ДЭЛХИЙ

АНУ-ын ажлын байрыг шинэ хүчнийнхэн бүрдүүлдэг ч хөрөнгийн 5.1 хувийг эзэмшдэг

АНУ-ын ажлын байрын ихэнхийг Шинэ мянганыхан буюу 24-өөс 39 насныхан бүрдүүлдэг. Гэвч нийт хөрөнгийн хамгийн бага хувийг эзэмшдэг аж.

Тодруулбал, АНУ-ын Холбооны нөөцийн сангаас гаргасан тоо баримтыг харвал энэ жилийн гурав дахь улирлын хувьд шинэ мянганыхан улсын нийт хөрөнгөний 5.1 хувь буюу 5.96 их наяд ам.доллар эзэмшдэг байна. Харин “Baby Boomer” үеийнхэн 53.2 хувь буюу 61.94 их наяд ам.долларын хөрөнгө эзэмшдэг ажээ.

Холбооны нөөцийн сан Baby Boomer үеийг 1946-1964 онд мэндэлсэн хүмүүс, шинэ мянганыхан 1981-1996 оны хооронд төрсөн иргэд хэмээн тодорхойлсон байна.  “Pew Research Center”-өөс гаргасан тоо баримтаар бол 24-өөс 39 насны 56 сая, 56-аас 74 насны 41 сая хүн АНУ-ын ажлын хүчинд байдаг аж. Хөрөнгөний ялгааг “Baby Boomer” үеийхэнд ажил хөдөлмөр хийх цаг их байсан, харин шинэ мянганыхан хамгийн их мөнгө олдог үедээ хүрээгүй зарим нь ажилд ороод удаагүй байгаа хэмээн тайлбарлаж болох юм. Гэвч Холбооны нөөцийн сангаас гаргасан баримтаас харвал “Baby Boomer” үеийнхэн одоогийн шинэ мянганыхантай адилхан настай байх үед буюу 1989 онд АНУ-ын нийт хөрөнгөний 21.3 хувийг эзэмшиж байжээ.

Шинэ мянганыхан үнэ өртөг нь нэмэгдэж буй орон сууц, оюутны зээл гэх мэт хүчин зүйлүүдээс болж “Baby Boomer” үеийнхэнтэй харьцуулахад маш бага хэмжээний хөрөнгө эзэмшиж байгаа хэмээн зарим судлаачид тайлбарлаж байна.

Эх сурвалж: UNILAD

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button