ФОТО: УИД-ийн түрээслэгчид бараагаа тоолохоор хоёр дахь өдрөө дугаарлан зогсож байна

Өнгөрсөн амралтын өдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр УИД-ийн 5, 6, 7 дугаар давхар гал гарч, үлэмж их хохирол учирсан билээ. Золоор галын улмаас хүний амь эрстээгүй юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн нэгдүгээр давхрын түрээслэгчдээс эхлэн тасаг тасгаар нь хэсэгчлэн, тооллогын багийнхныг бүртгэн оруулж байна. Түрээслэгч этгээд өөрийн 2-3 кассчин, ажилчны хамт орж буй ба ямар нэг цүнх, хайрцаггүй орж, гарахдаа юу ч авахгүй байгаа аж. Түрээслэгчид хэлэхдээ ихэнх нь даатгалтай, гэвч байдал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна гэж хариулсан бөгөөд ажилчдын хувьд тооллого хийхэд хяналтын үүрэг гүйцэтгэнэ гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар УИД-ийн баруун талын авто замыг хааж, түрээслэгчид лангуун дээрх бараагаа авч эхэлсэн байна. Түрээслэгчид бараагаа авч дуустал замыг хаасан хэвээр байх ба хамгийн доод давхраас эхэлсэн бараа авалт хоёрдугаар давхарт үргэлжилж байгаа аж.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.