Тойм, анализ

Н.Учралын холбогдсон 3.5 тэрбум Л.Оюун-Эрдэнийг огцруулсан 10 саяын бөгжнөөс 350 дахин их| хэрхэхийг У.Хүрэлсүх шийдэх цаг

Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга учир Н.Учралын талаар Төрийн ордонд шуудхан сөрөөд дуугарах нь АН, МАН гэлтгүй угаас "халуун". Л.Оюун-Эрдэнийн хүү найз бүсгүйдээ алмаазан бөгж, үнэтэй цүнх бэлэглэсэн кэйс дээр "Гэр бүлийнх нь асуудалд хүндэтгэлтэй ханд" гэж сэтгүүлчдэд дургүйцлээ илэрхийлэх улстөрчдийн байр суурь л хэсэгтээ явсан.

Л.Оюун-Эрдэнийн хүүгийн авсан алмаазан шигтгээтэй бөгж, цүнх 10 саяар яригдаж байсан бол эдүгээ Н.Учрал 3.5 тэрбумыг ХОМ дэх "Их засаг" олон улсын сургуулийнхаа салбарт төсвөөс өгөхийг завдсан гэх хардлагад унав. Зөрүү нь 350 дахин их, Н.Учралынх.

Тэгэхээр айж мэгдэхээс ч аргагүй юм. АТГ-ын үүдэнд өөрөө л харайлгаад очсоныг харахад Н.Учралын баг энэ кэйс дээр их адаггүй үймэлдэж, даргыг нь томилдог бүтэц дээр өөрөө очвол нөлөөлсөн хэрэг болно гэдэг энгийн логикийг ч мартахад хүрчээ.

Харин дөрвөн жил Засгийн газар тэргүүлж, намынхаа бүх хүчнүүдийг танхимдаа нэгтгээд хумьчихсан Л.Оюун-Эрдэнэ эхэндээ алмаазан бөгжний манаргаан дэгдэхэд тоогоогүй харагддаг. Айхтар вакумжсан, өөртөө итгэлтэй үе нь ч тэгж таарсан биз ээ. Гэвч түүний эхэндээ төдийлөн тоож үзээгүй 10 саяын асуудал эцэстээ Засгийн газрыг огцруулахад хүргэсэн.

Н.Учрал дээр нэг ялгаатай тал харагдаж байгаа нь, 3.5 тэрбумыг сэтгүүлчид яг Н.Учралын ээжийнх нь компани авахыг завдсаныг бүх нийтэд ил тод дата мэдээллээр гаргаж, УИХ-ын гишүүдийг хөөж давхисаар "нэг муу эксел файл" олж авсныг хэлүүлж чадаж байж, сэдэв болголоо. Анзаарсан уу, эхний өдөр ямар ч шүүмжлэлт орчингүй, зүгээр л "Их засаг кинг" сургууль гэж мэдээлээд өнгөрснийг.

Аа, харин Л.Оюун-Эрдэнийн хүүгийн "бөгжний хэрэг" төв талбайд "Огцроход амархан" жагсаал болтлоо өргөжсөн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийнх шиг нийгмийн сэдэв болгох өдөөлтийг ямар нэгэн хүчнээс, бүлэглэлээс, зориудаар мөнгөжүүлж, хөөсрүүлж хийсэнгүй, Н.Учралын кэйс дээр.

Мэдээж МАН дотор 30-ийн талынхан мөнөөх гайхал эксел файлыг улс төрчид бүгдээр нууж мэдэхээр байсныг сөрж гаргаж ирлээ. АН-ынхан ичихдээ ганц залууг л урагш түлхээд, гишүүд нь Н.Учралыг шүүмжлэхээс ихэнх нь эмээцгээлээ. МАН-ын 38-ынхан дотроо Н.Учралаа "голж" толгой сэгсэрсээр буй ч утаа тавингуут гарч ирэхээр залуу мөндлүүд биш ээ.

Сөөлжилж бичихэд, Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураахын өмнө УИХ-ын чуулганы танхимд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирэн "Засгийн газар харамсалтайгаар уналаа" гэх алдарт үгээ хэлээгүй бол гишүүд итгэл үзүүлчхээр хэмжээнд саналаа тоолчхоод байв. Ердөө тавхан минут үг хэлээд, Засгийн газрыг огцруулан, ЕТГ-ын даргаа танхимын тэргүүнээр томилсноор У.Хүрэлсүхийн ил "хаанчлал" эхэлсэн гэж болно.

Энэ бүх процесс дунд МАН доторх 1980 оныхноос торойтол нэг хүн "урвасан" нь Н.Учрал байлаа. Ердөө жил гаруйн өмнө өрнөсөн процесс дунд тэр яг ингэж торойтол хурдалсаар эдүгээ намын дарга, Ерөнхий сайд болсон. Хувь заяа түүнийг тохуурхав уу гэлтэйгээр Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бөгжний үнийг 350 дахин нугалсан дүнд холбоод шидээтхэв.

Одоо сөрөг хүчин асар сайн бол энэ сэдэв өөрөө л нийгмийг түймэрдэх юм. Гэвчиг Н.Учралыг огцруулахаар өнгөрсөн хавар 42-уулаа гарын үсгээ зурлаа гэгдсэн АН-ынхан нэг нэгээрээ сугалуулсаар эдүгээ 20 орчимд л очсон гэгдэж буй. Ийм нөхцөлд тэд нийгэмд сэдэв, мэтгэлцээн үүсгэж биш, нэгэнт өндрөө авсан сэдвийг ичсэндээ жаахан дагаж цогих төдий л дороо эргэцэх нигууртай. Харин сөрөг хүчний үүргийг өчигдрийн байдлаар МАН-ын 30 доторх хэдхэн гишүүн л хийв. Гэхдээ тэд ч бас айхтар нөлөөлөл үзүүлэхгүй юм.

Ганцхан хүн бий. Тэр нь Ерөнхийлөгч. Яг л Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн, санал хураахын өмнө хуралдааны танхимд өөрөө ороод ирсэн шигээ Н.Учрал дээр тэгж хөдөлбөл Засгийн газар огцрох хэмжээнд асуудал явчхаар.

Нэг ёсондоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүсэх аваас Н.Учралыг яг Л.Оюун-Эрдэнэ шиг парламент нь итгэл үзүүлэх, эсэх нөхцөл рүү шахачхаж болох. Эс бөгөөс гишүүдэд тараагдсан эксел файл алдаатай байсан гэж үзэн, хэдэн төрийн албан хаагч халаад л улс төрийн энэ хүч урагшаа энерцээрээ явчихна.

"Яадаг ч байсан тэтгэвэр нэмнэ" гэх ганцхан өөрийгөө өмөөрдөг үгийг Н.Учрал ээжийнхээ сургуульд өгөхийг завдсан 3.5 тэрбумын агуулга дээр хэлээд байж болохгүй. Энэ хэрэг явдал яаж өрнөлөө ч бид "нэг тийм явуургүй" л Ерөнхий сайдтай болсноо харин сайтар ойлгож авцгаах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

350 дахин их мөнгө төсвөөс ээжийнхээ сургууль руу шахах гэж байхад юун тэтгэвэр нэмнэ гэж яриад сэдэв бариад байгаа юм бэ?

Зочин
Зочин

МУИС, МУИС л гээд байсан. Энэ их сургууль чинь дунд сургууль болчихсон юм байна лээ ш дээ. Байгалийн ухааны сургууль руу нь яваад орсон. Манай хүүхдийн дунд сургуулийн физикийн багш нь захирал нь гээд сууж байх юм. Математикийн хичээл гэсэн чинь дунд сургуулийнх нь математикийн багш нь математикийн тэнхимийн багш гээд байж байх юм. Энх-Амгалан сайд аа, энэ их сургуулиа анхаараач ээ. Дунд сургууль болчихсон юм билээ шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

2016 онд ч билүү байгалийн ухааны хичээлийн цагийг бууруулаад нийгмийн ухааныг нэмчихсэн. Онийг нь тодорхой санахгүй бна. Л.Гантөмөргуай л боловсролын сайд бсан даа.

Зочин
Зочин

3.5 тэрбум төсвийн мөнгийг "Их засаг"-таа өгөх гэж байсныг нь сэтгүүлчид ил гаргаагүй бол чимээгүй өнгөрөх байж дээ.

Зочин
Зочин

Төсвийн мөнгөөр хүүхдүүддээ бөгж авч өгнө, ээжийнхээ сургуулийг санхүүжүүлнэ... Ард иргэд нь ядарч байхад эд нар тансаглаж ханахгүй юм аа.

Зочин
Зочин

Нэг муу эксел файл гээд байгаа юм дээр нь хамаг завшиж байсан мөнгө нь гарч ирээ биз дээ. Одоо төрийн албан хаагчдадаа бурууг өгөөд өөрөө үлдэх санаатай.

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ нь 10 саяас болоод огцорсон юм бол 3.5 тэрбумын хэрэгт холбогдсон Учрал одоо шууд огцрох ёстой биз дээ?

Зочин
Зочин

"Яадаг ч байсан тэтгэвэр нэмнэ" гэж иргэдийн ам таглах гэж зангидахаа болио. Ээжийнхээ сургуулийн 3.5 тэрбумыг эхлээд тайлбарла.

Зочин
Зочин

Оюун-Эрдэнийг унагасан сценари дахиад давтагдаж байна. МАН дотроо бие биенээ замаас нь зайлуулах гээд барьцаалаад эхэллээ.

Зочин
Зочин

Н.Учрал угаасаа л урваж шарваж гарч ирсэн хүн. Одоо өөрийнх нь тарьсан гай өөр дээр нь ирж байна даа.

Зочин
Зочин

Төрийн ордонд байгаа улстөрчид чинь бүгд айдастай болчихож. Нэг нэгнийхээ хэргийг мэдэж байгаа болохоор хэн нь ч чанга дуугарч чадахгүй байна.

Зочин
Зочин

Ээжийнх нь сургууль, гэр бүлийнх нь бизнес рүү төсвийн мөнгө урсаж байгаа нь ашиг сонирхлын асар том зөрчил шүү дээ!

Зочин
Зочин

Хүрэлсүх хулгайч оролцож байж огцордог засаг уу...тэр хулгайч юу юм хаан уу заан уу...Хулгай хийсэн л бол огцрох ёстой

Зочин
Зочин

Огцруул

Зочин
Зочин

ЗА ӨНӨӨХ УХНААГИЙН ЯЛДАМХАН ТАНХИЛХАН ХҮРЭЛСҮХ ИХ ХУРЛЫН ТАНХИМД ХОЁУЛАНТАЙ НЬ ХӨТӨЛЦӨЖ ОРЖ ИРЭЭД ГУРВУУЛАА ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНДАА ШОРОНДОО ГУРВУУДАА ЯВЦГАА ЗАЙЛЦГАА ХҮҮРНҮҮД СОЛИОТНУУД МӨНГӨНИЙ ДОНГУУД

Зочин
Зочин

Засгийн газраа тогтвортрй ажиллуулмаар бна.

Зочин
Зочин

Мядагбадам та асуудлаа сайн нягталж байж бичвэл дээргүй юу.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нягтлаад байх юм юу байна иргэд тэнэг биш долдой минь

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин иргэд бид тэнэг биш. Чам шиг долдойг ялгахтайгаа

Данхын угжны шаамий хүүхэн
Данхын угжны шаамий хүүхэн
Reply to  Зочин

Данхын угжны хүүхэн шаамий Мядгаа иймхэн зэргийн юм бичиж эзэндээ үнэнч гэдгээ харуулж байгаамаа ????????????

Зочин
Зочин

Чи учралын боовыг хөхдөг банди нь юм уу

Зочин
Зочин

Л.Оюун-Эрдэнийн 10 саяын бөгж Засгийн газрыг унагаж байхад, Н.Учралын 3.5 тэрбум гэр бүлийнхээ сургуульд өгөх гэж байхад чимээгүй өнгөрнө гэж байхгүй шүү.

Зочин
Зочин

Н.Учрал өөрөө АТГ дээр гүйж очоод байгаа нь бүр инээдтэй. Даргыг нь томилдог газар дээрээ очихоор ямар шалгалт болох юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөрөө ил тод шалгуулахаар очиж бас болохгүй юу . Очихгүй бол чи бас юу гэж гүтгэх бол муу тролл. Чамд яавал таалагдахаар байна?

Гоод
Гоод
Reply to  Зочин

Чи жаахан тэнэг үү.Бага засаг сургууль төгссөн юм уу.

Зочин
Зочин

МАН доторх эрх мэдлийн тэмцэл нь арай л хэтэрч байна аа. Төсвийн мөнгийг хувийн сургууль руугаа урсгахаа болиоч.

Зочин
Зочин

Хүрэлсүх Ерөнхийлөгч дахиад л орж ирээд Засгийн газрыг нь огцруулах уу, эсвэл өөрийнх нь хүн болохоор өмгөөлөөд өнгөрөх үү? Харж л байя.

Зочин
Зочин

Сөрөг хүчин нь мөнгөөр чимээгүй болчихсон, одоо энэ улсад хэн ард түмний талд дуугарах юм бэ.

Зочин
Зочин

surteishd!! danh bol ene ulsad ih gai avchirsan l###r shvv

зочин
зочин

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ СУМЬЯАБААТАР ДАРГАА!!! ТА БГД-ИЙНХЭЭ 32-Р ХОРООНЫ 12, 13-Р БАЙРНЫ ДУНД БАЙДАГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ИРЭЭД НЭГ ХАРААЧ. ЗҮРХ ШИМШИРМЭЭР БОЛЖЭЭ. ХЭДЭН САРЫН ТУРШ ШҮҮ. ЯГ Л АГААРААС БӨМБӨГДӨӨД ХАЯЧИХСАН ШИГ. ТЭНД ТОГЛООМ ГЭХЭЭР ЗҮЙЛ Ч БАРАГ АЛГА. ХАЖУУД НЬ БАЙГАА МОД ЗҮЛГЭЭ ЗУН НАМРЫН ТУРШ АРЧИЛСАНГҮЙ. СӨӨГ, ЗҮЛЭГ НТРЭЭ ТЭГШИЛСЭНГҮЙ,ЗЭРЛЭГ НЬ БАРАГ МОДНООСОО ӨНДӨР УРГААД, СҮҮДРЭВЧИНД НЬ ХЭДЭН АРХИЧИД СУУЖ ХАРАГДАХЫН. АРЧААГҮЙ2 ГЭХЭД АРАЙ2 БНА ШҮҮ.

Зочин
Зочин

Энэ Мядагбадам аргагүй л ДАНХ-ын сэтгүүлч юм даа хөөрхий ... Хөдөө царайлчаад бас мөнгөний үнэр авчихсан явж байдаг

Иргэн
Иргэн

Төсвийн мөнгө хулгайлдаг Ням-Осор гэдэг Хөдөлмөрийн баатар хулгайчтай болж байгаа юмаа даа янз нь

Гоод
Гоод
Reply to  Иргэн

Сүүлийн үеийн Хөдөлмөрийн баатрууд ер нь онигоо.Хулгайч бол энүүхэнд.Илон Маскд оны тэргүүн ч байхгүй шүү дээ.Учрал,Цогтгэрэлд Улсын баатар өгмөөр байна.

Irgen
Irgen

Aavaa.eejee boddog aihtar huu uom bn.Bas hugshin nastai gd bga shuu.Hugshin uom bol nas nambandaa baigaasai.Munge huugeed.huuhdees tulber gj daaj davshgui ih munge.ulsaas terbumaar n .MGLiin turd es zui daanch bhgui uom.Melzeed.hudlaa yrih n bur muuhai.Duraaraa ashig sonirholiin zurchiltei hugshin saidaas salahgui bga n eeree iim bolhoor toohgui bn.Delversaihan.J.Enhbayr.Damdinnym maluudaa zailuylaach

Зочин
Зочин

Uchraliig ankh es bolohod ni l hud gar shuu gej helj baisan batlaad ogloo hahaha

Зочин
Зочин

Дээд боловсролоо өөд татаа. Гадаадад сурч, ажиллаж бгаа хүмүүсээ урьж авч ирээ. Цалин, ипотёк амлаад.

Зочин
Зочин

Боловсролоо бодоогоор дэмжихгүй бол болохгшй шүү. Уг нь Энхамгалан сайд зөв юм хийж бгаа шүү.

Зочин
Зочин

2017 онд билүү дээ Гантөмрийн засгийн газар байгалийн ухааны хичээлийг цагийг багасгаад, нийгмийн ухааны цагийг нэмсэн. Их гайхаж билээ.

Зочин
Зочин

за ямартаа ч Учрал огцрох хэрэгтэй

Зочин
Зочин

Боловсролоо өөд татах гэхээр л АН гарч ирээд самраад байх юмаа. 10 гаран жилийн өмнө АН боловсролыг чинь самарсан шүү. Оюук цэгцлэх гээгүй. Эсрэгээрээ бүх салбар унагаж орхисон. АН хараад л сууж бсан.

Зочин
Зочин

Арай гэж нэг хүүхдүүдийн боловсролд анхаардаг сайдтай болж бхад.

Зочин
Зочин

Боловсролыг чухалчлах ётой. Чаддаг нь дээшээ гарч ажиллана. Ямарч чадваргүй хүмүүс хулгай л хийнэ. Гадаадаас өнлөр боловсролтой хүмүүсээ өндөр цалин, нийгмийн хамгааллын асуудлаар нь дэмжээд дуудаж төрийн албанд оруулаа. Төрийн албанд адистатчилал явуул.

Зочин
Зочин

Оюун эрдэнэ гавяа байгуулсан хүн үү. Бүтэн 5 жил ганц станц, шатахууны сав ч бариагүй.

Зочин
Зочин

Учрал 3,5 тэр бумын асуудал үнэн бол огцрох нь зөв өө. Уг нь залуу хүн Оюун- Эрдэнэ Е. сайд байхад цахимжуулах ажил дээр О.Э - ийн кабенитэд хамтран зүтгэчихээд сайн ажиллаж байсан О. Э - д, мөн Нямбаатарыг сайн ажилласаар байхад өөрчилж хүн чанараа, ёс жудаг тун тааруугаа харуулсан. Нямбаатарыг арай л хэлмэгдүүлсэн.
Залуу хүн дохиур дор ёс жудаггүй зан гаргаж, Албан тушаалд санаархах тун тусгүй хэрэг.

Muugii
Muugii

Yamar 1 asuudal bsan bolood file oldoj bna shd. Yamar shuum yavsiin yagaad tusuvt suulgah gej oroldsiin todruulj shalgah heregtei. Harin horolmaataad albaar zohion baiguulsan bol eruugiin hereg shuu!!! Gehdee l Tugjil hol yavahgui dee…. Uls turd yavah hugatsaa ni udahgui duusah hun….

Зочин
Зочин

битий шаагаад бай алаа, Хүүгээс нь өөр найдах хүн бхгүй

Зочин
Зочин

ogtsrooch

Зочин
Зочин

Томрох тусам өлсдөг хорвоо буюу баяжих тусам өлөн болоод их ихээр нь төрөөс иддэг байна

Гоод
Гоод

Хүрэлсүх ерөнхийлөгчөө та ард түмнээ хайрлаж хамгаалсангүй,МАН-ын авилгач,хулгайч,луйварчдын гарын шүүс болголоо.Ард түмнээсээ урвасан хүнийг цаг хугацаа гэсгээдэг жамтай.

Зочин
Зочин

Учрал огцор далд ор

Холбоотой мэдээ

Back to top button