Нийгмийн

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг /Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж , 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь зүйл ангид зааснаар зүйлчилснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Улмаар шүүгдэгч Л.Пүрэвбаатараас 8,830,443 төгрөгийг гаргуулж хохирогч тал УБТЗ-ХХН-т олгох мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2,688,000 төгрөгийг мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтад тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 28, 2020 16:04

нэг иймэрхүү

Зочин
Зочин
5 сар 28, 2020 21:03

Хннн . Энэ шүүх арай юмаа. Хэлэх ч үг �##�га

Zocvhin
Zocvhin
5 сар 29, 2020 11:53

yuch gemeer yum be dee.helehch ug alga.

Холбоотой мэдээ

Back to top button