Top StoriesУлс төрийн халуун сэдэв

"МАН-ын зодоон түр зогссон нь Ерөнхийлөгчийн сонгуулиа бодсоных"

Анзаарвал, Отгонтэнгэр хайрхны тахилгаар МАН-ын хагарсан хэсгүүд бөөндөө очжээ. Хаваржин УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах асуудлаар хөшигний ард бүлтгэнүүлсэн Д.Амарбаясгалан, Э.Болормаа нар тахилгад очиж, Ерөнхийлөгч азарга сэтэрлэж тавих зан үйлийг харцгаалаа. Төрийн тэргүүн ч ойрын өдрүүдэд эв гавьтай байх талаар өөр зууртаа ярьж суудаг болсон гэлцэв.

Учир нь, МАН-ын рейтинг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүндийн судалгаа түүхэндээ байгаагүй доогуур гарч, С.Баяр тэргүүтэн нь "ангайж" гүйцсэн гэгдээд буй.

Эсрэгээрээ О.Цогтгэрэлийн тэргүүлсэн АН, Ерөнхийлөгчид нэр дэвшихээр яригдаж буй Н.Алтанхуягийн судалгаа дүүлсэн гэх. Ер нь Н.Алтанхуяг нэр хүндийн л капиталтай хүн. Тиймээс ч зориуд хэргийг нь шүүх дээр задалж, УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгоог зургаан жилээс дахин сунгалаа шүү дээ. Өнөөх нь эг маг гэж тоож орилсон ч үгүй.

Харин МАН-ынхан бол дотооддоо орилох зүй ёсны шаардлага үүсэв. Хэрэлдэж байсан талууд гэнэт азнаж, яриад эхэлбэл л МАН-ын нэр хүндэд улам муу нөлөө үзүүлээд буй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нараа гадагш хүчээр цөлөв. Эзгүйд нь ор нэр төдий л сонсгол явуулж, ерөнхийдөө тэдний талд бөмбөг тэслэхгүй гэдгээ МАН-ын ялсан тал харууллаа.

Хэчнээн хэрэлдэвч, хагаравч, үзэл санааны зөрчил үүсгэвч МАН бол нэгдмэл нам. Үүнд ер хууртаж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар тэд ухаан жолоогүй нэгдээд, намын нөхрөө ялуулахаар улайрцгаах өдөр ихээ хурдан ирнэ.

Үүнд бэлдэхийн тулд нам доторх өргөстэй амтай хэдээ гадагш цөлөөд, боловсноор хууль шүүхээр айлгахгүй гэдэг дээрээ тохирох процесс өрнөв. Намар өнөө хэдийнх нь уур ааш хөдлөхгүй шиг байхад их учир бий хэмээн У.Хүрэлсүхийн хүрээнийхэн тооцоолж, тал талдаа ая эврүүхэн байх болжээ. Учир нь, удаан хагарах тусам, цаг явахын хэрээр олон нийт зодооны гүнийг ойлгож, тэдний бурууг мэдчихээд байна.

Нөгөө хэд нь ч үнэндээ айцгаав, Х.Нямбаатар ухаандаа асар их мөнгө атгаж, эрх мэдэл хэрэгжүүлсэн хүн тул хуулийнхнаар баахан ухуулснаас "Гадагш явчхаад ир" гэдэг төрийн тэргүүний үгэнд орсон нь өлзийтэй болж байна. Наадмаас өмнө бас чиг хэдэн гишүүнээ түдгэлзүүлэхгүй шиг эвээ олоод, зодооноос эсэн мэнд гарах шаардлага Д.Амарбаясгаланд бодитоор тулгарлаа.

Н.Учрал намын даргын хувиар анх удаа УИХ-ын сонгуулиас өмнө өрнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг ахлах эсэхээ шийдэх цаг хугацааны ирэн дээгүүр гүйж байна. Парламентад 42 суудалтай сөрөг хүчин нь огцруулна гээд мэдэгдчихлээ. Тоглоом биш ээ. С.Бямбацогт нутаг нуга нэгтэй тул О.Цогтгэрэлтэй уулзаж, намрын чуулган хүртэл огцруулах агуулгыг түр унтуулах тохироо хийж гал намжаасан. Түр шүү дээ.

Хотын шинэхэн даргад ч Х.Нямбаатар шиг өөрөө ажлаа хийгээд, өөрийгөө сурталчлаад явчихдаг хүнээс ажил аваад, баахан "Зогсоов" тэмдэг тавьчихаж болохгүй байна. Хотод МАН ялагдах суурийг ийм жаахан залууд үүрүүлчхээд, энэ намынхан дуугүй харж сууна гэж үү. Н.Учрал, Б.Пүрэвдагва нар эдүгээ тэднийг улс төрийн өндөр сэнтийд өргөж тавьсан У.Хүрэлсүхээс бус олон нийтээс ивээл хүртэх хэрэгтэй болчхоод байна. Энэ тийм амархан ирчихгүй.

Тиймээс намар хүртэл МАН дотооддоо аль сайнаараа хичээж, хэрэлдэгч талууд Ерөнхийлөгчийн сонгууль дээр фокус хийх замаар эргэж уулзах жим замаа хайцгаахаар гаднаа чимээгүй болцгоов. Харин АН дотор бол ялалтын, ялах цуурайны дуу ойртож буй. Системийн намын өмнөөс тэдний захиалгаар л хүн дэвшүүлээгүй тохиолдолд ялах л тодорхой болов. МАН-ын захиалгад өртөхгүй хэдхэн дүр АН-д буй нь Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорлоо
Хорлоо

МУУСАЙН ЛАЛРУУД ТА НАР СОНГУУЛИАР ЛУЙВАР ХИЙДЭГГҮЙ Л ЮМ БОЛ ӨНГӨРСӨН.

Зочин
Зочин

Тэмүжин ч дээ.. Ярихаас цаашгүй хүн билээ. Ажил хийдэг, хэрэгжүүлдэг туршлагатай хүн биш. Эмнэлэг эрүүлжүүлэх 2-г нэгтгэх гэхчлэн өнөөгийн Монголын нөхцөл байдалд тохирохгүй хачин юмнууд санаачлаад тэр нь бүтээгүй, хэрэгжээгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оросооор эрүүлжүүлэхийг "медвытрезвитель" гэдэг болохоор Х.Тэмүүжин шууд утгаар нь ойлгоод эрүүлжүүлэхийг эмнэлэгт нэгтгэж хөглөө биз, ккк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарын бүлэглэл маш хурдан "түргэн" авч бгааг харахад тэд үнэхээр их нүгэл хийсэн учраас л Тэмүүжингээс чацга хав чиж бна даа !

Зочин
Зочин

Хүүк хогийн гар. Оюукыг зүгээр нэг ажил хариуцлага яриад огцруулсан бол байх л зүйл гэхсэн, их муухай юм хийсэн л дээ эд нар. Бохир улс төрөө гэр бүл үр хүүхэд рүү оруулдаг жишиг тогтоосон. Эби болон гудамжны золбин ноходтой нийлж тастаж хаясан. Залуус хэзээ ч энэ муу хөгшин архичинг уучилж чадахгүй байх

Зочин
Зочин

Хүнийг хүчээр хориод дараа нь нээх энэрэнгүй дүр гарган өршөөл үзүүлнэ, хүнийг байж суухын аргагүй болтол сошиалд дэвслүүлж, ажлыг нь булааж авсанаа дараа нь худлаа эвээ сахинаа гэж дүр үзүүлнэ. Үнэхээр хулхи муу хүн шүү энэ Хүрэлсүх

Зочин
Зочин

Түүхэн дэх хамгийн муу eрөнхийлөгч. Бүр Элбэгдоржоос ч муу юм их хийлээ. Архичин хурдан зайлж Монгол төрийн нуруу тэнийхсэн

Зочин
Зочин

Учрал бол Оюукын хүүхдийг сошиалд шидэж өгөх, их засгийн оюутнуудаа жагсаах, Нямбаагийн эсрэг баахан тролл ажиллуулах зэргийг хийсэн хүн. Хөзөр бол Оюукын атганд, хөзрөө хэзээ яаж гаргах нь харин тактик. Тэсээд л тэвчээд л байгаа болохоос тимон бандийг ажил байтугай хувийн ч амьдралгүй болгож чадна. Зандан, хүүк нарын бодь групээс авсан хэдэн сая долларыг ч гэрчтэй нь гаргаад ирж чадна

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Сүхээр төгсөх үнэн болой дахиж сэхэхгүй

Зочин
Зочин

Дарга нар тахилгад оролцох ямар хэрэг байна. Нүгэлээ даатгах гэж үү. Хийсэн нүгэл эргэж эзэн дээ ирдэг юм шүү.

Зочин
Зочин

Албан тушаал ярихын түрүүчийн сонгогдсон гишүүд юу хийхээ ч мэдэхгүй хэлгүй нэр зүүгээд байна ш дээ

Зочин
Зочин

Ардын намын хогийн нохойн бааснууд, бүгдээрээ үхэж далд ороосой!

Зочин
Зочин

АН-н гишүүд бол Оюун-Эрдэнэд баярлаж явах хэрэгтэй л дээ. Жeнко, Эрдэнэ, Хүүк нар АН-г намыг хуваагаад байхгүй болгох дөхөж байсаныг ОЭ л сөрөг хүчин хүчтэй байх ёстой гэж сонгуулийн тогтолцоог өөрчилж өгөн 42 суудалтай болох бололцоог өгсөн. Үгүй бол АН үсрээд л 20 орчим суудалтай эсвэл бүр тарчих байсан

Холбоотой мэдээ

Back to top button