"Өөрийн толгойгоор ажиллах агаарыг Н.Учрал, О.Цогтгэрэл нарт хайрла"
АПУ, MCS-ийн мөнгөөр С.Баярцогт АН-ын генсек болчхоор МАН дотор хэсэг хугацаанд эмээлтэд ороод байсан Ерөнхийлөгчийн нөлөө өсчхөж буй. Үндсэндээ У.Хүрэлсүхэд намаасаа Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Б.Батцэцэг нарт нэг зэрэг "Сонгуульд бэлд" гэж далд чиглэл өгчхөөд, С.Баярцогтод бас "Өөрөө эсвэл өөрийн хүнээ дэвшүүл" гэж шахах боломж үүсэв.
МАН 2021 онд ч ингэж АН-аас Ерөнхийлөгчид хэн дэвшихийг захиалж, С.Эрдэнийг бэлгэдлийн дүрээр урагш түлхэж байв. Харин энэ удаа У.Хүрэлсүх төрийн тэргүүнээс буухдаа МАН, АН-ын хэн ялсан ч "өөрийнх нь хүн" байх гол товьёогт анхаарч, угсралтуудаа хийж байна.
Ингэж байж, У.Хүрэлсүх "Бодь"-ийн 110 сая ам.долларын авлигын хэрэг, "Монгол цэргийн нэгдсэн холбоо" тойрсон цэргийнхний систем угсралт, ТӨХК-иуд дамнасан найз нарынхаа мөнгөний сүлжээг хэсэгтээ дарна. Харин 2028 онд МАН ялагдахаар намаа авах зураглал харж суугаа нь тодорхой буй. Тэр Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулгыг элдэвлэж буй шиг замаар алхахыг хүсэхгүй.
2016 онд Шадар сайд болсноос хойших У.Хүрэлсүх арван жилийн дараа ч монгол төрийн бараг цор ганц тоглогч, систем угсрагч болтлоо хүчирхэг хэвээр байна. Төрийн тэргүүн ийм хүчирхэг байхаар Гүйцэтгэх засаглал тэргүүлж буй дүр ер нь бүүдийгээд явах өндөр эрсдэл дундуур алхана. Сөрөг хүчний дарга ч тэр байнгын шатар нүүж, урагш зөв алхах сонголтоо хийхээс өөр аргагүй.
Эдүгээ энэ төвөгтэй зам дээр Н.Учрал МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувиар, О.Цогтгэрэл сөрөг хүчний даргын хувиар зогсож байна. Уг нь тэдний тэргүүний хүсэлт өөрийн пи-ар байдаг. Атал ийм боломжийг тэгш дүүрэн хүртэх эсэх нь Ерөнхийлөгчөөс хамаарч байна. Н.Учрал үеэсээ тэрслэн байж, Гүйцэтгэх засаглалын тэргүүн болтлоо урагшилсан ч 100 хоногоо жаахан даваад л, халуун намраар Засгийн газраа унагуулна гэж хөшигний ард битүү яригдах болжээ.
Тэр нам дотроо "хамтарсан" Засгийн газар байгуулж, өнөө хэд нь намын дарга тэргүүлсэн танхимаа дэмжих тохироонд хүрсэн. Авчиг эвээ олж, урагшилж буй ажилгүй. Х.Нямбаатартайгаа эвлэрсэн дүртэй ч ажлыг нь хаахаас өөр нийгмийн сэдэвгүй сууна. Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга ч түүнтэй таарах сайд цөөн тул Н.Учрал өмнө нь хашиж байсан албаа одоо ч үргэлжлүүлж яваа.
Ийм нөхцлөөс Н.Учрал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж байж, 2028 онд намаа удирдаж, УИХ-ын сонгуульд орох даажинтайхан бооцоон дээр тулж ирчхээд байна.
Эсрэг талд нь О.Цогтгэрэл системийн намын дарга болсон талаа яг л Тесогийн дотоод ажлыг хуваарилж буй мэт асуудалд хандсаар, Ерөнхийлөгчийн талынханд ялагдах нь хэтэрхий олшров. Бүлгийн даргаа атгаж хэвтсээр, өөрийн талдаа өгч чадахгүй нь тодорхой дараалалд оруулж, эхлээд С.Баярцогтыг жинхэлчихлээ. Судалгаагаар АН дахь цойлж байгаа Н.Алтанхуяг дээрээ төвлөрөх нь битгий хэл, шүүхийн хаалгаар дахин дэнслүүлэх дээрээ тулгав.
Зориуд Н.Алтанхуягтай сөрөг дүр С.Баярцогтыг АН-д генсекээр тавьчихсан тул үндсэндээ сөрөг хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийн талын хүн явуулах магадлал илүү өндөрсөж байна. О.Цогтгэрэл үүнийг харсаар асан ч сөрөх зоригтой үйлдэл хийсэнгүй. Олон дундаж дээр эвээ олох замаас эв эеэ сонгодог бизнес хүний ч зовлон байх шиг байна.
О.Цогтгэрэл Н.Учралын нэгэн адил л 2027 онд намаа ялуулж байж, 2028 онд удирдаж орох визээ өвөртөлнө.
Н.Учрал засгийн газраа тогтвортой байлгах өөрийн ойрын зовлон байхад О.Цогтгэрэл С.Баярцогтоор хөмрүүлчихгүйхэн шиг сонгуульд бэлдэх цаг тулж ирлээ.
Үүнтэй зэрэгцээд АН Засгийн газарт хамтарч ажиллах агуулга бодтойгоор хөшигний ард үүсэх болжээ. Н.Учрал ингэвэл Д.Амарбаясгалан талыг хөөж гаргаад, АН-аас сайд нар урьчихна. Өргөн агуулгаараа сөрөг хүчингүй, шүүмжлэлт орчингүй байх нь Н.Учралд ашигтай. Харин АН Засгийн газарт хамтарбал сөрөг хүчний дүрээ жаахан бүүдийлгээд, Ерөнхийлөгчгүй хоцрох аяс салхи руугаа эргэчих талтай. Энэ хоёр өөрийн толгойтой манлайлал алга.
Нэг нь хүссэнээрээ засгийн газраа тэргүүлж, нөгөө нь нийгмийн хамаг л сэдвээр сөрөг хүчний шүгэл үлээнгээ яг чангаар 2027 онды Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэх тайз тэдэнд энэ удаа лав заяасангүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
О.Цогтгэрэл арай л зөөлөн байна гэж харагддаг шүү
Улс төрд хэт их нөлөө нэг хүнд төвлөрөхөөр ингэж бүх зүйл холилдоод эхэлдэг байх
Сөрөг хүчин хүчтэй байж л төр тэнцвэртэй явна даа
Хүмүүсийн итгэл алдагдаад байгаа нь ийм хэт тохироо давамгайлсантай холбоотой байх
Uls turd business setgelgeegeer handahaar заримдаа hatuu shiidver gargaj chadahgui bh
Eр нь Хүрэлсүх Учрал Содбаатар нар МАН-г 28 онд албаар ялагдуулах тактиктай ажиллаад байх шиг санагдах боллоо. Тэгээд ялагдангуут нь Хулхисүг тэнгэрийн авралын гэгээрсэн дүрээр залран ирж намаа аврана би гэж дүвчин зангаараа баахан давхих санаатай
Учрал сайдаа Гудамжинд тавьсан ТҮЦ үүдээ буулгаач. Ар өвөрт нь хог новш овоороод бас хүмүүсийн 00 болоод байна
Neg hunii huseleer namuud huduldeg yum shig haragdah ni l hamgiin ayultai
АН ч МАН ч дотроо бие даасан шийдвэр гаргаж чадахаа больсон юм биш үү
Politik gej uneheer shatriin togloom yum daa neg nuudel bur tsaanaasaa ih uchirtai
Н.Учралд боломж байгаа ч тойрсон хүмүүс нь ажил хийлгэхгүй байгаа юм шиг харагддаг
Odoogiin улс төрд zaluu ued ni hund agaartai oron зай ер ni oldohgui bn
AN zasagt orvol bur l ялгарах yumgui bolчих байх daa
Neg l ih ar taliin tohirоо yarisan humuus bh yum бодит ажил харагдахгүй
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр бүх хөдөлгөөн өөр утгатай харагддаг болчихдог юм байна
Manai namuud dotor ardчилal uneheer baidag yum uu gej bodogddog
Neg negnee demjij baigaa yum uu esvel ashig sonirhol uu gedeg ni oilgomjgui
АН засагт орвол жинхэнэ сөрөг хүчингүй болох нь дээ
Uchrald bol zaluu hunii erch huch bgaa ch turshlaga duтаж bh shig
Морь унасан толгойгүй дарга нар
Бохир улс төрд 30 жил явчихсан, улс төр гэдгийг ямар ч аргаар хамаагүй бусдыгаа хорлож, сандал суудал олж авах гэж ойлгодог Хүрэлсүх, Содбаатар, Баярцогт, Элбэгдорж мэт нь энэ 2 жулдрайг хөдөлгөхгүй, харцаараа удирдаж байгаа л даа
Баярцогт гэж зальтай хужаа даа. Баян Базараа Дэлгэрсайхан гээд хүнд гаруудаар дамжуулж мөнгөө угаана. Хүрэлсүхийг бол нам зальдаад зажлахгүй залгихаа Баярцогт чадна
Их засаг төгссөн Учралын чадал чадвар ч гэж юу байхав дээ чаавас
Бодь групын 110 сая долларын авилга бол жижиг жараахайнууд буюу гишүүд, сайд нарт тараасан мөнгө нь. Хүрэлсүх, Занданшатар нар бол өөрсдөө дор хаяж 100 сая доллар авсан л байгаа
Хүрэлсүх үнэхээр Монгол төрийг самарч бантан болгож байна даа. Гүйцэтгэх засаглалыг юу ч биш, тоглоомын засаг болгочихлор. Парламeнтийн талыг худалдаж авчихаад байж дахиад самрах хууль оруулчихлаа. Шүүх, цэц мэт бол бүр өнгөрсөн, нохойд барьдаг мод болсон. Одоо сүүлдээ орон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага мэтийг самарч эхэллээ
Учралын засгийг хурдан огцруулахгүй бол Баярцогттой манантаад заваарч өгнө дөө. 10 жилийн өмнөх манантсан бохир улс төр рүүгээ буцаад л ухарч байна
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийэ садар бичлэгийг өөрсдөд эь мэдэгдэлгүй хадгалж аваад гадаадын баячуудад зрарж бнашүүүү
Ерөнхий сайд маань өөрийнхөөрөө ажлаасай. Хэрэгт хутгалдсан гадаад хэргийн сайдаа зайлуулж чадахгүй байгааг харахад Хүрэлсүхийн амыг дагадаг бололтой. ИХ харамсалтай.
Учралыг хурдан огцруул. Энэ үнэхээр хийж чадахгүй албандаа очсон байна
Биохимийн Сувдмаа, Нийгмийн ухааны Бадамдаш хоёрыг "одоо боль оо" гээд хэлчих ойр тойрны хүн байдаггүй юм уу?
Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр Хүрэлсүхээс өөр том зангарагтай улс төрч алга. Хүссэн эс хүссэн Хүрэлсүхийг барах хүн алга. Наадах чинь Монголд битгий хэл дэлхийд танигдаж зөвшөөрөгдөж эхэллээ. Араггүй төрсөн амьтан юмаа.
Хүүкээс өөр хүн үнэхээр алга даа. Ард түмний дэмжлэг лаг байна шүү..