У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх ямар шаардлага үүсэв
Эрх мэдлээ хэтрүүлсээр байнгын хардах өнцөгт орсон Ерөнхийлөгч, ҮХЦ
Улсдаа өөрийгөө ер нь "Хаан" хэмээн битүү утгаар зарлачхаад байгаа У.Хүрэлсүхийг олон нийт нь ч, хэвлэл мэдээлэл нь ч эрх хэмжээгээ дахин яаж томруулах нь уу гэдэг өнцгөөр байнгын хардаж харах болжээ.
Тухайлахад, ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар энэ баасан гариг |2026.05.08|-т, Ерөнхийлөгчийн тухай хуульд бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан нь Үндсэн хуулин дахь " зургаан жил" гэдэг агуулгатай зөрж, зөрчил үүсгэж байна гэсэн маргааныг хянан хэлэлцэх гэж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хуулиа Үндсэн хуультайгаа нийцүүлэх гэж байгаа хэрэг.
Уг процессыг У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлээ давуулах боломж хайж, цонх гаргаж байна гэдгээр олон нийт болоод сэтгүүлчид ихээхэн хардаж хүлээж авлаа.
Зөрүүлээд, ҮХЦ-ээс мэдэгдэл гаргахдаа товчхондоо "Ерөнхийлөгчийн тухай хуулийн зөрчил арилгахад дунд суудлын хуралдаан чиглэнэ"гэж онцолжээ. Энд дахиад л ҮХЦ гэж 9 хүний бүрэлдэхүүн улс төрчдийн захиалгаар ажилласаар, эцэстээ нэг хуралдааны зар гаргасан ч үл итгэх олон нийтийн шүүлтэд ордог болчихсныг харж болно.
Ганцхан кэйс дурдахад, ҮХЦ 2021 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тулд У.Хүрэлсүхэд зориулж, Ерөнхийлөгчийн хуульд алх цохиж байв. Харин тэр маргааныг нь мэдүүлж явсан хуульч О.Мөнхсайхан эдүгээ шагналаа авч, ҮХЦ-ийн гишүүнээр заларчхаад буй. Энэ мэт өрнөлийг олон нийт анзаардаггүй юм шиг атлаа ёс зүйн хэм хэмжүүртээ шүүж харсаар байдаг билээ.
2021 оны наймдугаар сард О.Амгаланбаатар У.Хүрэлсүхийг "Ерөнхийлөгчөөр дахин ажиллаарай" гэж ерөөж байжээ
У.Хүрэлсүх 2021 оны зургадугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сонирхолтой нь, ердөө хоёр сарын дараа 2021 оны наймдугаар сард Говь-Алтайн Сутай хайрханы тахилгад онгоцоор очих үед нь одоогийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар буурал зүсмийн морь бэлэглэнгээ "Ерөнхийлөгчөөр сунгагдан ажиллах" ерөөл өргөж байсан гэдэг. Гэтэл бүр 2019 онд буюу 2021 оноос тоолоход хоёр жилийн өмнө нь ЗУРГААН ЖИЛ ажиллах Ерөнхийлөгчтэй байна гэдгээ Үндсэн хуулиндаа суулгасан байв.

Тэгэхээр У.Хүрэлсүх дахин сунгагдаж ажиллах хүслээ хөшигний ард 2021 оны зургадугаар сард Ерөнхийлөгч болоод л илэрхийлж эхэлсэн болж таардаг. Ойрын жилүүдэд л хөлбөрч, хөглөрөөд байгаа сэдэв энэ биш юм.
Г.Занданшатар ч, С.Бямбацогт ч Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлаар хөшигний ард "Хүк уурлана" гэж тайлбарлаад, ихээхэн эмээж ханддаг байв. Харин сул амтай О.Амгаланбаатар нь Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж 2025 онд "Могой жилд хаанаа дахин сунгая" гэж гуйсан болж таардаг.
Мэдээж Үндсэн хуулиар оролдож байж л У.Хүрэлсүх дахин нэр дэвших боломж бүрдэх тул ҮХЦ-ийн гишүүдийн томилгоонд Ерөнхийлөгчийн инстутиц ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Хөшигний ард Үндсэн хууль дахь "...Ерөнхийлөгчид ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно" гэх зохицуулалтыг авч хаяхаар иргэний гомдол гаргах операцыг бэлдсээр нь байв. Гэсэн ч ая эв таараагүй ээ.
Нөгөө талд Үндэсний их баяр наадмаар дараалан Бутан, Японы хааныг урьсан монголд төрт улс үүссэнээс хойших нэг хүн төвт засаглалын явцыг нь сануулах, сэрээх гэсэн далд мессеж байсан гэж харах бүрэн үндэслэлтэй. Парламент нь бүр нэг балраад ирэхээр ард нийтийн санал асуулга явуулах хэлбэрийг Я.Содбаатараар дамжуулан, намын дүү нартаа тулгасан ч гэгддэг.
У.Хүрэлсүх "Би дахин зургаан жилээр сонгогдохгүй" гэж хэлсэн. Тэгэхээр ҮХЦ дээр дөрвөн жилийн маргаан гараад ирэнгүүт нь түүний энэ олон ил далд драматургыг үзэж харсан хүмүүс "Хүүе, У.Хүрэлсүх юу хийх гэж байна" гээд шууд хардах өнцөг үүсчхэж байгаа юм. Нэгт, У.Хүрэлсүхийн сунгагдан ажиллах хүсэлт шинэ биш, бүр суудалдаа сууснаасаа хойш өрсөн логиктой. Хоёрт, тэр зургаан жилээр сунгагдахгүй л гэж дуугарсан.
Ном журмаараа өрнөх ёстой байсан процесс хаана алдагдсан бэ
Үндсэн хууль өөрчлөгдлөө бол дагах хуулиуд засагдаад явах учиртай. Яагаад 2019 онд хийгдсэн Ерөнхийлөгчийн тухай заалтыг Ерөнхийлөгчийн хуулинд засаагүй вэ.
Хариулт нь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хүртэл МАН-ынхан зориуд засаагүй. Яагаад гэвэл "Зургаан жил" гэдэг агуулгыг засахаар Х.Баттулга хоёр жил сунаж ажиллахаар байв.
Үүнийг эрх баригчид хүсээгүй. Харин түүнийг явуулахын тулд дахин нэр дэвших боломжийг нь ҮХЦ дээр сонгууль болохоос сарын өмнө өөрчлөөд, Ерөнхийлөгчийн тухай хуулиа ҮХЦ-ийн дүгнэлтэд нийцүүлэн засахдаа парламент ердөө долоон минут л зарцуулсан түүхтэй. Харин долоон жилийн дараа ийм эгзэгтэй цагаар Ерөнхийлөгчийн хуулийг дахин засах шаардлагыг Үндсэн хуулиар үүсгэхээр ҮХЦ хуралдах нь ээ.
ҮХЦ дээрх энэ маргааныг дагуулаад ч ямар ч хачрыг хуулийн зөрчлийн тайлбараар хавсаргаж болох эрсдэлтэй. Ерөнхийлөгчийн хуулийг одоогийн хүчтэй байгаа тал өөрчлөх шаардлага үүссэн учраас л долоон жил унтсан заалтаар ҮХЦ-д маргаан үүсгэлээ гэж хардах бүрэн үндэслэлтэй.
ҮХЦ дээр дөрвөн жил, зургаан жилийг яаж дэнслэх, адаглаад ямар процесс өрнөж мэдэхийг хэрсүү уншигчид анзаараад байгаарай. Хэзээд ч улс төрчдөд бүү итгэ, өрнөлийг яаж залж байгааг анзаарч сурцгаая.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу фсда ганц жилийн өмнө ч болсон зайлаасай. Энэ муу гүлүг гарч ирснээс хойш энэ улс оронд эмх замбараагүй байдал газар авсан. Миеэ бусад дарга нарын хавтгай хулгай байгаагүй шүү. Энэнд 25 жилийн ял өгөх юмсан
ҮХЦ-д итгэх итгэл үнэхээр сул болсон байна
Хууль цаг тухайдаа засагдаагүй нь өөрөө асуудал
Нэг хүний төлөө хууль өөрчлөгдөж болохгүй шүү
Долоон жил засахгүй явсан нь өөрөө сэжигтэй
Улс төр дээр итгэл алдарч байгаагийн нэг жишээ юм даа
Үндсэн хуультайгаа зөрчилдсөн хуулиа одоо л засах гэж байгаа нь сонин
Хуулийг өөрчлөх бүрт цаана нь ашиг сонирхол байдаг юм шиг
Хүүк одоо зайлаач
Үхээнц дорой монголчууд бид хамгийн өндөр албан тушаалтандаа л хөл алдан долигонож гүйдэг аймшиг тай бузар гуйлгачингууд л доо, бүр нэг улны заяатай !!!
Одоо Хүүк дахин сонгогдох хуулийн өөрчлөлт хийх цага хугацаа боломжгүй, хуулиараа хориотой. Одоо өөрийнхөө гарын хүнийг л eрөнхийлөгч болгох гэж зүтгэх ганц арга үлдсэн мань эрд. Занданшатараа л шатрын хүү болгон зүтгүүлэхээс яахав. Нөгөөх нь бас баахан авилгын хэрэгтэй дээ
Энэ хулхи хурандаа Хулхисүг одоо хурдан зайлвал энэ төрийн нуруу нэг амсхийнэ дээ. Насаараа бохир улс төрд явсан, бүхнийг бохир аргаар дийлэх гэдэг олиггүй хүн. Дээр нь архинд ороод тэнэг дээрээ улам тэнэг болчихсон
Нэг л өмхий үнэртээд бн даа. Луйварчингууд яах л гээд бн даа. Тэр 19 ондоо засаагүй нь л нэг хар төрүүлээд байгаам.
Монголчуудын сэтгэхүй хэзээ сайжрана даа. Энэ хог новшийг гудамжинд мод чулуугаар шидэж хөөвөл таарна
Бөгс долоогч нар л хүн биш болгочих юмдаа. Та дахиад ерөнхийлөгч болоорой гэж пялын пял могой шиг бие ороодог нөхдүүд л хэлнэ л дээ. Бүгдээрээ л дор бүрнээ бодмоор болсон доо. Гишүүнийг долооно, даргыг долооно, сайдыг долооно, хөдөөнийхөн маань гишүүн ирлээ гээд зочин угтах гэр бэлтгээд, бүгдээрээ долоолох хүсэлтэй байж нэг нэгийгээ пял гэж муулаад л ёстой гутармаар юм билээ. Пялууд хамгийн хурдан урваж унасан хойно дэвслэдэг гэдгийг мэддэг мөртөө тухайн үед долоолгох дуртай.
Ene novshiig odoo hurdan zailuulaad impeach hiigeecheee
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Сунгавал жинхэнэ Непал болно доо
Эрх мэдлээ сунгах гэсэн оролдлого юм биш биз
Дандаа улс төрийн ашиг сонирхол явж байдаг нь харагддаг
Олон нийт яагаад хардаж байгааг ойлгож байна
Энэ бол зүгээр л хуулийн зөрчил арилгах процесс байгаасай
Улс төрчдөд итгэхэд улам хэцүү болж байна
Ийм зүйлсээс болоод хүмүүс улс төрд дургүй болдог
Зургаан жил нэг удаа гэдэг зарчим алдагдах вий
Эцэст нь хууль л дээдлэх ёстой
Ямар шийдвэр гарахыг харах л үлдлээ
ard irged nutag usaa umguulj hamgaalj duu gargadaggui yumaar yadiin yer n , Nam dagasan hulgaichuud n hariinhantai niileed uls ornoor chin tohuu hiij baihad yu ch duugardaggui hyneer yadiin , dahiad harmaargui bn
Ardchilald hairtai unuudur Mongol turiig udirdaj hoyr hurshuus haraat bus bailgaj chadah gants hun Hook bolood baina
зөв схн бичиж
Ерөнхийлөгчөө хараагаад юухэвдээ. Сайн л ажиллаж байгаа шүү дээ.
Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт ороод байхад дагалдах Ерөнхийлөгчийн тухай хуульд зохих өөрчлөлт хийгээгүй УИХ-ыэ Тамгын газар, ХЗЯ буруутай хариуцлага алдсан байхад ҮХЦ хуралдана гэдэг хариуцлагагүй албан тушаалинуудыг даврааж байгаа хэрэг. Ерөнхийлөгчид тийм үүрэг байхгүй хамаа ч байхгүй
Энэ хүн ХААН болох нь болноо тэгэхдээ энд биш доод тивд ТАМЫН ХААН л болно.
Алая!!
Энэ толгой дээр гарвал ард олон зовно. Асар их төлөөс гарна шүү
Мулгуу хүүрийг арай 6 жилээр сунгахыг ард иргэд зөвшөөрөхгүй талбайд гарах байлгүй дээ.
Буурал морь бэлэглэх биш тахилгын үед сэтэрлэсэн биз дээ. Таамаглаж бичих вмаа
Xuuk bol heretei . Jenko gej hulgaichiig harin saihan darj baigaa. Huuk baihgui bol unuudur jinhene avilgach, deeremchid Mongoliig udirdaj baih baisan.
Энэ сэтгүүлч гээд байгаа авгай чинь Жэнко, ОО-Эрдэний хөлсний авилгач сэтгүүлч шүү дээ. Одоо ч бүгдээрээ мэддэг болж дээ. Ха ха
Хүрэлсүх ерөнхийлөгч бол дэлхийд Монголоо таниулсан, хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн ерөнхийлөгч. Эх орноо гэсэн сэтгэлтэй жинхэнэ мужик эр хүн. Ийм Ерөнхийлөгчтэй байгаа нь цөөхөн Монголчууд бидний аз шүү. Болдог бол дахиад сонгох хэрэгтэй. Өөр хүн байгаа юм уу.
Nuursnii hulgaich novshiig 20 jiliin yal huleej baigaa
САНАЛ 1 БНӨӨ
Хүрэлсүхийг 10-20 жилээр сонгож байж монгол улс зөв замаар хөгжих болно.
Ulsiinhaa tusgaar togtnoloor togolson sogtuu tolgoi Khurelsukh d Mongoliig ugui hiihed dahiad 1 jil l hangalttai.