НИЙГЭМ
Налайхын замыг ӨНӨӨДРӨӨС хэсэгчлэн хаалаа
Налайхын автозамыг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 25-н хүртэл хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, замын цагдаагийн буюу Олимпын гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа аж.
Дэлхийн олон улсад гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд карантилагдаад ажлын талбар дээр гарч эхэлж буй юм байна.
Үүнтэй холбоотойгоор Налайхын 20,9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх аж.
Ингэхдээ Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаахыг албаныхан мэдээллээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.