НийгмийнТойм, анализУлс төрийн халуун сэдэв

MCS, ХХБ, "Бодь"-ийн хэрээсэнд Ерөнхийлөгч хожиж, Ерөнхий сайд нар хохирсоор иржээ

Өнгөрөгч хаврын "Орлогоо нотол" жагсаал "Огцроход амархан" болж, өнгө зүсээ хувиргахад MCS-ийн мөнгө асар өндөр нөлөө үзүүлсэн юм. Харин энэ удаагийн ордон доторх Б.Энхбаярыг тойрсон үймээнд "Бодь" групп хэр их хамгаалалт үүсгэхээс өрнөлийг залахаар байна. Энэ яг 2016 оны сонгуулийн өмнө ХХБ-ны ТУЗ-ийн дарга "сахал" Д.Эрдэнэбилэг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг УИХ-аар оруулахгүй, хувийн хэвшилд шилжүүлэх эрхийг Ч.Сайханбилэгт захиалчхаж байсантай утга дүйцэх нөлөөллүүд юм.

Эдгээр гурван кэйсийн ижил тал нь жижигхэн монголдоо Үндэстэн дамнасан корпораци лугаа бэхэжсэн цөөн толгой бизнесменүүд улс төртэй ямар гүн хутгалдаж болдог явдал. Дээр нь, төрийн инстутицүүдээс Ерөнхийлөгчийнх үүнд хамгийн хүчирхэг хутгуур болдгийг ерөнхийчлөн харж болно. Энэ тохиолдлуудад Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ, өнөөгийн Г.Занданшатар ч Засгийн газрын тэргүүний хувиар зовлонгийн хүндийг үүрч иржээ.

Тухайлахад, өчигдөр орой Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй МАН-ын генсек Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар уулзсаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар "Надад ухрах, тохирох бодол алга" гэсэн муйхардуу мэдэгдэл шөнө дөлөөр гаргав. Г.Занданшатар эрх биш нас зааж хэр сайнаараа гөжүүдэлж буй нь энэ л дээ. Ер нь Ерөнхийлөгч "Заа, Н.Учрал нь Засгийн газраа ав даа" гээд толгой дохичих юм бол Удирдах зөвлөлөөр энэ санал хэлэлцэгдчих гээд байна. Тэгэхээр Г.Занданшатар гүрийх сонголт дээр ирсэн гэж харагдлаа.

Хөшигний ард Д.Амарбаясгаланг Н.Учралтай хамтран 50|50 хувийн харьцаатай Засгийн газар байгуулах, үүндээ "Үндэсний эвсэл"-ээс Н.Номтойбаярыг оруулах ирэх хувилбарыг Төрийн тэргүүний хүрээнд ярилцсан нь тодорхой байгаа. Н.Учрал ч тэр угийн урваж, шарваж өндөр сэнтий рүү ахидаг "төрмөл" гэмээр зангаа энэ удаа нам дарчихна гэж үү. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр "Би ирц бүрддэггүй чуулган удирдмааргүй байна" гэж тодорхой хэлжээ.

Одоо нэг талд "Бодь"-ийн нэр бүхий улс төрчдөд тараасан гэгдэж буй 110 сая ам.долларын авлигын нэрийг задруулчихгүй шиг барих гэсэн Ерөнхийлөгчийн хүч. Нөгөө талд "Бодь"-ийн улс төрчдөд авлига өгсөн урсгал хаашаа нэг цэгт чиглэж байгааг илчлэх гэсэн Л.Оюун-Эрдэнийн эсрэгцэл. Ийм хоёр хүч үндсэндээ тулчхаад байна.

Огцорсноосоо хойш Ерөнхий сайд нар ер нь л нам буудуулчихдаг онцлогтой. Атал Л.Оюун-Эрдэнэ ердөө 10 сарын дараа "Тээр, миний яриад байсан зөв байгаа биз" гэж орилсоор гарч ирлээ.

Түүний ингэж орилох суурийг нөгөө талынхан нь сайн бэлдэж өглөө. Төрийн хамаг л чухал томилгоон дээр ямагт MCS тодотголууд урагшилж, авлигын хэргээр ял авсан, шалгагдаж байсан, хөөгдсөн дүрүүдээ МАН толгой дээрээ залав. Тэгэхээр "Аа, Л.Оюун-Эрдэнэ нь энэ бүтэхгүй хүмүүстэй тулалдаад байж" гэдэг ухамсарт бодлыг ялсан тал нь өөрсдөө бүтээж өгөв. Дээрээс нь "Бодь" тойрсон хамаг л бохир баримтуудыг мэдэх А.Амундраг МАН шоодож хөөснөөр өнөөдрийн хөрс үүсэхэд гүн нөлөө үзүүлчихлээ.

Одоо яаж гүрийгээд ч, Б.Энхбаярыг хамгаалаад байх боломж Төрийн тэргүүнд ч, Г.Занданшатарт ч үлдсэнгүй. Хамт унах уу, салгаж шидэх үү гэдгээ бодох биш шийдэж, үйлдэх цаг дээр тэд тулж ирлээ. Б.Энхбаяраас нүүрээ буруулах амархан ч "Бодь"-ийн хэрмэл сүлжээ тэдэнд илүү аюултай тул хамаг гацаа энд үүсэв.

Ер нь МАН-ын ялсан талын төсөөлж байснаас хаврын улс төр дэндүү өөр уур амьсгал руу шилжлээ. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулиар парламентыг айлгаж байгаад, Б.Энхбаяраар ирэх 2027 оны сонгуулийн цэвэрлэгээг хийлгэх гэсэн план нь эсрэгээрээ эргэчихлээ. Яагаад ингэчхэв. Тэд хаанаа тооцоолол алдчихав гэхээр ердөө л хэт хүчиндээ итгэсэн, вакумжсантай нь холбоотой.

Хавар манай томчууд "Бодь"-той хамт дэлбэрч мэдэх эрсдэлтэй гэдгээ онхи мартжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ нь ийм овоолсон шороо бэлдээд, тойроод гүйгээд байж. Эсвэл эрх мэдлээ хааны хэмжээнд чангатгах бус энэ системээ л хамгаалах гээд нүдэлцээд байсан ч байж болох.

"Бодь" тойрсон энэ уралцаанд харин Н.Учрал аль ч утгаараа хожиж, Б.Энхбаяр баахан хохирч, АН хүн төрхтэйхэн сөрөг хүчний дүр харуулах нь тодорхой болов. Яаж ийгээд Д.Баясгалангийн "тэврэлтийн өрөө" рүү орчихсон томчууд бол бужигначихлаа. Их мөнгөний урсгал заримдаа өөрийгөө хамгаалдаг ч эргээд огт үл хүчрэгдэх эсрэгцэлтэй ч тулдаг даа. "Бодь"-ийн өнөөгийн зовлон Ерөнхийлөгчийн ч зүдгүүр болчхоор юун Г.Занданшатараа хамгаалах манатай л өрнөл үргэлжлэх нь ээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Eр нь бол нээх ядаад байх юм биш тодорхой зүйл. Бодь авилгын сүлжээнд Хүрэлсүх Баттулга Занданшатар Содбаатар болон бусал улс төрчид бүгд оролцсон. Харин Оюук огт оролцоогүй тул нүүр бардам нөгөө хэдээ илчилэхэд бэлэн болохоор бүх хүч гарт нь байна. Оюук eр нь нээнтэглүүлэх идсэн уусан юм байхгүй болохоор зоригтой данагар байна л даа. Одоо Хүүк нөгөө л зальтай хулхиддаг ярисанаа буцдаг аргаа хэрэглэнэ биз. Учрал ч яахав, Хүүкийн тоглоомын хүү төдий

Зочин
Зочин

ерөнхий сайд нар байнга л золиос болж харагддаг шүү

Зочин
Зочин

улс төр бизнес хоёр ингэж холилдохоор эцэст нь ард иргэд л хохирдог доо

Зочин
Зочин

ийм том компаниуд улс төрд нөлөөлдөг нь үнэн байх аа

Зочин
Зочин

uls turiin ar taliin tohiroo ih bdg ni ene metees haragdaj bn

Зочин
Зочин

ene bol neg taliin l haralt bish uu bodit barimt her ih bga yum bol

Зочин
Зочин

ер нь аль аль талдаа л асуудал байгаа юм биш үү

Зочин
Зочин

ene bol uneheer hund asuudal bn shuu ene hemjeend ochno gej bodsongui

Зочин
Зочин

ene bol zugeer neg uls turiin temtsel bish tom ashgiin tulaan shig bn

Зочин
Зочин

uls turd ingej ih mungu orj ireh ni bur l ayultai

Nuursnii hulgaich Khurelsukh
Nuursnii hulgaich Khurelsukh

Khurelsukh Bayasaa 2 iig shorond ni hataa

Зочин
Зочин

үнэн худлыг нь ялгаж ойлгоход хэцүү мэдээлэл байна

Зочин
Зочин

ene met medee unshaad itgeh eseh ni ch hetsuu bolchih yum

Зочин
Зочин

зарим нь хожоод зарим нь хохирдог тоглоом шиг л юм

Зочин
Зочин

ene ni bodit barimt deer undeselsen uu esvel taamag uu

Зочин
Зочин

uls turiin togluom dotor jiriin humuus oilgohgui zuil ih bn daa

Зочин
Зочин

энэ мэт мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй байх

Зочин
Зочин

улс төрд шударга байдал алга болчихсон юм шиг

Зочин
Зочин

монголын ард түмэний гарын үзүүрээр л гарсан улс төрч шүү дээ

Зочин
Зочин

Бараг л бичиж. Амжилт

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button