
Цар тахлаас шалтгаалсан олон хоногийн хөл хорионоос улбаалж Монгол орны эдийн засаг хэдийн элгээрээ мөлхөөд эхэлжээ. Үүний нотолгоо нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс эхнээсээ үйл ажиллагаагаа түр зогсоож, зарим нь татан буугдахад хүрээд байна. Бид Байгаль орчны зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа зэрэг байгаль орчинтой холбоотой бүхий л асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын захирлаар ажилладаг Э.Идэртэй цахимаар холбогдож ярилцлаа.
Түүний хувьд өнгөрөгч нэг жилийн хугацаанд коронавирусийн үеийн санхүүгийн хямралтай тэмцсээр эрхгүй ажлын байраа алдахад хүрчээ.
-Юуны өмнө ярилцлагын санал хүлээж авсанд тань баярлалаа. Танай компанийн хувьд байгаль орчинтой холбоотой бүхий л асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэсэн шүү дээ. Үйл ажиллагааныхаа тухай манай уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжихэд байгаль орчинтой холбоотой асуудал хөндөгддөг.
- Уул уурхай
- Үйлдвэр, хөдөө аж ахуй
- Дэд бүтэц
- Үйлчилгээ
гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН байгуулгуудад байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг жижиг дунд бизнесүүдийн нэг юм. Дээр дурдсан төслүүд ихэвчлэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай байдаг.
-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, УУЛ УУРХАЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУМИГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА Ч ДАВХАР ХУМИГДСАН-

-Тухайн бизнес нь хэр эрэлттэй вэ?
-Ихэнхи төслүүд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай учраас нэг талаараа эрэлттэй гэж хэлж болно. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас хамаарч бүтээн байгуулалт, барилга байгууламж, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд, уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа доголдсоноос хамаарч эрэлт нь буурсан.
-Цар тахлаас өмнө болон дараах өөрчлөлт танай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөв?
-2020 оны хоёрдугаар сараас хойш үйл ажиллагааны цар хүрээ мэдэгдэхүйц багасаж эхэлсэн нь олон бизнес эрхлэгчдэд мэдэгдсэн болов уу. Хуучин хамтарч ажиллаж байсан компаниудаас өөр шинэ үйлчлүүлэгчгүй болсон.
Яагаад гэхээр цар тахлаас үүдэн бусад бизнесүүдийн үйл ажиллагаа ихээхэн хумигдлаа шүү дээ. Бүтээн байгуулалт, уул уурхай, үйлдвэрлэлийн төслүүдийн үйл ажиллагаа хумигдсантай холбоотойгоор бидний үйл ажиллагаа ч давхар хумигдсан.
-АШИГТАЙ АЖИЛЛАДАГ БИЗНЕС БАЙСАН БОЛ ЯДАЖ ӨӨРИЙН ГЭСЭН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЧИХСОН БАЙГАА-
-Уул уурхайн хувьд ээлж солигдохгүй ч, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа шүү дээ?
-Уул уурхайн хувьд олзворлож байгаа байгалийн баялагаасаа хамаараад өөр өөр л дөө. Жишээ нь, бид хамгийн сүүлд Цагаан тугалга, мөнгөний ордын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байгаль орчны төлөв байдлын суурь судалгааны ажлаар очиход тухайн уурхайд ч бас цар тахлаас үүдэлтэй хямрал нүүрлэсэн нь ажиглагдсан.
Хил гааль хаалттай тул тухайн уурхайд ашигладаг зарим бодис, техник хэрэгсэл, сэлбэг материалийн хомсдол үүссэн бөгөөд энэ байдлаас үүдэн ажилчдаа цомхотгоход хүрсэн тухайгаа илэрхийлж байв. 80 орчим хүний ажлын байрыг 30 орчим хүртэл бууруулсан нь бусад бизнес битгий хэл, уул уурхайн бизнест хүртэл хүнд тусч байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр цар тахал Монголын ихэнх бизнесүүдэд ямарваа нэгэн байдлаар сөрөг нөлөөлөл үзүүлсэн л гэж бодож байна.
-Тэгэхээр хамтарч ажилладаг байгууллагууд хямарсан учир танайх дагаад хүнд байдалд орсон гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Захиалагч байхгүй бол бид ажилгүй л гэсэн үг юм. Цар тахал, хөл хорионы үед хөрөнгө оруулалт хийж аливаа төслийг хөдөлгөнө гэдэг нь маш том эрсдэл байх. Тийм учраас бүтээн байгуулалт, үйлдвэр үйлчилгээ, уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааны эрчим саарсан. Энэ бууралт бусад аж ахуй нэгжүүд буюу бидэн шиг хамтран ажилладаг байгууллагуудад давхар хүндрэл болж байгаа юм. Нэгнээсээ шууд хамааралтай гэсэн үг.
-Урьд нь ийм хүндрэлтэй нүүр тулж байв уу?
-Тийм ээ. Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд энэ мэт хүндрэл бишгүй л тохиолддог. Үндсэндээ тэсэж үлдэхийн төлөөх тэмцэл хийсээр л яваа олон жижиг ААН-ийн л нэг төлөөлөл юм. Дэлхийн зарим улс орнуудад жилийн борлуулалтын орлого нь тодорхой хувьд буюу /жишээ нь: 500.000.000/ давдаггүй аж ахуй нэгжүүдээс татварыг маш бага хувиар тооцож зарим нь бүр огт татвар авахгүй байх бодлогоор дэмждэг юм билээ.
Манай улсын хувьд ХАОАТ, НӨАТ, НДШ гэх мэт олон татварыг жижиг том гэлтгүй бүх ААН-үүд төлсөөр ирсэн. Гэтэл бидний авч байгаа хүнс, бараа, машин унаа, хэрэглэж буй техник хэрэгсэл ажлын байр бүгд л татвар шингэсэн үнээр бидэнд худалдаалагддаг. Магадгүй бид 10 хувиа улирал болгон авах нь зөв гэж боддог. Аливаа бүх зүйлийг төрийн буруу гэж хэлэх гээд байгаа юм биш шүү.
Бизнес эрхлэгчдэд хуулийн таатай орчин, татварын уян хатан систем, ажиллах орчин нөхцлийг нь бүрдүүлж, бодлогоор дэмжиж ажиллахыг л хүсээд байгаа юм. Түүнээс биш хэн нэгнээс болж үүд хаалгаа барилаа гэж дэвэн дэлхийгээр зарлах нь утгагүй зүйл л дээ. Дахин хэлье жижиг том ААН гэлтгүй ганц л зүйлийг хүсэж байгаа зөвхөн хуулийн таатай орчин нөхцөл, татварын уян хатан бодлого л ус агаар мэт хэрэгтэй байна. Иргэн баян бол улс баян гэж ярьдаг шүү дээ.
-Танай компанийн хувьд хэр ашигтай ажилладаг байв?
-Манайх 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг нь бол ашигтай ажилладаг бизнесийн хувьд хангалттай өөрийн гэсэн ажлын байртай болчихсон байх хугацаа өнгөрсөн байгаа биз /инээв/. Яахав байгаль орчны асуудлыг саяханаас л иргэн, аж ахуй нэгжүүд маань ойлгож эхлээд байх шиг байна.
Аливаа сан, олон улсын байгууллага, хөнгөлттэй зээл гэх мэт зүйлд хамрагдахад зайлшгүй байгаль орчны мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, төлөв байдлын тайлан шаарддаг. Гэхдээ ашигтай ажилладаг гэж хэлэхэд бол хэцүү. Бид ашиг бодоод захиалагч нартаа тэнгэрт тулсан үнийн санал тавиад байж болохгүй биздээ /инээв/. Тэгэхээр ашигтай сарууд байдаг ч, алдагдалтай сарууд ч мөн байдаг юм шүү.
-ТӨР ЗАСГААС Л ХАМААРЧ СЭХЭХ, СӨХРӨХ НЬ ШИЙДЭГДЭНЭ-

-2005 онд компаниа байгуулсан гэхээр, сургуулиа төгсөөд л мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн гэсэн үг юм байна тийм үү?
-2005 онд их сургуульд ороход аав маань энэ компанийг байгуулж байсан юм. Хугацааны хувьд удсан ч, том аж ахуй нэгж болоход энэ төрлийн бизнесийн хувьд хүндрэлтэй л дээ. Дан ганц байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлээд том аж ахуй нэгж болох нь манай улсын одоогийн нөхцөл байдалд хэцүү л дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд иргэдийн байгаль орчны анхан шатны мэдлэг боловсрол харьцангуй сайжирсан гэж харж байна. Тиймээс энэ бизнес цаашдаа хөгжих нь дамжиггүй.
-Танай компанитай ижил төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд хэр олон бэ?
-Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 60 хүрэхгүй компани байдаг. Бүртгэлтэй бол 100 орчим компани байдаг юм билээ. Бизнес эрхлэгчид саяхнаас байгаль орчны асуудлыг ойлгодог болоод байна. Түүнээс биш байгаль орчны асуудлыг ердөөсөө тоож хөнддөггүй байсан л даа. Одоо бол хуулиараа дээр дурдсан үндсэн дөрвөн төрлийн төслүүд таван жил тутамд нэг удаа нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаа учир байгаль орчны тухай ойлголт нь нэмэгдэж байгаа.
-Ер нь анхдагчуудын нэг гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Тухайн үед компаниа байгуулж байхад 10 хүрэхгүй л компани байсан.
-Тэгэхээр анхдагч, олон жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн гэдэг утгаар хэдийн байнгын үйлчлүүлэгчидтэй болсон байх?
-Тийм ээ. Ер нь дажгүй шүү. Манай компанитай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын холбоо байдаг юм. Тухайн холбоонд анхлан оролцож, бүтээн байгуулалцаж явсан аж ахуй нэгжүүдийн л нэг.
-Танайхтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ. Холбоотой байдаг байх?
-Байгууллагуудын хоорондоо харилцдаг сошиал группүүд байдаг л даа. Түүнээс харахад тийм ч сайнгүй л харагдаж байна. Ямар хэрэг байх вэ дээ ажил нам зогссон. Дээр нь бидний ажилладаг салбар өөрөө ашиг, орлого их олдоггүй бараг эрдэм шинжилгээний байгууллага шахуу л юм шүү дээ. Жижиг дунд бизнэс эрхлэгчид бид Төр засгаас л хамаарч сэхэх, сөхрөх нь шийдэгдэх гээд байгаа юм л даа.
-Нууц биш бол танай компанийн хувьд ажилчдын дундаж цалин хэд байсан бэ?
-Хамгийн бага цалин авдаг нь 500.000 төгрөг. Ажлын гүйцэтгэлээс шалтгаалж янз бүр авна л даа. Дундаж нь 800.000 төгрөгөөр цалинждаг.
-Офисоо түрээслэдэг байсан гэсэн шүү дээ. Сард хэдэн төгрөгийг түрээсд төлдөг байв?
-800.000 орчим төгрөг төлдөг.
-“Цар тахлын үед аж ахуй нэгжүүдэд түрээсийн уян хатан үйлчилгээг үзүүлье” гээд уриалаад байгаа шүү дээ?
-Манай түрээслүүлэгч байгууллагын хувьд гуравдугаар сарын төлбөрөөс тодорхой хэмжээнд хөнгөлөлт олгосон. Бидний хувьд хэд хэдэн удаа санал хүсэлт тавьсан л даа. “Түрээсийн төлбөрөө буулгаж болох уу” гэх мэт. Тэгэхэд түрээслэгч талаас “Засгийн газар болон УОК-оос чиглэл ирээгүй учраас ямарваа нэгэн арга хэмжээ авч чадахгүй байна” гэж хэлсэн. Энэ нь түрээслүүлэгчийн буруу биш шүү дээ. Үнэхээр ямар нэгэн чиглэл өгөөгүй учир өөр яах билээ дээ.
-КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН ГАРААД, ЖИГДЭРТЭЛ ЗУРГААН САРЫН ЗАЙ БАЙГАА ГЭЖ ХАРЖ БАЙНА-
-Байраа хэдэн жил түрээслэж байгаа вэ?
-Энэ байгууллагатайгаа гурван гаруй жил хамтарч ажиллаж байна. Дотор нь нэг удаа нүүсэн. Ерөнхийдөө 600.000-800.000 төгрөг төлдөг байсан.
-Цуглаж ажиллаагүй үеийн урсгал зардлаа хэрхэн шийдэв?
-Тухайн зардал нь түрээсэндээ шингээд тогтмол зардлаар гарч байсан л даа. Очсон, очоогүй хамаагүй л гардаг гэсэн.
-Цар тахлын хямралын дараа ямарваа байгууллагын үйл ажиллагаа сэргэхэд тодорхой хугацаа шаардах нь ойлгомжтой. Танай компанийн хувьд хэдий хэр хугацааны дараа үйл ажиллагаа жигдрэх боломжтой вэ?
-Миний харж байгаагаар коронавирусийн вакцин гараад, жигдэртэл зургаан сарын зай байгаа гэж харж байна. 5, 6-р сараас эхлэн бусад бизнесүүд сэргээд эхлэвэл дагаад манай үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх болов уу гэсэн хүлээлт байна. Манай бизнес хамтын ажиллагаанд тогтдог учир бусдаас хараат юм.
-Компанийн үйл ажиллагаа түр зогсолт хийсэн үед өрхийнхөө орлогыг хэрхэн залгуулах вэ, давхар бизнес хийдэг үү?
-Одоо бол яг үнэндээ яахаа сайн мэдэхгүй л байна. Одоогоор хийсэн давхар бизнес алга. Гэхдээ мэдээллийн эрин үед амьдарч байгаа хүний хувьд өөр олон бизнес туршиж үзэх санаа бол байгаа.
-ТӨР ААН-ҮҮДЭЭ ДЭМЖЭЭГҮЙГЭЭС БИДЭН ШИГ ЖИЖИГ КОМПАНИУД СӨХӨРЧИХЛӨӨ-

-Цаашид ар гэр, хувийн санхүүгээ хэрхэн зохицуулах бодолтой байна?
Одоо тэгээд яаж орлого олохоо бодож олоогүй байна. Гэхдээ яах вэ бүхий л зүйлсэд төрийг буруутгаад байхыг хүсдэггүй. Гэвч бидний одоогийн нөхцөл байдал төр ААН-үүдээ дэмжээгүйн буруу гэж харж байна. Ажил хийхийг нь хорьсон, гэрээсээ гарч чадахгүй, хувийн машинаараа явж болохгүй, хөдөө орон нутагт зорчиж болохгүй, нийтийн тээврээр л зорчих гэх мэт ийм уялдаа холбоогүй бодлого шийдвэр чинь л олон ажлын байрыг хорогдуулах нөхцөл үүсгээд байгаа юм л даа. МҮХАҮТ-ын бизнес эрхлэгчдээ дэмжсэн энэ байр суурийг нь төрийн бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэй. Үүнээс л болоод манайх шиг жижиг компани сөхөрчихлөө л дөө.
-Таны хувьд төр нь ААН-үүдээ дэмжих ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ?
-Одоо ингээд анзаараад байхад дэлхийн ихэнх улс орнууд коронавирусийн цар тахалтайгаа зохицоод л амьдарч байна л даа. Хүндэрсэн бизнесүүдээ төр засаг нь дэмжээд явж байгаа олон улсын олон жишээг харлаа. Хэдийгээр вакцин гарсан ч коронавирус бүрэн алга болохгүй нь тодорхой.Тиймээс вирустэйгээ хэрхэн дасан зохицож амьдрах вэ гэдгийг л маш хурдтай олох хэрэгтэй байна. ААН гэлтгүй цар тахлын үед иргэн хувь хүн хувийн ариун цэвэр, дүрэм журмаа мөрдөөд зохицоод ажиллах нь зөв. Дэлхийн улс орнууд дийлэнх нь зохицоод ажиллаж амьдарч байна.
-Цаашлаад хувиараа бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж харж байна вэ?
-Маш энгийн хуулиа л засаж сайжруулах хэрэгтэй. Бид чинь хуулийн дагуу л ажиллах боломжтой. Бизнес эрхлэгчдэд саад тушаа болж байгаа хуулийн зүйл заалт, татвар татаасны системийг өөрчлөх боломж хувилбаруудыг судалж бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг тусган боловсруулж хууль батлах бүрэн эрх нь УИХ-д л байгаа. Тийм учраас энэ хэт их намчирхал хувийн ашиг сонирхлоо түр хойш тавиад дотоод гадаадын бизнес эрхлэгчдэд хуулийн таатай орчныг бүрдүүлээд өгөх юм бол бусад нь бизнесийн зарчмаараа л хөгжөөд явчихна.
-Цар тахлын энэ үед олон улсад жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж буй жишээг судалсан уу. Ямар бодлого шийдвэр гаргаж байгаа бол?
-Судалсан. Нэг жишээ дурдвал, Германы канцлер Ангела Меркель хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн компаниудад ирэх ондоо ч санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байх болно гэж мэдэгдсэн. 2021 онд ч санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж байгаа нь 2020 оноос байдал хүндрэх үед хэргжүүлж эхэлсэн арга хэмжээ болж таарч байгаа юм. Ингэж л бизнес эрхэлдэг татвар төлдөг хүмүүсээ хамгаалж байгаа юм. Энэ бол нэг л жишээ юм шүү.
-УОК болон Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд ард иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, бодит дэмжлэг өгөхгүй байна гэж шүүмжилсээр байна. Та иргэн хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Аливаа бүх зүйлийг нь харлуулах гэсэнгүй гэхдээ үнэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь ард иргэдийн аж амьдралд нэмэр гэхээсээ илүүтэй нэрмээс болж байна. Үнэхээр мэргэжлийн бус, бэлтгэл ажил байхгүй, уялдаа холбоо байхгүй гэдэг нь өдрөөс өдөрт харагдсаар л байна. УОК, засгийн газар нэг юм ярьдаг НОК нэг өөр юм ярьдаг. Энд дарга нарын хоорондын амбиц л явагдаад байна гэж иргэн хүний хувьд харж байна.
Зохицон амьдарч байгаа бусад улс орныг бид харах хэрэгтэй. Үргэлж судалж байна, туршиж байна гэсэн тийм нэг бөөрөнхий юм ярьсаар бараг 30 жил өнгөрчихлөө. Одоо судалж дууссан бол ажиллах хэрэгтэй. Харилцаа холбоо өндөр хөгжихийн хэрээр дэлхий ертөнцийн мэдээ мэдээлэл хавтгай болж байна. Иймээс судалж турших хугацаагаа багасгаад хурдтай өндөр бүтээмжтэй ажиллах нэн шаардлага тулгараад байна аа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dalimduulagch
БОҮнэлгээ хийдэг газар ашиггүй ажиллана гэж бхгүй шдээ
htiim shuu uneheer hetsuudej bn shdee
Tureeslegchid three-week buuruulaachee. 1 hooson baishing uchnuun baiguullagad tureeslej bgaa biz dee. Ulsiin ontsgoi komiss zasgiin gazraas olon udaa l helj yariad bsan. Tor zasgiinhaa ugiig sonsdog oilgodoggui yum uu haashaa yum.
Ugaasaa dampuurah gej bsiin bishuu yum l bol turluugee buruugaa hiidiin
Хурааснаараа ганц сар барьж чадахгүй тунирхаад хохь л байна.
Chamd bas grn negen ingej heleh udur ireh biidee. Burkhan chamaig urshuu. Uuchlaaraa.
Monholchuud bid bugdeeree amar amgalan, saikhan setgeltei, uvchin zovlongui baigaasaa gej bi boddog mulgui negen.
Kharamsaltai baina. Olon business ingej bgaa baihaa. Dahin sergeh udur irnee. Mongolchuud bid arai l muuhai bolj bna. Zorigtoigoor odoogiin nuhtdul baidald humuus baigaa baidlaa ilerhiilj bna. Buchsen sergegdeleesee ichih heregtei.
Зиа энэ бол цэвэр бизнесийн итгэлцэл түншлэл дээр явагддаг ажил. Зөвлөх үйлчилгээг стандартаа бариад хийгддэг ажил бөгөөд заримдаа ашигтай, бүүр ашиггүй ч гарах тохиолдол ихтэй. Дээрээс нь яаман дээр тайлан хамга�##�ах гэдэг бол үнэн хэцүү болсон. Ямар сайнда�##� өөрөө мэдэхгүй байж тойруу утгаар өөр юм асуусаар байгаад унагаадаг сүүлдээ энэ бүүр архагшсан даа!!! Цахим болгох асуудлыг зөндөө тавтж байсан ядаж л иргэд нээлттэй хараг яагаад болохгүй гэж. Цаашдаа ер үнэлгээний ажил байвч хийх компани олдохгүй болов уу бүх буруу юмыг чихдэг болсон шүү!!!!
Олон жижиг компанууд хэцүүдэж байгаа. Гэхдээ хямр�##�ын үед яах вэ гэдэг т�##�аар төлөвлөсөн зүйл, нөөц, Б варианттай л баймаар юм. Том татаас ар т�##�гүй л бол жижиг, дунд бизнес хийдэг хүмүүс, компанууд байнгын л хямр�##�тай байдаг биз дээ. Нэгээс хоёр сар ажилтай дараа нь магадгүй хэдэн ч сар ажилгүй, заримдаа аз таарв�##� хагас жил ажилтай гэх мэт л байдаг биз дээ.