НИЙГЭМ
А.Амбасэлмаа: Өргөн хүрээтэй, том дэгдэлт Улаанбаатарт гарлаа

Шинэ голомт үүсээд буй Баянзүрх дүүргийн эмнэлгээс дахин 31 тохиолдол өнөөдөр илэрсэн. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлын тоо 993 болсон юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Одоогоор Баянзүрх дүүргээс гаралтай тохиолдлын тоо 62 боллоо. Баянзүрх дүүргийн эмнэлэгт үйлчлүүлээд иргэд халдвар авсан ч тухайн өвчтөнүүдийн гэр нь нийслэлийн бүх дүүрэгт бий. Тэгэхээр нэлээд өргөн хүрээтэй том дэгдэлт гарлаа” гэв.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.