Top StoriesТойм, анализ

У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн суудлаас ДОЛОО дахь Засгийн газраа бүрдүүллээ

НЭГ. 2017 оны аравдугаар сар: У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдож, танхимаа бүрдүүлэв. Уг танхимын бүрэлдэхүүн нь МАН-ын 32|33-ын бүлгийнхний тохироогоор гишүүдээ сонгож байв.

ХОЁР. 2020 оны долоодугаар сар: МАН парламентын сонгуульд ялсан тул У.Хүрэлсүх намын даргын хувиар дахин Засгийн газрын тэргүүнээр ажиллахаар болж, танхимаа өөрийн хүслээр бүрдүүлэв.

ГУРАВ. 2021 оны нэгдүгээр сар: У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорч, Л.Оюун-Эрдэнэд танхимаа үлдээснээр Ч.Номин, С.Энхболд тэргүүтэй 3-4 сайдыг өөрийн хүсэлтээр томилов. Сайд нарын ихэнх нь У.Хүрэлсүхийн өмнөх танхимаас улиран ажилласан юм.

ДӨРӨВ. 2022 оны наймдугаар сар: ҮХНӨ оруулснаар Л.Оюун-Эрдэнэ танхимаа 21 сайдаас бүрдүүлэх бүтэц өргөн барьж, дан дээлтэй сайд нарыг УИХ-ын гишүүдээр сольж томилсон юм. Уг бүтцийн олонхыг төрийн тэргүүн болоод байсан У.Хүрэлсүхийн хүмүүс эзэлсэн бөгөөд Г.Сайханбаяр, Г.Ёндон зэрэг багын найзууд нь улиран ажиллав.

ТАВ. 2024 оны долдугаар сар: Л.Оюун-Эрдэнэ парламентад 65 суудал авчирсан намын даргын хувиар ЗГ-ын танхимаа бүрдүүлэхдээ Ж.Энхбаяр, Н.Учрал, Б.Жавхлан тэргүүтэй Ерөнхийлөгчийн нөлөөний хүмүүсийг олноор нь сайдаар томилов.

ЗУРГАА. 2025 оны тавдугаар сар: ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар У.Хүрэлсүхийн өндөр нөлөөн дор Ерөнхий сайдаар томилогдож, танхим тэр чигтээ "улсын нэгдүгээр хүн"-ий үзэмжээрх томилгооноос бүрдэв.

ДОЛОО. 2026 оны дөрөвдүгээр сар: Н.Учралын Засгийн газар бүрдэхэд Ерөнхийлөгчийн зүгээс Б.Батцэцэг, Э.Бат-Амгалан, З.Мэндсайхан, Л.Батлут, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Э.Батшугар гэсэн долоон сайдын томилгоог хийсэн юм.

Ингэснээр сүүлийн есөн жилд нийт долоон Засгийн газрын бүрэлдэхүүн чухам ямар байхыг шийддэг гол тоглогчоор У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хувиар ажилласан байна. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал нарын Засгийн газрын тэргүүнийг томилсон гол лидер ч бас яах аргагүй У.Хүрэлсүх юм.

Үндсэн хуульд Ерөнхий сайд танхимаа бүрэн эрхийнхээ хүрээнд бүрдүүлэхээр зааж өгсөн нь ҮХНӨ-ийн гол амин сүнс |2019 он| юм. Ерөнхийлөгчтэй сайд нарынхаа нэрсийг зөвшилцдөг байсан үеэс эдүгээ танилцуулдаг хэлбэр болгон, Үндсэн хуулиа шинэчилсэн юм. Уг тогтолцооны шинжтэй энэ өөрчлөлт цаасан дээр албажаад долоон жил болж байна.

Мөнхүү төрийн тэргүүний тангараг өргөснөөр Ерөнхийлөгч нь нам бус болдог хуулийн зохицуулалттай. Гэсэн ч эдүгээ "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй МАН-ын генсек, намын цөөнх тал уулзаж, Засгийн газрын бүрэлдэхүүн ярьж байна", "ЕТГ-ын дарга Ерөнхий сайдаар томилогдлоо", "Ерөнхийлөгч тэдэн сайд томилжээ" зэрэг мэдээллүүд энгийн, төрийн томилгооны зарчим мэт л яригддаг болтлоо дасанги болжээ.

Парламентын засаглалтай манай улсын хувьд давхар дээлтэй сайд нараар Засгийн газраа бүрдүүлж байхаар Үндсэн хуулиндаа тусгаж өгсөн. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн шууд нөлөөн дор Засгийн газрын бүтэц зурагдаж, Үндсэн хуулиасаа "сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчид танилцуулна" гэсэн тохируулга "зааж заавардуулах, шууд байдлаар зөвшилцөх" хүрээнд хэрэглэгдэж буйг олон нийт анзаарахаа больтлоо энэ төрлийн агуулга энгийншжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ерөнхийлөгч ингэж шууд нөлөөлөөд байвал парламентын засаглал утгаа алдаж байгаа юм биш үү

Зочин
Зочин

ene bol uneheer neg hunii gar deer buh erh medel tuvlorood baigaa ym bish uu gej bodogdloo

Зочин
Зочин

Нэг хүн ийм олон удаа засаг бүрдүүлэхэд оролцоно гэдэг арай л дэндүү юм аа

Зочин
Зочин

ene bol erunhiilugch nam bus baih yostoi gedeg oilgoltiig buren aldagduulj bn

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Одоо УИХ-ын дарга намаас татгалзлаа ч , намынхаа төлөө Хүүгий шиг ажиллаж л таарна даа. Эх орны төлөө цохилох зүрх үгүй хүмүүс юм.

Зочин
Зочин

ene chin erunhiilugchiin zasaglal ruu alga bolohgui shiljeed bn uu

Зочин
Зочин

Парламентын засаглалтай улс гэдэг чинь ингэж явдаг билүү

Nuursnii hulgaich Khurelsukh
Nuursnii hulgaich Khurelsukh

Impeach Khurelsukh

Зочин
Зочин

Энэ хүн засаг төр самарч тоглохоос өөр юм хийсэнгүй. Дараагийн eрөнхийлөгч нь шүүхийн шинэчлэл хийгээсэй. Хүрэлсүх архичин толгойноос хурдан салвал төр засгийн нуруу нэг амсхийх болтой. 30 жил бохир улс төр хийсэн хүмүүсийн сүүлчийн хэд нь Хүрэлсүхийн фракцынхан, энэ хэдээс л салах хэрэгтэй байна

Зочин
Зочин

7 Засгийн газар гэдэг чинь тогтвортой бодлого явж чадах уу гэдэг дээр их эргэлзээ төрүүлж байна

Зочин
Зочин

ene bol neg taliin erh ashgiin tuluu l yvaad baigaa shig haragdaj bn

Зочин
Зочин

Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх ёстой биш билүү

Зочин
Зочин

Ер нь энэ бүхний цаана хэн жинхэнэ шийдвэр гаргаад байна гэдэг л сонин байна

Зочин
Зочин

ЕӨК болиоч Б.Энхбаяр мэт нь хэн бэ дүлзэн ховч хорт могой

Зочин
Зочин

ard tumen songoson yum bol yagaad ingej dotoroo huvaagdaj neg hunii shiidver deer togtoj bn aa

Зочин
Зочин

Үндсэн хууль дээрээ нэг өөр, бодит амьдрал дээрээ өөр хэрэгжээд байгааг л харуулж байна

Зочин
Зочин

neg l ih huivaldaan dund l zasag baiguulagdaad bdg bolchihson yum shig sanagdah yum

Зочин
Зочин

uls turiin togloom l bolood bn daa ard tumen hamaagui shig l

Зочин
Зочин

Ийм олон өөрчлөлттэй байхад улс орны хөгжил яаж тогтвортой байх вэ дээ

Зочин
Зочин

humuus ene asuudald dasaad oilgohgui unguruud baiga ni hamgiin ayultai ni bh

Зочин
Зочин

Хүрэлсүх Булган сүүлтэй юм байна ш дээ. Учралын засгийн газрыг 3-н сарын дараа нүд аниулаарай.

Зочин
Зочин

Энэ лалар удахгүй хөлөө гозолзуулах болтугай.

Зочин
Зочин

Пяздуухаас яаж хурдан салах вэ.

хүннү
хүннү

Энэ нөхөр ч тоголж байнаа.

Зочин
Зочин

Ийм хүнийг лидeр гэдэггүй юмшд. Лойдор гэдэг юм. Архины хамааралтай болсон Хүрэлсүх Занданшатар нар бол лойдорууд

ШИНЭ ЦАГИЙН ФЕОДАЛУУД БИЙ БОЛЖ БАЙНА
ШИНЭ ЦАГИЙН ФЕОДАЛУУД БИЙ БОЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙЛӨГЧ БҮХ АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ АТАЛ МАН-АА ТӨЛӨӨЛЖ АЖИЛЛААД БАЙНА. БАС МАН НЬ НЭГ Л ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛААД БАЙНА. ТЭР ПУТИН ШИГ, ЭСВЭЛ ШИ ШИГ БАЙХЫГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ УУ? ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛАЛ ГЭСЭЭР БАЙГААД ХЭДХЭН УЛСТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫН ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ БҮХ УЛСААРАА АЖИЛЛАЖ АМЬДРААД БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ.

Зочин
Зочин

Учрал Утсан хүүхэлдэй гэж. Мэдээж ""Аавынхаа"" хүмүүсийг томилохгүй бол болохгүй. Тэгэхээс биш Учрал бол Лидер нтр биш зүгээр Хурган коммунист Лойдор л доо. Удахгүй л дээ энэ засаг нь.

МАН Хулгайчд
МАН Хулгайчд

МАНГАРУУД СОНГОСОН

Зочин
Зочин

Гулгаа сайд нарт хэлэхэд Ерөнхий сайд ажлаа хийж чадаагүй гээд огцорч байхад та нар ажлаа сайн хийсэн гээл үлдэж буй нь онигоо шүү. Ерөнхий сайд ажлаа өгч буй бол бүх сайд нар гошигнохгүй ажлаа өгөх ёстой. Кабинетын зарчим нь ийм юм.

Зочин
Зочин

Хууль биш хүн засаглаад байна даа.

Зочин
Зочин

Нээрээ тийм байна ш дээ Арай арай

Зочин
Зочин

энэ улсыг самарч бна даа.

Зочин
Зочин

Хүрэлсүх гэж хувьс хувьс хийсэн муудах эвлэрэх нь амархан, хажуу хавиргадаа халтай, нам болон төрийг байнга хагалан бутаргасан олиггүй л эр дээ

Зочин
Зочин

Засаг төрөөр зугаагаа гаргаж самарсаар урагшилах хөгжлийн садаа болсон ийм юмнуудыг зайлуулах юмсан

Зочин
Зочин

Хорвоо дэлхийд муу хүмүүс, бүр маш муу хүмүүс зөндөө байдаг, гэхдээ манай Монголын ардын намынхан шиг адгийн шаар, хөгийн лалар, хүн дүрст сүгнүүдээс илүү муу хүмүүс гэж байдаг болов уу!

зочин
зочин

дандаа гай чиржбайна,улс оронд

Зочин
Зочин

EOK NAM BUS GESEN CHAL GUDLAA TUNHAG BOLJEE

Зоч
Зоч

Гоё гоё бүгдл хүслээ биилүүлээшдэээ баян ядуугүй буцдаг хорвоод ядаж мөргье

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Миний хамгийн гайхаж байгаа асуудал бол Хүрэлсүх хүлгайтай эвлэрсэн эсэх. Үйлдлээс нь харвал эвлэрсэн ажээ. Эсвэл угаас өөрөө ч хулгайч учраас худлаа дүр тоглож байж. Хэрэв тийм биш бол намын эвлэрлийн нэрээр орж ирж буй хулгайн Засгийн газарт тэрээр хориг тавих байсан. Тавиагүй. Нөгөө сүр Хүрэлсүх таг чиг. Хулгайтай тэмцэж байсан Занданшатрыгаа явуулаад Учрал дүүгээ тавиад хулгайч нари Хууль зүйн яамаа бэлжглээд хэргүүдээ замхрүүлэх боломжийг Женко, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нари олгов Туй чёрт Хшрэлсүгээ.

Зочин
Зочин

15 давхрын хөлсний захиалгат бичээч Мядагбадам гэж шантаажчин авгай дандаа данх баатарын суганы үс болж бичдэг сэтгүүлч биш

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энд худал юм юу бичигдсэн байна.

Холбоотой мэдээ

Back to top button