт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн пиарт бэлтгэх талбар болгочихлоо.
Эрх баригчдын тархи Ц.Нямдорж, Н.Энхболд, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан зэрэг дүрүүдээ бодохгүй орхино гэж байх уу. Үгүй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх хаврын Б.Энхбаярын явуулах баривчилгаанууд, пижигнээн дунд АН-ыг хэрхэн тэсч торойхыг л харж ажиглаж байж, дотоодын дүрээ сонгох дээрээ төвлөрөх нигуртай. Ер нь АН, МАН дамнаад Увсын их нэгдэл явчхаж мэдэхээр буй дээр тэр бас дахин бодно гэсэн үг. Амар биш нэгдэл үүснэ.
Ер нь МАН-аас бүр бидний төсөөлөөгүй дүр гаргаж ирэх магадлал илүү өндөр юм. Одоогийн яригдаж буй нэрсээ бүр арчиж хаяад, олон нийтэд нөлөөлж, дагуулж чадах өөр дүр дээр тогтож, нэгдлээ хадгалж үлдэх сонголт тэдэнд бий. АН-аас ч, Үндэсний эвслээс, ХҮН-аас, ИЗНН-аас ч хэн дэвшихийг Ерөнхийдөө МАН шийднэ.
Монгол парламентын засаглалтай улс хэдий ч Ерөнхийлөгчийн эрх хэмжээ үеийн үед ямагт томорсоор ирсэн. Нэг нам удаан хугацаанд төрийн эрх барьж, нийтээрээ улс төрчдөдөө итгэхээ байсан, гаднах орчны нөлөө их-эмзэгшилтэй үед Ерөнхийлөгчийн эрх хэмжээ томрох нь асар өндөр эрсдэлтэй юм. "Ерөнхийлөгч болбоос... эрх мэдлээ ингэж томсгоно, хүрээллээ тэгж бүрдүүлнэ, түүнээс ч үүнээс ч давж улс төр хийнэ, зургаан жил гэдэг урт хугацаа..." гэсэн мөрөөдлүүд томчуудыг бүччихээд байна.
Ийм эрсдлийн өмнө монголчууд яасхийж нэг эвтэйхэн шиг зургаан жилээ улсынхаа засаглалыг эвдэхгүй хэмжээний Ерөнхийлөгчтэй болох уу гэдэг жинхэнэ хаан, хатан ухааны асуудал болчхоод байна. Тэгэхээр нийтээрээ л сэрэмжтэй байж, ядаж ийм зохиомол судалгааг хэрсүү нүдээр харж сураасай хэмээн бодох.
Уг сэдвээрх редакцын өмнөх агуулга












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Г.Занданшатар ерөнхий сайдын ажлаа хийгээд байна уу эсвэл ерөнхийлөгчийн сонгуулийн пиар хийгээд байна уу гэдэг нь ялгагдахаа больжээ
Ерөнхийлөгчийн эрх мэдэл улам томроод байгаа нь айдас төрүүлж байна парламентын засаглалтай улс гэдгээ мартаад байх шиг
Ерөнхийлөгчийн сонгууль болохоор л баривчилгаа шалгалт идэвхждэг нь бас сонин давхцал биш гэж үү
Судалгаагаар хүмүүсийн санаа бодлыг чиглүүлдэг арга одоо цагт хамгийн аюултай нь болжээ
Аль нам нь ялах нь чухал биш үнэхээр улсын эрх ашигт ажиллах хүн гарч ирээсэй л гэж хүсэж байна
АН ч МАН ч ялгаагүй судалгаагаар тархи угаадаг болчихсон юм биш үү жирийн иргэдийг туршиж байгаа юм шиг л санагдаж байна
Sudalgaa nertei yum ni zahialgatai baidag gedgiig bugd meddeg bolson tsagt hen ni unen yalah bol gedeg asuult l uldej baina
Altanhuyag darga hereg shuuhiin umnu baij baigaad songuuli yarigdaj baigaag sonsohoor ene uls tur arai denduu yum
АН дотор байгаа бусад хүчтэй хүмүүсийг судалгаанаас хассан нь санаатай харагдаж байна шударга өрсөлдөөн биш л байна даа
MAN odoo baisan neruudeesee ogt oor hun gargaj irne gedeg ni uneheer magadlal undur sanagdaad baina dandaa surprise hiideg
Үгүйшт. Энхболд, Хүрэлсүх гээд л дэвших нь тодорхой хүмүшс л дэвшиж байсан. Өөр олигтой хүн байхчгүй дээ
Hurelsuh eronhiilogch suudlaa hadgalah gej dotroo mash tom toglolt hiij baigaa baih gej humuus yarij baina
Увсын нэгдэл гэдэг яриа гарахаар бүр улс төр хэдхэн хүний хооронд шийдэгддэг юм шиг санагддаг
Ene songuuli ard tumnii bish namuudiin hoorondoh toglolt boloh vii gej l bolgoomjlood baina
Б.Энхбаярын нэрийг зориуд дээгүүр тавьж байгаа нь бас л нэг дохио байх шиг улс төрийн шатрын нүүдэл яваад байна
Sudalgaanii baiguullaga gej itgehee bolison heden huvi gej gargaj irne ter ni daraa n ogt oor garna
Ерөнхий сайдын албан тушаал сонгуулийн бэлтгэл болчихоод байгааг харахаар төрийн ажил зогссон юм шиг санагдаж байна
AN dotroo ev negdeltei haragdah geed l arga hemjee hiigeed baigaa bolhoos uneheer negdej chadaj baigaa yu gedeg ergelzeetei
Х.Тэмүүжин зэрэг хүмүүсийг оруулаагүй судалгаа бол шууд л итгэлгүй харагдаж байна зориуд хассан нь ойлгомжтой
MAN dotor bas Nyamdorj Enhbold geh met huuchin toglolt hiideg humuus baij l baigaa shuu dee
Songuuli oirtokh tusam huuli shuuhiin baiguullaga huduldeg yum shig sanagddag ni l hamgiin aimshigtai
6 jil gedeg mash urt hugatsaa buruu hun garval zasaj bolohgui shuu dee
Ene songuuli oirtood irheer sudalgaa nertei yum ih garch irdeg boljee ard tumniig huurah gej baigaa yum shig sanagdaj baina bid oorsdoo l bodoj shiidehgui bol hen negnii zahialgaar garch irsen too barimtand itgeed yah ve
Ер нь улс төрчид сонгууль болохоор л гэнэт ард түмнээ хайрладаг болчих юм өдөр тутамд бидний амьдрал ямар байгааг хэн ч асуудаггүй байж судалгаагаар түрүүлж явна гэж ярих нь итгэл төрөхгүй байна
Zandan shatar ch gesen busad ni ch gesen alban тушаalaa ashiglaad suudliin toloo uraldaad baigaa yum bish uu ard irged bidnii amidral deer dorvitoi oorchlolt alga baina shuu
Ерөнхий сайд байж байгаад Ерөнхийлөгчийн суудалд санаархана гэдэг арай л эрт сэдэв биш үү ажлаа сайн хийчихээд дараагийн алхмаа бодвол дээр санагдах юм
Ene sudalgaa nertei zuil dandaa neg taliig barisan baih shig sanagddag bidniig teneg gej boddog yum baih daa ingej il tod hudlaa too tavij baihaaraa ichmeer yum
Ард түмэн одоо хууртахгүй болсон шүү нэр дэвшинэ гэж яригдаж байгаа хүмүүсээс илүү бодит ажил хийсэн хүн хэрэгтэй байна хоосон пиар хэнд ч хэрэггүй
Хэн нэгэн дарга тушаалтан команд өгвөл шууд дагадаг хүмүүс Ерөнхийлөгч болбол улс оронд ашигтай юу гэдгийг сайн бодох хэрэгтэй гэж бодож байна
Man ch gesen an ch gesen adilhan l neg toirgiin humuus baina bidnii amidrald boditoor nuluuluh shiidver gargaj chadah hun heregtei
Ерөнхийлөгчийн эрх мэдэл жил ирэх тусам томроод байвал парламентын засаглал маань сулрах вий гэж санаа зовж байна тэнцвэртэй байх нь л чухал
Энэ жилийн түрүүлдэг нөхөр бол жингхэнэ допингтой нөхөр шүү. Урьд нь огт шальдаггүй байсан нөхөр нутагт нь алт ухахад ард иргэд ихэд эсэргүүцэж байсныг нам дарах гэж ард түмний тархийг угааж, дээрээс нь энэ гахай зандка нутгийн бөхөө түрүүлүүлэх гэж асар их хэмжээний мөнгө хаясан.
Мэс н толгойгоо сажилсаг дурак аль эрт манд худалдагдсан дурак
Зандан бол далан худалч ахмадуудыг маш ихээр гутаан доромжилсон огцор өөрийн хүсэлтээр
Паувeр гэж юу юм
Увсынхан ч эв нэгдэлтэй фракц л даа. Зүүн аймгийнхан байхгүй ээ хоорондоо эвдрэлцээд л
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж eрөнхийлөгчийн эрх хэмжээг хумьж, ард түмнээс шууд сонгуулиар сонгодгийг болиулж, билэг тэмдэгийн төдий болгож сонгодог парламeнтийн хэлбэр рүүгээ явах хэрэгтэй байна даа. 35 жилийн турш eрөнхийлөгч болгон самарч, засаглалын хагаралдаанд хүргэж, хор хутгаж, төр самардаг жишигтэй болчихоод, урагшлах замын садаа байх боллоо
Энэ улсад үнэн юм байна уу ингэхэд. Судлагааны байгууллага нь хүртэл худлаа судлагаа хийдэг юм бол энэ бүх худал хуурмаг жүжгийн амьдрал нэг л өдөр нурж унана даа
Зайл2. Бид та хэдээс үнэндээ л залхаж бн.та нар ямар залцан бурхан юмуу.ав адилхан балиар сэжгиин хулгайч нар
Занданшатар ямар их юм боддог тэнэг вэ. Ахиад унаад улс төрөөс үүрд баяртай.