Улс төрийн мэдээ

"У.Хүрэлсүхийн С.Бямбацогт": Дарамтлах, айлгах, тохирох хуйвалдаан хийх хугас өдрийг Ерөнхийлөгчийн багт гаргаж өглөө

УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах агуулгаарх Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл өнөөдөр парламентын босго давах эсэхийг шийдэх байв. Гэвч УИХ-ын дарга С.Бямбацогт санал хураалгасангүй. Алхаа өргөж байгаад, "Саналыг маргааш" гээд цохьчхов.

С.Бямбацогтын энэ үйлдэл нь "Ерөнхийлөгчийн талынхны ирц муу байгаа учраас маргааш өглөө болтол хайрцаглалтаа сайжруулах цаг олгож байна" гэсэн утга илэрхийллээ. Учир нь, өнөөдрийн чуулганы хуралдаанд уг хуулийн төслийг эсэргүүцэж буй МАН доторх цөөнхийн бүлгийнхний ирц сайн байв.

Ерөнхийлөгчийн хуулийн төслийг хамгаалсан, баталсан, дэмжсэн байр сууринаас МАН доторх олонхын бүлгийнхнээс Д.Үүрийнтуяагаас өөр гишүүд төдийлөн үг хэлсэнгүй. Түүнчлэн Н.Учралын Засгийн газарт Ерөнхийлөгчийн дэмжлэгээр багтсан Ж.Энхбаяр, З.Мэндсайхан, Э.Батшугар зэрэг гишүүд үг хэлээгүй нь нийгмийн шүүмжлэлд өртөхөөс эмээсэн айдас байв.

Ингэж чуулганы уур амьсгал, гишүүдийн ирцийн байдлаас үүдэж хуулийн төсөл унах шинжтэй болоод ирэнгүүт нь УИХ-ын дарга С.Бямбацогт "Санал хураалтыг маргааш" гээд алхаа цохилоо. УИХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдаж байгаа энэ үйлдэл бол шууд Ерөнхийлөгчийн санаачилсан парламентын ардчилалд сөргөөр нөлөөлөхүйц хуулийн төслийг шууд дэмжсэн үйлдэл болов.

Уг нь С.Бямбацогт парламентын ардчиллыг сахин хамгаалах ёстой хамгийн том албан тушаалыг хашиж байгаа. Гэтэл УИХ-ын даргаар томилогдоход МАН доторх хамгийн том эрх мэдэлтний зүгээс "ОК" гэж зөвшөөрсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ая тухад нийцүүлэхэд анхаарсан нь энэ байлаа.

Яг одоогоос маргааш өглөө санал хураах хүртэл хөшигний ард юу өрнөх вэ гэвэл, Ерөнхийлөгчийн тал буюу МАН-ын олонх хэсгийг санал өгөхөд шууд чиглүүлэн шахаж, Ардчилсан Намын бүлэгт нөлөөлөх бүхий л аргаар ажиллах юм.

Шууд утгаараа хэлэхэд, С.Бямбацогт УИХ-ын гишүүдийг "дарамтлах, айлгах, сүрдүүлэх, амлах" зэрэг хуйвалдааны аргаар парламентын ардчилалд сөрөг нөлөөтэй хуулийн төсөлд санал өгүүлэх хугас өдрийн чөлөөг Ерөнхийлөгчийнхөнд гаргаж бэлэглэлээ.

УИХ-ын гишүүн нь сонгосон сонгогчдодоо үйлчлэхэд бүрэн чиглэх агуулга бүхий тангараг өргөдөг. Харин С.Бямбацогт УИХ-ын гишүүн, парламент даргалагч атлаа томилсон субъектдээ үйлчилсэн нь энэ байлаа. Парламентад хэрэвзээ өдийд шүүмжлэлт хэсгүүд бэхэжсэн бол зөвхөн энэ кэйсээр нь түүнийг УИХ-ын даргаас огцруулах агуулгыг ч хөндөж болохуйц юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бямбацогтыг огцруулъя

Зочин
Зочин

hovdiin zereg sumiin hogiin hulgaich

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сумыг нь зөв хэлж байгаа бол "Хөгийн хулгайч "ийн нэрийг хэлэхээсээ юунд цаараглана вэ ?

Цэргийн дээд
Цэргийн дээд

1997 онд Цэргийн дээд төгссөн балин огцор! Анкетан дээрээ СЭЗДС гээд шaачихжээ..

Nuursnii hulgaich Khurelsukh
Nuursnii hulgaich Khurelsukh

Impeach Khurelsukh! Ene tenderiin hulgaich Byambatsogt bol Khurelsukhiin g###g shdee. Ordon dayaaraa medej bgaa

Зочин
Зочин

Parlementiin gishuud ene chigeeree eserguutseh tuuhen uureg huleej baina shuu. daramtand orohgui gevel utsaa salgaad bugd niileed neg zaal avaad sags toglo. Tegehdee baahan setguulchdiig daguulaad "$ tsag camertai amar. Daraagiin hural hurtel. tegeed ter huuliig n eserguutsej sanal ogtsgoogooroi.

Зочин
Зочин

Яанаа яана АН н цоглог залуус ийм нэг талыг барьсан нэг намын эрх ашигт нийцүүлэн хурлаа удирддаг спикерийг огцруулна ийм хөгийн нөхрөөр удирдуулахгүй гээд хурлаа хаяна даа.Одоо огцруулах асуудлыг хөндөх нь энэ засаг төр маань хурц хэлбэрийн тэмбүү тусчихлаа яанаа яана дараагийн спикер хэн бэ? Амарбаясаглан Оюунэрдэнэ Булганы Сүнээгийн Батэрдэнэ үү? гэцүү байнаа яанаа нөхөдөө

Зочин
Зочин

Ховдын ховдог Бямбаа их холионо доо, тэгсгээд буулгахгүй бол энэ улс гүйцэтгэх засаглал нь тоглоомын засаг болсон шигээ, парламeнтийг бас тоглоомын хурал болгоно шүү. Хүрэлсүх ба түүний нөхөд энэ улсын төрийг самарч дуусгахаар шийдсэн байна

Зочин
Зочин

Яаанаа

Зочин
Зочин

Х. Бямбацогт

irgen
irgen

Бямбацогтод бол төрийн сэнтийд залрах чадвар, мэдлэг, зангараг туршлага аль нь ч байхгүй шүү. Зүгээр нэг тендерээр баяжсан наймаачин сэтгэхүйтэй мангар шуналтай банди. Наад суудал чинь чамд ахдаад чи жулдаад байгаагааг мэдрэхгүй бол чи улам тэнэг болж харагдана. Одоо ч тэгж харагдаад эхэллээ.

Холбоотой мэдээ

Back to top button