
Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадам “XIII зуун” цогцолборт урианхай, буриад сурын харваагаар эхлэв.
Өнөөдөр /2020.07.10/ болсон урианхай сурын харваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, спортын мастер Эрхэмбаярын Хосбаяр түрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, үндэсний сурын спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60 онон түрүүлж, улсын мэргэн боллоо.
Эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 64 сумаас 59 онон түрүүлэв.
Спортын мастер Б.Жалбаагийн шавь тэрбээр 2016 онд улсын наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн юм. Ийнхүү үндэсний сур, буриад сурын улсын мэргэн боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багшдаа баяр хүргье.Мундаг шүү