“Цэцэрлэг, сургуулийг ямар хэлбэрээр ажиллуулахыг маргаашийн ЗГ-ын хуралдаан шийднэ”

Өнөөдөр /2020.07.28/ УОК-ын ээлжит хуралдаан 14.00 цагт боллоо. Үүгээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэрхэх тэргүүтэй асуудлыг хэлэлцсэн юм.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн:
“Хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай ажлыг олон талаас нь судалж буй. Ямар хувилбараар, ямар үе шаттайгаар нээх вэ гэхчлэн. Цэцэрлэг, сургууль, их дээд сургууль тус бүр өөр өөрсдийн онцлогтой. Тиймд тус тусад нь судлаад, холбогдох саналаа саяны хуралдаанд танилцуулсан.Судалгааг яам дангаараа хийхгүй байгаа.
Иймд маргаашийн Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх болох ямар хэлбэрээр эхлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Манай яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр тусад нь хэвлэлийн бага хурал зарлана” гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.