УЛС ТӨР

У.Хүрэлсүх: 2021 оны VII сарын 1 хүртэл эрчим хүч, дулаан, усан хангамж, хогийн төлбөрийг ТЭГЛЭНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Хүндхэн цаг үеийг дэлхий ертөнцийн хамт бид туулж байна. Манай улсын ДНБ эхний есөн сарын байдлаар 7.3 хувиар буурсан байна. Иймд Засгийн газар хуралдаж, улсын түүхэнд гарч байгаагүй томоохон шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд, айлд өрх, ААН-үүдийн эрчим хүч дулаан усан хангамж тогны төлбөрийн төр хариуцахаар боллоо.

Тодруулбал:

  • Арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл: Төсөвт байгууллага; Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд; Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр; Банк, банк бус санхүүгийн байгууллага; Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч; Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч; Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч; Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч; Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр гэсэн ЕСӨН ЧИГЛЭЛЭЭС БУСАД ААН-ҮҮДИЙН эрчим хүч, дулаан, усан хангамж болон хогийн төлбөрийг тэглэнэ.  
  • Арванхоёрдугаар сарын 1-нээс 2020 оны долдугаар сарын 1 хүртэл 100 мк.в хүртэлх талбай бүхий орон сууанд амьдардаг иргэдийн дулаан, усан хангамж, хогийн төлбөрийг тэглэнэ.
  • Сайжруулсан шахмал түлшийг 75 хувиар бууруулна” гэлээ.

Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэхээр ажиллаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төр дампуурах цондон. Сонгуулийн золиос хийж болохгүй

Эмээ
Эмээ
Reply to  Зочин

Бэлэн мөнгө тараасан бол ёстой дампуурах байлаа. Иргэд ААН-г аварсан тун зөв шийдвэр гаргалаа. Төр засагтаа баяраллаа. Хүмүүс минь цахилгаанаа хэмнэлттэй хэрэглэхийг хичээгээрэй. Цахилгааны хэт ачааллаас үүдэж гал түймэр гарах эрсдэл ихсэнэ шүү. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yasan gutranga uzeltei yum be dee

altanhuyg
altanhuyg
Reply to  Зочин

xvn tuc tvrt cay tugrguu uguud hopiogoo culruulaj boldgvi ymuu

xff
xff

bayarlalaaaaaaa

Зочин
Зочин

Зэс, коксжсон нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ өссөн. Энэ бол Эрдэнэт сайн ажилласан гэсэн үг биш шүү. Энэ үнийн өсөлтөөс санхүүжүүлэх тооцоо хийсэн болов уу? Үүн дээр нэмээд Эрдэнэс таван толгой санхүүжүүлнэ гэдэг нь бид ногдол ашиг авахгүй гэсэн санаа явж байна гэж ойлгогдож байна.

иргэн
иргэн

Баярлалаа засагтаа амжилт хүсье

Зочин
Зочин

Энийг дагаад муу эр дайнд хөөрнө гэгчээр Сумьяабазар бас дэмий,балай юм хийх гэж оролдоод хэрэггүй.Онигоонд орно шүү.

Зочин
Зочин

Засгийн газарт баярлалаа.

зочин
зочин

ерөнхийлөгчийн санаачлага амьдралд хамгийн бодит дэмжлэг болох байсан бүх иргэдийн зээлийн хүү 7 сар царцаасан бол бодит дэмжлэг болох байлаа цахилгаан усны мөнгө хөдөө бол нийлээд 30 мянга шүү дээ зо мянгаар 15 ш талх авна 15 ш талхаар иргэдээ харж үзэж бгаан байна даа

зочин
зочин

үнэхээр их баярлалаа.төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлт надад ер тусдаггүы байсан. энэ удаа байр түрээслэн амьдрагч надад тус үнэхэар ирэх нь гэж бодож б.а харин гэнэт нэг эрхэм ийм ийм учраас таньд хамааралгүй .100% хөлслөгч өөрөө төлнө гээд л яп хиихэв дээ.!!

Зочин
Зочин
Reply to  зочин

Тодорхой хэмжээгээр бууруулах байлгүйдээ

Мөнх
Мөнх

Төр засагтаа баярлалаа. Том дэмжлэг

Ум мани бад мэ хум
Ум мани бад мэ хум

баярлалаа.Төр засагтаа их баярлалаа. Монголын ирээдүй гэрэлтэй сайхан байх болтугай. Нэг нтйинийхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байгаарай. Энэ нь мөн бидний өвөг дээдэс, өвөө эмээ, аав ээжийн минь буян байна. Бал дарга манааь биднийг ийм үед тэжээх Эрдэнэт үйлдвэрийг үлдээсэн байна шүү. Монголынхоо ирээдүй, өнөө, өнгөрсөн бүх ард түмнэдээ баярлалаа

Зочин
Зочин

Ийм хүнд цагт Эх орон,төр засагтаа Баярлалаа гэж хэлэхээс өөр яаах билээ! Гэтэл өөр улс оронд бол төлбөрөө чи төлөх ёстой л гэнэ шүү дээ

Зочин
Зочин

маш зөв шийдвэр боллоо. бэлэн мөнгө тарааснаас мянга дахин илүү үнэ цэнтэй шийдвэр байлаа. Засгийн газартаа маш олон хүн, бараг тэр яараараа талархаж байгаа байхаа.

Холбоотой мэдээ

Back to top button