Top StoriesУлс төрийн мэдээ

Ордон тойрсон хэрүүл яахав, долоон буудал орж Доржийн хөргөгчийг онгойлгож үзнэ үү, МАН-ын томчууд аа

Статистикаас харахад, манай улс 58 сая толгой малтай ч хотын иргэд 1 кг махыг 10 ам.доллараар худалдан авдаг боллоо.

Хүн амын ажиллах хүчний оролцоо 62 хувь болтлоо өсөж, дундаж цалин 2.5 сая хүрсэн ч өрхийн зарлага орлогоо давах болсоор маш удав. Нэг үеэ бодоход ДНБ нь 90 их наяд руу эргэж, манай улс хөгжингүй орнуудын зээлжих зэрэглэлд яваа. Гэсэн ч том тоон дүнгүүд өсөж буй нь иргэн Доржийн амьдралд сайн нөлөө үзүүлж буй юм огтоос алга.

Сүүлийн 10 жил дамнан нэг нам засаглаж, эдүгээ төрийн гурван том инстүтицыг нэг нам тэр чигт нь удирдаж байна. Хүн амьынх нь талаас илүү хувь чигжин суурьшдаг Улаанбаатар хотыг ч МАН л удирдаж байна.

Тэглээ гээд гадныхны, хөрөнгө оруулагчдын нэхээд байдаг тогтвортой засаглал монголд тогтсон юм алга. Эсрэгээрээ нэг намын хэрүүлээр монголоороо нэг амьсгалж, тэдний толхилцооноос өөр ажилгүй мэт дотоод толхилцоонд нь бөөнөөрөө татагдан оржээ.

МАН засаглах хугацаандаа жидүү хэрэг, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, оффтейк гэрээний агуулга зэрэг нийгмийг талцуулсан маш олон сэдэв гаргаж ирсэн. Тухайн цагтаа дуулиан дагуулсан уг хэргүүдийг эргээд харахад, гол буруутнаар нэрлэгдэж байсан улс төрчид ял зэмээс мултарч, гаднаа баахан хэрүүл тарьсан ч хөшигний ард ял наймаалцаад дууссан байдаг.

Өнөөдрийн дуулиануудыг харахад ч тэр, МАН дахиад л бөөн хэрүүлийн сэдэв үүсгэж, Ерөнхийлөгчийн инстүтицэд төвлөрсөн хүчээ сааруулахаар Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан тэргүүтэй залуус нь нэг талдаа гарчхаад байна. Зөрүүлээд Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах агуулгаар сүрдүүлэхэд нөгөө талаас нь 110 сая ам.долларын "Бодь"-ийн Д.Баясгалангийн улс төрчдөд тараасан гэх авлигын сэдвийг босгоод ирэв.

Хаана ч МАН-ынхан хэрэлдэж байхад ажлаа хийж байдаг дүрээр хоногшиж явсан Х.Нямбаатарт намынх нь хэрүүл халдаж, нэг л Э.Бат-Амгалан, А.Баяр нартай дайтсан хүн болж хувирлаа. Ганц ажил хийж байгаа дүрээ хүртэл хэрүүлд алдчихаад буй нь тодорхой жишээ Х.Нямбаатар юм.

Шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал нь "Чөлөөлье" гэх сүртэй нэршил хэрэглэх ч Туулын хурдны замын томоохон мега төслөө зогсоож, ААН-үүдийн данс нээсэн гэх үлгэрийн далай шиг ажил эхлүлээд орхив. Долоон бусаад Сэлбэ дэд төвийн барилгын ажил ид өрнөж байна. Иргэдийн нүдэн дээр хурдан ахиж буй бараг ганц ажил нь энэ болчхоод байхад МАН-ынхан ийшээ бас буу тавихаа мартсангүй.

Ерөөс эд нарын хэн нэг нь ялж байвал иргэдийн амьдрал тэдэнд огтын хамаагүй мэт хөсөр шидэгджээ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсч, багш нарын цалин нэмэх асуудал улсын төсөв дээр 700 тэрбумыг зайлчлах бодит шаардлагатай тулгарч, нөөцийн маханд иргэд нь бөндийтлөө дугаарлаж явааг МАН-ын томчууд үндсэндээ мартчихаад байна.

Олон нийтдээ ч ахуй амьдралдаа анхаарах зав өгөхгүй шахам хэрүүлийн сэдвээр булж, идэвхтэй байдлаар нь сатааруулах манупулляци хийх нь хэрээс хэтрэв. Дэлхий дахинаа хүнсний зууны утга агуулга тэлж байхад монголд хөргөгчдөө хүнсгүй айлууд үлэмж ихэдсээр байна.

Энэ их хэрүүл, тэмцлээс илүүтэйгээр монголд ажил өрнөх хэрэгтэй байна. Улс төрчид нь долоон буудал орж, иргэн Доржийн хөргөгчийг нээгээд үз. Иргэд улс төрчдийн хэрүүл чагнасаар хүнсээр, ахуй байдлаар, аж төрөх орчноороо туйлдаж гүйцлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ордонд бугшсан хулгайч нар болох Оюунэрдэнэ Амарбаясгалан нийслэлийн Нямбаатар нарын учрыг олохгүйгээо долоон буудлын Доржийн хөргөгчийг дүүргэж чадахгүй.Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй.

Freezer
Freezer

Иргэдийн хөргөгч хоосроод удаж байна, хулгайчдад айл өрхүүд бантан хийх мах гурил байгаа эсэх нь түй ч падлийгүй болсон. Харин бүх шатандаа орондоо орох завгүй олзлолдон хулгай дээрэм хийж, амь наана там цаана байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Шинжлэх ухааны нормоор хүн өдөрт 300 гр мах идэж байж уургаа нөхөх ёстой. Гэтэл мал аж ахуйн оронд амьдарч буй дээд заяаны монголчууд яаж амьдарч байгааг мэдэх төр засгийн төлөөлөгч байна уу?.

Зочин
Зочин

Trump: I hang out with losers because it makes be feel better. I hate guys that are very, very successful and you have to listen to their success stories. I like people that like to listen to my success.

Зочин
Зочин

Иргэдийн мах идэх эрхийг хэн хасаад байнаа

Зочин
Зочин

Доржын гэрээс бол зах дээрээс авсан нохойнд зориулсан өвдөл цөвдөлын яс үс л олдох байх

Бат
Бат

Бид төрөөс л буруу хайгаад байна бид л малчид малаа үнэнтэй зараад ченжүүд худалдагч нарын гараар дамжаад л энэ ҮҮНД ТӨР ЯАМАР ХАМАА БАЙНАА ТЭНЭГҮҮДЭЭ

Зочин
Зочин

Хүрэлсүх түүний тойрон хүрээлэгчид энэ улсыг сүйрүүллээ

Зочин
Зочин

Эв нэгдлийг хагалган бутаргагчид бол МАН. Хутган үймүүлэгч нь Хүрэлсүх шүү дээ.

Зочин
Зочин

МАН ынхан эрх мэдэл хувийн эрх ашгийнхаа төлөө Орондоо орох завгүй. Олзлон булаалдаж. Хөнжилдөө орох завгүй. Хөнөөлдөн байлдаж... байнаа.

Зочин
Зочин

Долоон буудлын Доржийнх хөргөгчиндөа хонины гэдэс аваад хийцэн байна лээ! Өнөө орой гэдэсний хуушуур хийнэ гэсэн.

Budragchaa
Budragchaa

Hunii hurgugchiig uhuulj yah geev?!? Erguu yum saraachih yum…

Холбоотой мэдээ

Back to top button