А.Амбасэлмаа: “Алтай” зочид буудалд тусгаарлагдсан 20 гаруй иргэнээс халдвар илэрсэн нь үнэн

Иргэдийг тусгаарлаж буй “Алтай” зочид буудлаас 29 тохиолдол илрээд байгаа билээ. Тус буудалд тусгаарлагдаж буй, жирэмсэн иргэн манай сайтад ярилцлага өгснийг бид өнөө өглөө нийтэлсэн.
Эл ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
ЭМЯ, УОК “Алтай” зочид буудалд тусгаарлагдсан иргэдээс олон тохиолдол илэрснийг хэлэлгүй, нуусаар өдий хүрээд байсан юм.
“Алтай” зочид буудалд халдвар тархсан, голомт үүссэн байж болзошгүй гэж зарим иргэн таамаглаж буй.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Алтай” зочид буудалд тусгаарласан 20 гаруй иргэнээс халдвар илэрсэн. Батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлуудыг тэнд тусгаарласан юм. Тусгаарлахдаа хүмүүсийг нэг, нэгээр нь тусгаарласан. Тусгай үүргийн онгоцоор гадаадаас иргэдийг авчирж эхэлснээс авхуулаад “Алтай” зочид буудлыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байгаа” гэлээ.
“Алтай” зочид буудалд тусгаарлаж буй иргэн манай өгсөн ярилцлагадаа “Энд иргэдийг нэг өрөөнд хоёр, хоёроор нь тусгаарлаж байгаа. Би таван удаа шинжилгээ өгсөн, 16 хонож байна” гэсэн. Эндээс харахад “Нэг өрөөнд нэг иргэнийг тусгаарлаж байгаа” гэсэн А.Амбасэлмаа даргын үг зөрлөө.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.