Х.Нямбаатарыг V сард СААТУУЛЖ, МАН-ын ирээдүйн даргын өрсөлдөөнийг хумих Ерөнхийлөгчийн нүүдэл
МАН доторх хагаралдааны Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг талд гарсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаас, Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албанаас мултарсан. Үндсэндээ Ерөнхий сайд, УИХ-ын даргын огцруулсан зам шуудхан хотын даргын эрэмбээс Х.Нямбаатарыг буулгахад чиглэх нь анхнаасаа тодорхой байв. Гэвчиг өнөө хүртэл чадсангүй.
Л.Оюун-Эрдэнэ огцроод жил шахам, Д.Амарбаясгалан хагас жил болох зуур Х.Нямбаатар Туулын хурдны замаа эхлүүлж, Сэлбэ дэд төвийн барилгуудыг долоон буудалд жирийтэл өрөнгөө цахилгаан станц тэргүүтэй томоохон төслүүдээ нэгийг ч орхигдуулсангүй.
МАН-ын томчууд төрөөрөө тоглож байх зуур Х.Нямбаатарын үзүүлсэн дүршил нь, "Ажлыг бол үнэхээр хийх хүн" гэдэг хоногшуулалт байлаа.
Хотжилтоороо дэлхийн дахины суурьшилтын цагаан толгойг заасан Европт жишээ нь соёлоор, тогтсон хууль дүрмээр хотыг удирдаж болох. Харин асар их динамик орчинтой манайх шиг бүх асуудал нь хот дээрээ бөөгнөрсөн улсад бол хүн төвт удирдлага одоохондоо илүү зохицохоор харагддаг. Тэр утгаараа яаж ийгээд ажил хийдэг, гацсан олон асуудлыг зэрэгцүүлээд бариад авдаг дүршлээрээ Х.Нямбаатар олон нийтэд таалагддаг.
Ер Туулын хурдны замын ажлыг саатуулахгүй явуулахад ирэх жилийн наадмаар зорчих хэсгийн хөдөлгөөн нээнэ гэж байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн циклтэй зэрэгцэх энэ цаг хугацаа юуг өгүүлэх вэ.
- У.Хүрэлсүх төрийн тэргүүний сэнтийгээс бууж, нам руугаа очих хугацаа.
- Н.Учрал намаа удирдаж ороод, Ерөнхийлөгчийн сонгуульд ялах эсвэл ялагдахаа шийдэх хугацаа.
- Үүнээс ч өмнө Н.Учрал одоогийнх шиг бүтэлгүй байвал МАН-ын даргын төлөөх дараачийн хуваарилалт эхэлчхээр байгаа.
МАН-ын дараачийн даргад олон нийт болоод нам доторх дэмжлэгээрээ хамгийн боломжтой цор ганц дүр нь Х.Нямбаатар. МАН-ын нэр хүнд шаланд наалдчихсан энэ үед Х.Нямбаатар олон нийтэд асар ажилсаг хүнээр, нам дотроо хотын сүлжээгээ тэр чигт нь атгаж байна. Энэ бол Х.Нямбаатарт л буй хүч.
Тиймээс ч Х.Нямбаатарыг одооноос дарж авах гэсэн Ерөнхийлөгчийн талын нүүдэл эрчтэй өрнөчхөв үү гэсэн таамаг сүүлийн өдрүүдэд өрнөж байна. Тухайлахад, бүхий л бүтээн байгуулалтыг дэмжиж байх галын шугаман дээрх Н.Учрал Туулын хурдны замыг зогсоох алх цохиж, хотод хамгийн хурдан өрнөж буй Сэлбэ дэд төвийн төсөл рүү хуулийнхан чиглээд эхэллээ. Улмаар Х.Нямбаатарын ойр тойрны хүрээллийнхнийг саатуулах, нэгжих, мөрдөн шалгах ажил эрчимжив.
Хөшигний ард төлөвлөснөөр хотын дарга Х.Нямбаатарыг ирэх сарын эхээр цагдан хорих тохиргоо хийгдсэн гэх.
Хотын дарга Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаас буусны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй шуудхан үзэлцэлгүй, дундын шугам дээр удаан ажиллав. Тэр Г.Занданшатарын ч, Н.Учралын дургүйг ч айхтар хүргээгүй. Гэхдээ бас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тэргүүлж буй нам доторх үзэл санааны хүчтэй нэгдэл талдаа байсаар ирэв. Одоо бол тэр тэсэрч, "Намайг тойруулахгүй, шууд хорь" гэдэг мессежээ ил өгчихлөө.
Туулын хурдны замыг зогсоочихлоо. Ерөнхийлөгчийн хууль парламентын босгыг давчихлаа. Х.Нямбаатарын багийнхныг саатуулж эхэллээ. У.Хүрэлсүхийн дүү ордонд согтуугаар агсам тавилаа. Энэ мэт үйл явдлын эсрэгцлүүд дунд шуудхан Х.Нямбаатарыг хориход олон нийт бөөндөө алга ташихгүй гэдгийг МАН-ын хүчтэй тал мэдэж буй. Эрх мэдлээр далайлгалаа гэхэд эдүгээ У.Хүрэлсүхэд 15 сар л үлдсэн.
Эрх мэдлээ төрийн тэргүүнээс буугаад үргэлжүүлэх замд нь харин Х.Нямбаатар том төслүүдтэйгээ хөндөлдөөд буйд л гол учир байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх гэх бүх улс төрд хутгалдаж явдаг нөхөртэй болжээ. ЭХ орны хөгжилд иймэрхүү албан тушаалын хэнээтэй юмнууд гай болж байна. Ард түмэн чамаас залхаж байна.
За ёстой мэдэхгүй л юм бна. Нямбаатарын эхлүүлээд яг хүн шиг дуусгачихсан нэг ч ажлыг санахгүй л бна шүү. Дандаа дутуу, эвдэлж хэмхлээд энд тэнд ундуй сундуй хаясан зам, замын хашлага, нүх сүв. Сэлбэ, Дунд голынхоо байж бгааг л харчих. Зүгээр л том ажил хийх нэрээр мөнгө идэж, идэж уусан мөнгөө угааж бгаа юмуу даа л гэж харагдаж бгаа шүү. Ядаж байхад ажил хийж бгаа нөхдүүд нь зүгээр малын бэлчээрээс чирээд ирчихсэн юугаа ч мэдэхгүй хэдэн хирээ ханхлуулсан хазгай муруй хэлтэй нөхдүүл. Юун стандарт, норм, норматив. Тийм юмнуудын хийсэн зам брожур ганц жилийн настай байхгүй яахын.
Нямбаатар өмнө ь бордюр гэж үр ашиггүй төсөлд баахан мөнгө зархцуулаад өөртөө их ашиг олсон нь үнэн ш дээ. Одоо ч гэсэн зүгээр байгаа явган замын хавтанг хуулж сольж байгаа нь бас л мөнгө угаалт. Түүндээ амтшаад түгжрэл бууруулахгүй газарт хурдны зам барьж цавчаа хийх гэж байгаа. Хэж нэг хулгайч ашиг олохын төлөө Туул гол сөнөх ёстой гэж үү? Том том бетон багана Туул гол дотор суулгахад ядарсан голын урсгал тасарч хотынхон усаа алтаар солих цаг ирнэ. Тиймээс Нямбаатарыг зайлуулж, Туултай үлдэх эсвэл Туул устаж, Нямбаатар хөлжиж гадагш зугтах үйл явдлын аль нэгийг сонгох боллоо.
битгий хуц бөгс долоогч эргүү ац чи өөрөө наад эзнийхээ угаадасыг долоогоод өөрөө зайл эргүү гөлөг
Нямбаартар эр хүн. Элбэгдорж шиг “зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очно” гэж хэлээд гадагш зугтах хүн биш. Хэрэг хийсэн бол монголын шоронд оо сууна. Өнөөдөр Нямбаатараас өөр ажил хийж байгаа хүн хаана байна? Бордураас мөнгө идсэн гэнэ, явган хүний замаас мөнгө идсэн гэнэ. Чухам хэдийг идсэн тооцоо байна уу? Үүнийг хөдлөшгүй баримтаар нотол.
Маршаллын гүүрний доорх Туулын хэсгийг очоод үз. Гол тасарсан, цул хайрга байгаа. Одоо бүр олон бетон багана барина. Тэгэхээр бүр л их хайрга үүснэ.
Тэнэгт хүүкийг салтааг долоогч минь
Битгий тэнэгтэж хуцаач, Хүүкийн муу тролл !
usni khurimtlal nemegdene. Eniig battai khelchie. Mongold bgaa guur tavisan gazruudiig zorij ochood neg kharchikh
Зөв
Хүрэлсүх гэх бүх улс төрд хутгалдаж явдаг нөхөртэй болжээ. ЭХ орны хөгжилд иймэрхүү албан тушаалын хэнээтэй юмнууд гай болж байна. Ард түмэн чамаас залхаж байна.
зарим мэдээлэл хэт таамаглал шиг санагдаж байна баттай эх сурвалжгүй зүйл дээр дүгнэлт хийхэд хэцүү шүү
Эцсийн эцэст төрийн хутгуур нь ерөнхийлөгч Хүрэлсүх л юм байна шүү дээ. Энэ хэдэн залуусынхаа эвийг нь олоод зөв чиглүүлэхийн оронд хооронд нь талцуулаад энэ зодоонд нь ард иргэд бид нар л хохироод үлдэж байна. Ер нь эд нарт улс орны ирээдүй, хөгжил цэцэглэлт ямар ч хамаагүй зөвхөн өнөөдрийн түр зуурын ч болов албан тушаал л хэрэгтэй юм байна. Иймэрхүү янзаараа байвал ирэх 2028 оны сонгуульд саналаа өгөх нам олдохгүй бололтой. Тэгэхээр бид нар чинь цаашдаа яаж амьдарч аж төрөх болж байнаа. Нэг ёсондоо эзэнгүй айл шиг болчихлоо ш дээ. Ковидын үеэр тапочкатай хүүхнээр далимдуулаад Хүрэлсүх ерөнхий сайдын албан тушаалаас огцордог нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд л байсан. Тийм ч мундаг, шударга сайн хүн биш юмаа.
Биe нь eрөнхийлөгч болсон ч сэтгэхүй нь цэргийн бага дарга хэвээрээ үлджээ. Байнга л хажуу хавиргаа түгжилдэж, намаа эвдрэлцүүлэн ялагдуулж ирсэн муу хүн
Ядахдаа хэзээ ч хэлсэндээ байдаггүй, худлаа хуураад л тухайн үeдээ хүнийг ашиглаад хаядаг хүн
Төрийн тэргүүн нь ч засгийн газрын тэргүүн ч нураах устгах зогсоох холиглох аар саархан зүйлээр оролдох мөртлөө Ухаа худаг,Оюу толгойн гэрээг өөрчлөх талаар үг дугарахгүй талбай дээ өвөлжин хаваржин зогсож байгаа ахмдуудыг олж харахгүй майхан савыг нь харчихсан түүнийг буулгая ч гэх шиг үнэн жолдож байна даа энэ залууд түшиж тулах алсын хараатай ахмадууд ч алга бас л нэг шуналын тулам хажууд нь байж зөвхөн мөнгө өгсөн Оджаргалын хаа үгийг дагаарай гэж зөвлөдөг бололтой юмаа
улс төрийн тэмцэл ямар ч үед байдаг ч гэлээ том төслүүдийг зогсоох хэмжээнд хүрвэл нийгэмд шууд нөлөө үзүүлнэ дээ
bi endees neg l zuil harj bna uls toriin dain dund ajil hiideg humuus l hamaagui iluu hunderch bna
хотын ажил урагшилж байвал хэн удирдаж байгаа нь хоёрдогч асуудал байж болох талтай
Нямбаатарыг бүгдээрээ дэмжвэл таарна. Бүтээн босгох бол амьдрал юм шүү
Зөв
Нямбаатарт намын дарга болох сонирхол байхгүй ээ, үлдсэн 2 жилдээ хотод амалсан хэдэн том ажлынхаа ард гарчих их хүсэл зорилгодоо л шатаж яваа хүн. Энэ ажлуудынхаа ард гарвал л нэг амьсгаа авах байх
нямбаатартайцуг нийслэлийн намаа унагаж аваад юунд хүрэх вэ, хэзээ ч сэхэхгүй болно доо
Үзэл санаа бодлого тогтолцооны өөрчлөлт ярьж байгаа улс төрийн лидeр Оюукаас өөр ч алга. Бүтэн 30 жил болоход засаглалын тэнцвэр алдагдсаныг хөндөж ярьж байгаа анхны улс төрч нь одоо л гарч ирж байна гэхээр гунигтай. Өмнөх хэд зөвхөн эрх ашгаа л хамгаалж өнөөдрөө аргацааж байсан юм байна. Улс төрд лидeрүүд байхгүй, аялдан дагалдагчид, үгүйсгэн шүшмжлэгчид л дүүрэн язганаж бн
Hotiin dargig ajlig ni hilgulelde suirtsen namiin hugschuul mine. Uvul garaad yavhd haltirgagui zam, tuk in ajilchdin tsalin, tuts gesn hugjliig hoish ni tatsan buh zuiludtei temtseed baihd. Taivan ajlig ni hilgeed ug please goddamn
Нийслэлийн төслүүд гацвал Хүк, Учрал хоёр хэн гэдгээ харуулж, улс төрийн карьер нь хэцүүднэ дээ. Дан хууль хүчний байгууллагаар хүчиндээд сонгогчдын саналыг татна гэвэл өрөөсгөл дөө. Учрал ЕС дээр үнэхээр жулдаж байна даа. ЕС гэж ямар туршлага, зангараг шаарддаг вэ гэдэг нийгэмд улам бүр мэдрэгдэж байгаа байх
Хүрэлсүхэд санал өгч байсандаа харамсаж байнаа. Ёстой тэнэг байжээ. Арга ядахад л өнөө Дангаасүрэнгийн Энхбат нь гарсан бол бас арай ч ингэтэл нь самрахгүй байх хэмжээний боловсролтой, юм үзсэн уужуу хүн байх байсан болуу
bi bol ingej oilgood bna uls toriin temtsel gedeg ni hamgiin toirgiin dotor bolood l ungurch baidag yum shig sanagddag
bi bol ingej oilgood bna uls toriin temtsel gedeg ni hamgiin toirgiin dotor bolood l ungurch baidag yum shig sanagddag
zaluuchuud iimerhuu uls toriin toirgoo oilgohod hetsuu bolson shig sanagddag
bi bol bolgoomjtoi haryydaaa gehdee ene bugd hudal gej ch helj chadahgui nariin medeelel dutuu bna
ene bugd uls toriin eronhii zuil gehdee irgediin amidrald shuud nuluu ni iluu chuhal bn
зарим хүмүүс нэг талыг хэт дэмжээд нөгөө талыг шууд буруутгаад байдаг нь асуудалтай санагддаг
bi bodohdoo uls tor dotorh temtsel hotiin hugjliig zogsooh shalgaan bish baih estoi
ene yaria bol tom politics gedgiig l haruulj bna gehdee irgediin tald bodoj uzeh heregtei
зарим үед ийм таамаг бичвэрүүд хүмүүсийг буруу ойлголтод оруулах магадлалтай
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хуулиар бол Монголын ард түмний эв нэгдлийг сахиулах үүрэгтэй
Үхсэн хойшоо тараан бутаргаж ажил хийх гэсэн залуучууддаа гай болж байгаа хөгийн новш санаа нь дүү нь гээд нэг шар нөхрийг гайгүй юман дээр тавьж үлдээх байх удахгүй засгийн газрыг дахин унагаж тэр улцгар шар нөхөр хууль зүйн сайд болно тэгээд хүрэл сүг өөрийгөө хамгаслах нүхээ малтана энэ хулгайчид эх орон ард түмнээ гэсэн сэтгэл байхгүй ээ ванга шиг л хэльчихье
МАНай МАН үнэхээр татан буугдах цаг нь болжээ, эрх ашиг, луйвар, хуйвалдаан, тендерийн базаанд бөлдөгдүүлсэн хулгайчдын бөөгнөрөл болжээ.................... дахин дэмжих ямар ч өнцөг үлдсэнгүй ээ...................... баяртай...
Төрийн эрхийг сөрөг хүчинд өгөх ээлж ирлээ гэж бодож бна
Нам бус Хүүкэд бөлдөгдүүлцэн үнэн арчаагүй гөлөгнүүд МАН-аар дүүрчээ, хөөрхий.
Ийм их өр тавьж мөнгө байхад би ч хийчихнэ тэгээд энэ бичүүлээд байгаа хүн нямбаатар өөрөө юу
Асар их өр үлдэнэ хэн төлөх вэ??!!
Чи төлнө ш дээ
ted nar zodoonoo Tuulguigeer hii, usaa aldmaargui bna. Buh yumnii undes ni eroosoo l us gedgiig meddegui mangarud
Улс төрийнхөн за ингэж нэг их дөвийлгөөд ч яахав зүгээр л намын удирдах хүмүүс гэж гэж ичих нүүр айх цочих мэдрэмжгүй зөвхөн хувь болоод бүлэглэлийн эрх ашгийн төлөө хэнтэй ч нэгдэж хэнийг ч эсэргүүцэх тийм увайгүй ёс жудаггүй этгээдүүдийн цуглуулгыг хэлдэг бололтой
Хүрэлсүх зайлж байж Могол улсад шударга ёс тогтох юм бна
Энэ муу хүүр хамаг муухай луйвар хуывалдааны ард байх юм
Хотын даргаа оролдоод МАН 27.28 Д УНАНА.Энэ нь нэг хүнд ашигтай.Хүрлээ би чадна гэж эргэлдүүлнэ. АН 27 онд олигтойхон хүн ,БЦ,оос хүн дэвшүүлж чадвал нар тусна.
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ. Нямбаатарын ихэнх төсөл буруу. Туул дээр болохгүй ээ. Хятадуудад орон сууцны зах зээлээ өгч болохгүй ээ.
ЭНЭ СЭТГҮҮЛЧТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА
Энэ үх сүх бушуухан зайлаасай.
Ингэж нам доторх хагарлаа улам гүнзгийрүүлэх юм бол ойрын 8 жилдээ МАН-хан лааз өшиглөнө дөө. АН ч яахав улам хагалах сөрөг хүчний л ажлаа хийж байгаа, өөрсдийг нь хагалж байсан өс хонзонгоо Хүрэлсүхээс авч байгаа. Учрал эвийг сахиж, томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлж чадахгүй бол огцорч зай тавьж өгсөн нь дээр
Монголчуудаа гэж хэзээ ч хоорондоо эвтэй байхгүй дандаа алалцаж байдаг тамын тогооныхон доо. Сандал суудал булаалдсаар хийж бүтээсэн ч юмгүй хорвоог барах нь
Толгойгоо эрээн алчуураар ороосон,14 тэрбумын казиночин,Хүрэлсүх буусан хойноо Намбарын хүү шиг алайгаа алдах нь ойлгомжтой.Тэрэлжийн,болон бусад хөрөнгө нь асуудал дагуулнаа.
Сурсан эрдэм, уншсан номгүй өмхий санаа, хор найруулж хов хутгахдаа гарамгай пиздануудыг Төрд гаргасан Монголчууд бидний эмгэнэл юм
Одоогийн залуус далайсан газар чинь далд орж далласан газар чинь ил далдайхгүй ээ гэдгийг ойлго Хүрэлсүхээ. Намынхаа хамаг лидeр залуустай дайсагнааж байж болохгүй, эвтэй ажилла. Тэд бол бохир улс төрөөр насаараа хор хутгаж явсан М.Энхболд Н.Энхбаяр Бадамжунай та нараас өөр шүү
МАН-д бүх эрх мэдэл байх тусам сүүлдээ уйдаад хоорондоо алалцаад байх юм. Чанга унахын л шинж дээ. Хэрүүл тэмцэлд зарж байгаа наад их хүчээ хийж бүтээхэд зориул.
улс орны хөгжилд надад тэрэнд тэднийд хэдийг өгөхийн хэн нь их ашиг олохын олохгүй бол наадхыг чинь хийж яахын гэсэн балиар зангаасаа хэзээ салах вэ хийе бүтээе гэвэл эхлээд ард түмнээ бодсон шийдвэр бүтээн байгуулалтаа хиймээр юмаа
ene 1 khun mongoliin toriig erkh medeliin toloo duusgalaa daa.
Дүр зурга яаг л харагдаж байна