Үс засуулвал өнгө зүс доройтно
БИЛГИЙН ТООЛЛЫН 17
2020.07.07 / МЯГМАР ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРИН САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 05.02-20.53
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 7 сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 17, Булаагч одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.