"Б.Пүрэвдагвын зун эхэллээ"

Сүүлийн нэг жил өрнөсөн Засгийн газар, парламент, хот дамнасан томилгоог нэгтгэж харвал,
- 2025.V сар: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулж, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатараар танхим удирдуулав.
- 2025.X сар: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхийлөгчийн "хуурай хүү" Н.Учралд спикерийн суудлыг өгөв.
- 2026.V сар: Х.Нямбаатарыг Хотын даргын албан тушаалаас буулгаж, Ерөнхийлөгчийн "экс хүргэн"-ийг нөхөн томиллоо.
1992 оноос хойш хамгийн удаанаар Засгийн газрыг тэргүүлсэн Л.Оюун-Эрдэнэ огцорсноос хойш МАН доторх үе хуваагдал, үзэл санаа, эрх мэдлийн төлөөх тэмцэлд Ерөнхийлөгчийн тал жилийн дараа бүрэн ялж буй нь энэ. Хамгийн их "үзээтэй" нь Х.Нямбаатар байлаа.
Улс төрийн намуудын бус, нэг намын зодоон ингэж хүчтэй өрнөсөн кэйс өмнөх жилүүдэд харьцангуй ховор. Н.Алтанхуягийн Засгийн газрыг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тал Ч.Сайханбилэгээр солихдоо хотын дарга Э.Бат-Үүлийн эрх мэдэл рүү ороогүй байдаг.
МАН-ын засаглалын нэг онцлог нь том тоо ярьдаг, иргэн Доржийн орлого хийгээд хөргөгчийг мартдаг явдал. Ингэж явахдаа дотоод төвшиндөө аль гайгүй сайн баланстай төрийн байгууллагуудад эрх мэдлээ шингээх гэж байдгаараа үздэг онцлогтой. МАН-ын засаглаж буй системүүдээс арай дөнгүүр нь Улаанбаатар хотын захиргаа байгаа.
Бие даасан төсөвтэй, улсын хэмжээний мега төслүүдтэйгээ зэрэгцсэн төслүүдтэй, бондын мөнгөө банканд хадгалаад, хүүгээр нь орон сууцны дэд төв угсарч яваа, 2.5 их наяд дансандаа байршуулсан хот МАН-ын эрх мэдэлтэй талын анхаарлыг татахаас ч аргагүй юм.
Засгийн газар нь арайхийж цалингаа тавьж байхад хот нь мөнгөтэй айлын хүүхэд шиг байнга л иштэй чихэр долоогоод явахаар булааж авах сэдэл хэнд ч төрнө өө.
Ингэхдээ их ойрын хүндээ өгч, эрүүн дороосоо засаглахыг илүүд үзнэ. Тэр нь, Ерөнхийлөгчийн экс хүргэн гэгдэх Б.Пүрэвдагва. Хотын иргэдийн саналаар НИТХ бүрдүүлж, эндээсээ Улаанбаатарыг удирдуулах ёстой тэг горимыг нэгэн цагт Х.Нямбаатар зөрчөөд, тэнд оччихож байв. Одоо тэр аргаар нь түүний ялалтаар бүрдүүлсэн НИТХ-ыг өшиглөөд, Ерөнхийлөгч хүнээ тавьчхаж байна.
Одоо Б.Пүрэвдагва хотыг удирдангуут өнөөх хууль, хяналтынхны шалгалтаас эс хамаарч, Туулын хурдны зам үргэлжлүүлэх эсэх дээсэн дөрөөн дээр буучхаж буй. Тоо баланс нь өөдрөг хот руу МАН-ын хүчтэй тал шургалан орох нь ээ. Зуны улс төрийнхний уулзалтууд ямар уур амьсгалтай болох, эдийн засаг намартаа хэрхэн эргэх, Н.Учрал ямар манлайлал үзүүлэх, Б.Пүрэвдагва зундаа үргэлжилдэг хотын ажлуудаа хэрхэн өрнүүлэх, үер усаа яаж гэтлэхээс намрын улс төр хамаарна.
Бүтэн жилийн дотор МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал үндсэндээ Ерөнхийлөгчийн хүмүүсээр дүүрсэн. Засгийн газар нь бүрэн түүний мэдэлд, парламент нь хоёр нам дамнасан бүтэц үүсгэн тэлэв. Одоо хот нэмэгдчихлээ. Саяхан л М.Энхболдыг улс төрөөс үдэж явсан МАН-ын залуус ингэж өөрсдөө нам, улстөрийн хүрээнээс "хөөгдөх" жим дээр ирцгээв. Зөрж орсон баг нь зунаа яаж давахаас их зүйл хамаарна. Одоо бол МАН дахь Ерөнхийлөгчийн тал бүрэн яллаа. Б.Пүрэвдагвын зун эхэллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hotiin darga soligdood l baidag ajil ni uragshlahgui yum
Туулын хурдны замаа гацаачихгүй байгаасай
Erh medliin tulaan l yvagdaj bn daa
Б.Пүрэвдагва яг юу хийж чадахыг нь харъя
МАН доторх зодоон улам хүчтэй болжээ
Erunhiilugchiin huch denduu tom bolj bn uu daa
Хотын мөнгөөр улс төр хийдэгээ болиосой
Хотын мөнгө рүү л бүгд улайраад байх юм даа
Нямбаатарыг ингэж хурдан сольчихно гэж бодсонгүй
MANAI uls tord bugd l neg taliin humuus bolj dee
Хотын төсөв их болохоор сонирхол татах нь аргагүй
Ulaanbaatariig l avchihval ih yum gartaa orno gej harj bn
Одоо түгжрэл буурах уу л хармаар байна
Yag ard tumnii amidral deer yu oorchlogdoh bol
Niitiin erh ashgaas iluu alban tushaal l yriad bh yum
Б.Пүрэвдагвын зун гэнэ ээ сонин гарчигтай юм
Энд нээх хүн хоорондын хэрүүл тэмцэл гэхээсээ, Үндсэн хуульт ёс, нутгийн өөрөө удирдах ёс зэргийн дээр нам зайдалж тогтолцооны гажуудал хүчээ авсаар байгааг хөндөх хэрэгтэй дээ сэтгүүлчид. Eр нь сонгууль ч хийх хэрэг алга. Иргэдийн сонголтыг нэг дарга гарч ирээд л өөрчлөөд байх юм бол сонгуулиар ч яахав
Нямбаатараар хотыг удирдуулахын тулд л иргэд МАН-д санал өгсөн. Гэтэл бидний саналыг ингээд өшиглөж хаяад хааны хүү орж ирээд суучих юм уу. Энэ улс ингэхэд ардчилсан улс юмуу хаант засагт улс юмуу. Нийслэлийн төлөөлөгч залуус арчаагүй юм бэ, салаавч өгөөчээ
Үнэн үнэн Нямбаатарын багийн төлөө иргэд МАН-д санал өгсөн. Одоо тэр саналууд үгүй болсон
Энэ ч цүнх баригчаа хийж байгаад л нураах нь тодорхой доо
Эзэн хаан Хүүк түм наслаг дээрээ ирлээ дээ бид чинь
Нам дотроо зодолдоод болоод байгаа гэж бодох хэрэггүй ард иргэдийн хараа сонсгол тэвчээр бий. Араас чинь өсөж өндийж байгаа олон залуус байна. Тэд удахгүй Эх орноо эвийлж Засаглана.
Б.Пүрэвдагва гэж хэн ч юм юу ч юм бүү мэд. Таних ч үгүй. Нийслэлийн иргэдтэй танилцмаар бол ажлаа л сайн хийж үз.
НЯМБААТАР АЖИЛСАГ ХУРДТАЙ САЙН АЖИЛСАН ДАХИЖ НЯМБААТАРШИГ АЖИЛЛАХ ХҮН ГАРАХ БОЛОВУУДАА ИХ САНАА ЗОВЖ БАЙНА. ИРГЭН НАДАД УЛС ТӨР ТҮЙ ХАМААГҮЙ ХОТЫГ ЦЭГЦЛЭХ ХҮН ХЭРЭГТЭЙ
ТОМ ЗУРАГАА ХАРААД АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЭД ИТГЭЛ ҮНЭМШИЛ НЬ ТӨРВӨЛ НЯМБААТАР ШУУД ШААДАГ БАЙСАН МОНГОЛД ИЙМ ХҮН ХОВОР ЯАГААД ГЭВЭЛ МАШ ИХ ХӨГЗӨРСӨН ТОГТОЛЦООГ ӨМ ЦӨМ ХУУЛААД ЯГ ИРГЭД АРД ТҮМНЭЭ БОДДОГ ФИЛОСОФ ХАРАГДДАГ . ЭНЭ ПҮРЭВДАГВА ХАРВААС НЯЛЦГАЙ ХАРАГДАЖ БН.