Нийгмийн
Үс засуулбал эд мал арвидна

2020.7.4/ БЯМБА ГАРАГ/ БИЛГИЙН ТООЛЛЫН: 14
ЗУНЫ ДУНД ХАР МОРИН САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР
- Аргын тооллын: 2020.7.4, Бямба гараг
- Наран ургах шингэх: 4.59-20.54
- Үс засуулбал: Эд мал арвидна
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.