НИЙГЭМНийгэм мэдээ

Иргэдийг айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн хэргийг илрүүлжээ

Амралтын газарт амарч байсан иргэдийг айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдсэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 24-ний 02:00 цагт СХД-ийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт үл таних залуус бусдыг хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг үл таних 20 настай иргэн М нь бусадтай бүлэглэн зодож, хутгаар айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдэн хэргийн газраас зугтсан байна. Хэрэгт холбогдсон этгээдүүдийг шуурхай олж, баривчилжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button